Уяач Д.Лодой: Хонгор халзан соёолон маань алдарт Нийгмийн хонгорын угшилтай адуу

2015 оны 1-р сарын 05 -нд

-Уугуул нутаг тань түүхт 90 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Төрөлх сумынхаа 90 жилийн ойд урилгаар оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна. Би энэ нутгийн унаган хүн. Долоонхудагийн хөндий Цайдам нуурын хажууд тоглож өссөн. Сумын маань 90 жилийн ойн баяр наадамд нутгийн уугуул иргэдээс гадна энд ажиллдаж амьдарч байсан олон хүмүүс оролцож, газар газрын хурд цугларсан өргөн дэлгэр сайхан болж байна.
-Сумынхаа түүхт ойн наадамд соёолон айрагдсан нь баяр дээр баяр нэмсэн сайхан хэрэг боллоо?
-Тэглээ. Сүүлийн жилүүдэд сумынхаа баяр наадамд ирж уралдаж байна. Миний загал морь 2011 онд зургаад, 2012 онд аман хүзүүдэж байсан. Энэ жилийн хувьд хийморьтой сайхан наадаж соёолонгоо гуравт, азаргаа долоод, их насны морио 45-т давхиулж, нутгийн минь уул ус буян хишгээ хайрлалаа.
-Хөлснөөс нь адис хүртэхэд бүтэн жилийн хийморь сэргэдэг хэмээдэг хурдан соёолонгийнхоо удам угшлыг танилцуулаач?
-Хонгор халзан соёолонгийн эцэг нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын алдарт хүлэг Нийгмийн хонгорын угшилтай хул азарга бий. Би 2000 онд соёолон үрээ байхад нь авчирсан юм. Дараа жил нь хавчиг азарга Төв аймгийн наадамд түрүүлсэн.
-Хонгор халзангийнхаа амжилтыг түүхээс танилцуулаач?
-Шүдлэнгээсээ хойш сумын наадамд тогтмол айрагдаж байгаа юм.
-Угтаалцайдам сумын үе үеийн уяачид улсын наадамд одтой сайхан наадсаар ирсэн. Таны хувьд хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулах болсон бэ?
-Миний авга ах нар сумандаа их хурдтай хүмүүс байсан юм. Манай сумынхан андахгүй дээ. Дэндэвийн Дуламсүрэн/Дулий/, Зулахын Санжаа гээд сайн уяачид байсан. Би хүүхэд байхдаа Дулийгийнхаа хурдан морийг унаж, өөрийн болон зэргэлдээ сумдын наадмаас олон түрүү айраг авч байсан даа. Дулий маань үнэхээр сайн адууны угшил бий болгосон хүн. Энэ адууны угшил надад байдаг юм. Харин миний хувьд уяачийн гараагаа 1998 онд Төв аймгийн наадамд шүдлэн бор үрээгээ уяад 20-иор давхиулснаар эхэлсэн гэж хэлж болно. Түүнээс хойш Тод манлай уяач Б.Жанчив, Алдарт уяач Ц.Цэрэнбал, Даш-Өлзий, алаг азарганы эзэн аймгийн Алдарт уяач Дарамренчин нартай хамт морь уяж, тэд нараас уяаны талаар их зүйл сурч мэдсэн нь одоо хэрэг болж байна.
-Таныг төрсөн нутаг усныхаа хөгжлийн төлөө чамгүй зүйл хийсэн гэдэг юм билээ?
-Би төрийн захиргааны төв байгууллагад насаараа ажилласан хүн. Сум орон нутгийнхаа хөгжилд тус дэм болох юмсан гэсэн сэтгэлтэй явдаг. Сумынхаа эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулж, 120 сая төгрөгийн өртөг бүхий 10 ортой эмнэлгийн барилгыг барих болон түргэн тусламжийн машинтай болоход хоёр ч удаа дэмжлэг үзүүлж байсныг тухайн үеийн удирдлагууд болон нутгийн зон олон талархан хүлээн авсанд баярлаж байдаг.
-Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явах болтугай. Амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №59

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
10 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
13 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
14 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
14 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
8 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
14 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
14 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
10 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
13 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна