Уяач Ж.Батсайхан: Шүдлэн насны морьд илүү хурдан байлаа

2015 оны 1-р сарын 05 -нд

-Таны хүрэн шүдлэн сумынхаа 90 жилийн ойд аман хүзүүнд хурдаллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа. Миний төрсөн нутгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр, үр бүтээлтэй, нутаг орноо хөгжүүлсэн, зохион байгуулалтын өндөр түвшинд сайхан боллоо. Хүрэлцэн ирсэн нутгийн ахмад буурлууд маань сэтгэл хангалуун байна лээ. Миний хувьд ч гэсэн сэтгэл хангалуун байгаа.
-Хурдан морьдын уралдаан нэлээд өтгөн болсон дуулдсан?
-Ер нь бол их өргөн дэлгэр болсон шүү.Олон газрын хурдан буянгууд ирж тоосоо өргөсөн. Ах бид хоёр нутгийнхаа 90 жилийн ойд зургаан насны морь уралдуулж, шүдлэн аман хүзүүдэж бусад нь зургаа долоогоор давхилаа.Манай сумын наадмын хамгийн гол давуу тал нь зохион байгуулагчид маань сайн ажиллаж, уралдааны замд машин дагуулаагүй. Түүнчлэн наадмын талбай орчмоор машины хөдөлгөөнийг хязгаарлаж, морьтой монгол наадмыг жинхэнэ утгаар нь зохион байгуулж чадсан. Тэр нь наадамчдад их сайхан сэтгэгдэл төрүүлсэн байна лээ.
-Хурдан үрээнийхээ удам угшлыг манай уншигчдад танилцуулаач?
-Би Тод манлай уяач Ц.Хэнмэдэх, дөрвөн үеийн уяач Ц.Бямбасүрэн нарын улс, бүсийн хэмжээнд амжилттай нааддаг уяачид багтсан “Унаган ажнай” галын гишүүн. Хүрэн азарганы эзэн Ц.Бямбасүрэн ах маань хүрэн үрээг манай ах “Акума Эрин” компанийн захирал Баттулгад дааганд нь өгсөн юм.
-Хүрэн азарганых нь угшилтай адуу юу?
-Тиймээ, хүрэн азарганы угшилтай. Тэгэхдээ яг өөрийнх нь төл биш. Бямбасүрэн ах маань манай галын зөвлөх уяач шүү дээ. Ахаараа зөвлүүлээд уясан үрээ маань сумынхаа ойд сайхан айрагдлаа. Зандан хүрэн маань шүдлэнгээсээ буюу энэ жилээс эхлэн уралдаж сумынхаа ойд аман хүзүүдээд, давхар уяагаар Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдаанд очиж 12-оор давхисан. Манайд ирэхээсээ өмнө даагандаа Говьсүмбэр аймгийн Баянтал сумын наадамд таваар давхиж байсан юм билээ.
-Бас нэг шүдлэн хараахан айрагдаж чадаагүй их дээгүүр давхих шиг болно лээ. Тэр үрээнийхээ талаар танилцуулаач?
-Ах бид хоёрын халтар азарганы төл хүрэн үрээ маань гарсан цагаасаа өнгөлсөөр байгаад хараахан айрагдаж чадалгүй зургаалчихсан. Мөн Хэмээ /Тод манлай уяач Хэнмэдэх /ахын маань халзан азарганы төл үрээ арав гаргаж давхисан. Унага байхад нь надад бэлэглэж байсан юм. Ингээд үндсэндээ ах бид хоёрын нийлсэн гурван шүдлэн уралдаж, нэг нь аман хүзүүдэн, нөгөө нь зургаалж, гурав дахь нь арваар гаргаж давхилаа.
-“Унаган ажнай” галын гишүүн уяа сойлго тааруулах болсон нь хэдий үеэс вэ?
-Уяачийнхаа хувьд гэвэл ах бид хоёр 2006 оноос хойш улсын наадамд морь уралдуулж байна. Адуу, малтай холбогдсон тухайд бол бүр эртний түүх л дээ. Би багадаа хурдан морь ч унаж л байсан. Биднийг хүүхэд байхад 9 дүгээр сарын 1-нд дааганы уралдаан болдог байлаа шүү дээ. Зуныхаа амралтаар сургасан эмнэг даагаа уралдуулдаг тэр уралдаанд миний өөрийн алаг даага айргийн таваар хурдалж анхны айргаа авч байлаа.
-Эртний уяач байх нь?Морь уясан цагаас хойш ямар амжилт үзүүлээд байна?
-Улсын наадамд хамгийн дээд тал нь 33 тэгээд 65-р л давхиж байсан. Харин сум орон нутгийн наадмаас дөрвөн түрүү, 15,16 айраг авсан байна лээ.
-Сумын Алдарт уяачийн болзол биелсэн л юм байна?
-Тийм байхаа. Би өөрөө үндэсний бөхөөр хичээллэдэг байсан. Сумын заан цолтой. Сүүлийн үед морь уяснаасаа хойш барилдахаа больсоон.
-Бөх, морь хоёр нэг саванд багтдаггүй гэдэг.
-Морь уях гэдэг хүнд хөдөлмөр шүү дээ. Үгүй ядаж л шөнийн хоол тааруулж, манаж хононо. Тэр утгаараа аль нэгээр нь дагная гэж шийдсэн юм.
-Баярынхаа сэтгэгдлээс хуваалцсанд баярлалаа. Дараа дараагийнх нь уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №59

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
10 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
13 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
14 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
15 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
8 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
14 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
15 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
10 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
13 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна