Аймгийн Алдарт уяач У.Ганбат: Цаг үеэ дагаад шинэ цагийн адуутай болж байна


Булган аймгийн Хутаг-Өндөр сумын түүхт 90 жилийн ойд уясан үрээгээ аман хүзүүнд хурдлуулсан аймгийн Алдарт уяач У.Ганбатын баярын сэтгэгдлийг сонссон юм.
-Сумынхаа 90 жилийн ойн баяр наадамд хязаалан аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-90 жилийн ойн баяр наадам өргөн сайхан боллоо. “Хотгойдын хурд” хангайн бүсийн наадмын өмнөхөн болсон учраас тэр уралдаанд явж байсан уяачид манай ойд оролцон, улам бүр өтгөн болгосон. Миний хувьд зургаан насны морь мордуулж, хязаалангаа аман хүзүүнд хурдлууллаа. Хар үрээ манай холбооны тэргүүний адуу байгаа юм. Мөн хоёр азарга мордуулж нэг нь долоод, нөгөө нь 12-13-аар, их морь 20 хэдээр, шүдлэн 12-оор, нэг даага долоо, нөгөө нь есөөр давхисан.
-Хар үрээнийхээ талаар танилцуулаач?
-Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Мөнгөөлэй буюу Мөнхтөрийн унаган адуу. Дааганд нь авчраад аймгийн наадамд гурваар давхиулж, өнгөрсөн жил түрүүлгэсэн. Өнөө жил сумын ойтой давхцаад очиж чадаагүй. Ер нь уралдсан цагаасаа хойш аймаг, сумын чанартай наадмуудаас 10 гаруй удаа медаль хүртээд байгаа үрээ. Сумын наадмын дараа Архангай аймгийн Хайрхан сумын 90 жилийн ойд очиж дөрвөөр давхисан. Би тэр наадамд бага гурван настай явж даага гурваар, шүдлэнгээ 15-аар давхиулсан.
-Хурдан хүлгийн уяа тааруулах болсон нь хэдий үеэс эхтэй вэ?
-Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэгчлэн багаасаа л адуунд дуртай хүүхэд байсан даа. Тиймдээ ч 1988 оноос эхлээд “адуу, гүү зарна” гэсэн зарын дагуу очоод хурдан хурцыг нь ч мэдэхгүй авчихдаг. Тухайн үед надад хурдан байна уу, удаан байна уу хамаагүй, гол нь адуутай болох нь чухал байсан байх. Харин адуутай болчихоороо нөгөө хэдийгээ уяж үзмээр санагдаад тэгээд л нутгийн сайхан уяачдаасаа асууж зөвлөөд дээр нь сэтгүүл, радио, телевизээс хэрэгтэй мэдээллээ аваад уяж эхэлсэн дээ.
-Анхны айраг түрүүгээ хэдэн жил хүлээсэн бэ?
-2001 онд найзуудынхаа зөвлөснөөр алаг морио аваад хаврын бүсийн уралдаанд гурваар давхиулан анхны айргаа хүртэж байлаа. Түүнээс хойш олон сайхан хурдан буян, алтан туурт заяан 2012 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан. Хүн үргэлж өөрийгөө сорьж, сурч мэдэж байх хэрэгтэй хэмээн үзэж, Хөвсгөл аймагт болсон “Хотгойдын хурд-2” хангайн бүсийн уралдаанд цавьдар халзан азаргатайгаа очиж уралдсан. Мөн аймагтаа болсон хаврын бүсийн уралдаанд соёолон үрээ 31-ээр давхиулж байсан. Одоогийн байдлаар оролцсон том наадмууд энэ л байна даа.
-Аймгийнхаа баяр наадамд тогтмол оролцоно биз дээ?
-Оролцоно оо, оролцолгүй яахав. Анх аймгийнхаа 80 жилийн ойгоор ганц даагатай очоод 200 гаруй үрээнд 14-өөр давхиулж байсан. Тэр цагаас хойш аймгийнхаа наадамд байнга очиж наадаж байна даа. Миний цавьдар халзан азарга соёолондоо аймагтаа аман хүзүүдээд, хавчигтаа түрүүлж байсан. Сумандаа бол нэлээд хэд орчихсон. Дээр ярьсан Мөнгөөлэйгөөс авч байсан юм. Бас нэг шарга азарга бий.Сая 90 жилийн ойгоор 15-аар давхисан. Тэр маань аймгийнхаа наадамд даагандаа түрүүлээд, хязаалан, соёолондоо айрагдсан. Ер нь аймгийн чанартай наадмуудад 3-4 удаа орчихоод байгаа.
-Олон сайхан хурдан буян заяасан гэлээ. Адуу мал хэр цуглуулж байна вэ?
-Ойрын зургаа, долоон жил Сүхбаатар, Төв, Хэнтий зэрэг аймгуудаас адуу нэлээд авсаан.Зарим нь нутагшталаа хүч тамир нь муудах, сэтгэл санаа нь доройтох зэргээр ганц нэг жилдээ тавгүйтдэг л юм. Тэгж байгаад нутагшчихаараа дажгүй юм билээ. Нутгийн сайн гүүнүүдийг Сүхбаатарын азарганд хураалгаж үзэж байна. Мөн Сүхбаатараас ирсэн адуунуудыг тусад нь үржүүлж байна. Тэгээд гарсан төлийг нь харахаар нутгийн адуутай холиогүй нь илүү хурдан байх юм.
-Танайхан шинэ цагийн адуугаар цус сэлбэж байгаа дуулдана лээ. Таны хувьд?
-Шинэ цагийн адуутай болохгүй бол морь уях хэрэг алга л даа. Цаг үеэ дагаад яалт ч үгүй шинэ цагийн адуутай болж байна. Тэгэхгүй бол дан ганц монгол адуугаар уралдаад амжилтанд хүрэхгүй л дээ. Ялангуяа бага насны хувьд.
-Унаган адуугаараа улсын бүсийн дэвжээнээ одтой сайхан наадаарай. Ярилцсанд баярлалаа.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна