2013 оны Өвөрхангай аймгийн шилдэг салбар “Гүхээт хонгорын хурд” МСУХ-ны тухайд...

2015 оны 1-р сарын 07 -нд

2013 оны Өвөрхангай аймгийн шилдэг салбар Бүрд сумын “Гүхээт хонгорын хурд” МСУХ-ны хамт олон энэ удаагийн “Холбоод” булангийн зочноор уригдлаа. 2003 онд үүсгэн байгуулагдсан тус холбооны анхны тэргүүнээр тухайн үеийн сумын Засаг дарга Ёндонноров, удаах тэргүүнээр /2007-2011 он хүртэл/ багийн дарга Ч.Батжаргал нар тус тус сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2011 онд удирдлага бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийж тэргүүнээр Ч.Пэрлэйбазар, нарийн бичгийн даргаар Б.Наранхүү нар сонгогджээ. 200 гаруй гишүүнтэй тус холбооны удирдлагын баг 25 тэргүүлэгчтэй бөгөөд 2011 оноос “Гүхээт хонгорын хурд” хэмээн албан ёсоор нэрийдэж, өөрийн гэсэн тамга тэмдэгтэй бие даасан төрийн бус байгууллага болжээ. Айргаараа алдартай Бүрд сумаас төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдсэн гурван уяач төрсөн бөгөөд цолны эрэмбээр улс, бүсийн наадмаас гурван түрүү, 13 айраг хүртсэн амжилтаараа МУ-ын Манлай уяач цол хүртсэн Товуугийн Энхбат тэргүүлдэг. Мөн тус сумаас нийслэлийн Алдарт уяач цолтон хоёр, аймгийн Алдарт уяач цолтон найм, сумын Алдарт уяач цолтон 24 төрөн гарчээ.
Хурдан хүлгийн хийморьт сүсэглэсэн Бүрдчүүд нэгэн цагийн цуут хүлэг Гүхээт хонгороороо бахархаж, эрхэмлэн дээдэлдэг. Тиймдээ сумынхаа МСУХ-г энэхүү шандаст хурдан хүлгээрээ нэрийдэн дурсгалын хөшөөг нь мөнхжүүлсэн биз. Ингээд эрхэм уншигч та бүхнээ Бүрд сумын нэрийн хуудас болсон Гүхээт хонгор морины тухай ам дамжин яригдаж ирсэн амтат түүхийг сонирхуулъя. Ванчигшагдарсүрэн ноёны аргамаг хурдан хүлгүүдийн уяа сойлгыг тааруулдаг алдарт уяач Алдар-Очирын унаач явсан Мэндийн Бүүвэй хожмоо хурдан хүлэг шинжиж танихдаа гаргуун нэгэн болжээ. Тэгээд охин Хандыгаа хадамд очих үед нь өөрийн адуун сүргээс нэгэн хонгор үрээг өмчинд өгч, “онцгой хурдан хүлэг юм шүү, шандас шөрмөсийг нь шалгаарай” хэмээн хүргэн Дашваагийн Дашзэвэгтээ захижээ. Хүргэн Дашзэвэг нь хурдан морь сонирхдоггүй, тарвага, зурам эргүүлдэг анд дуртай нэгэн байж. Тиймдээ ч хонгор үрээг чөдөрлөж унаад хол ойргүй тарвагачилж явдаг байж. Үүнийг нь өвгөн Бүүвэй мэдчихээд нуудгай хүү болох Сэрээнэнд, “Хандад өгсөн хонгор үрээг хоёр адуугаар ч хамаагүй худалдаж ав. Оонон гүхээт содон шинжтэй, уяа сойлгыг нь тааруулж чадвал онцгой хурдан хүлэг юм шүү” хэмээсэн байна. “Соёо” хэмээх Сэрээнэн хонгор морийг сайн морь, ат хоёроор худалдаж аваад тэр жилээ сумынхаа наадамд сойж арван хэдээр давхиулан шидийг нь таньжээ. Дараа жилээс нь эхлээд хонгор морь тасралтгүй таван жил сумандаа түрүүлж шандаст хурдан хүлэг гэдгээ баталсан байна. 1961 онд Өвөрхангай аймагт оюутан залуучуудын анхдугаар спортын наадам болж 18 сумын аргамаг хурдан хүлгүүд цугларахад хонгор морь хол түрүүлж төрийн их баяр наадамд хурд хүчээ сорих урилгаар шагнуулжээ. Өвөрхангайн цуут хонгор морь улсын наадамд ирснийг дуулаад МУ-ын Манлай уяач Д.Гарамжав агсан хэрэг болгон зорин очиж шинжиж байсан гэдэг. Харамсалтай нь тэр жил Гүхээт хонгор төмөр утсанд орооцолдон хамгийн сүүлд шахам гарч, араас нэхсээр есөд хурдалжээ. Дашрамд дуулгахад, төрийн их баяр наадамд Сэрээнэнгийн хонгор морь шиг Айдасын даваагаар цогиж гарсан аргамаг хүлэг одоог хүртэл гараагүй хэмээн ахмад уяачид ярьдаг юм билээ.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Өчигдөр, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна