“Нялгын хурд” МСУХ шилдгүүдээ тодруулжээ

2015 оны 1-р сарын 08 -нд

2013 оны улсын шилдэг салбар Төв аймгийн Баянжаргалан сумын “Нялгын хурд” МСУХ хоёр дахь жилдээ буюу өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд шинэ жилийн цэнгүүнээ зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
Шилдэг уяачаар: ММСУХ-ны дэд тэргүүн Цэвэгдоржийн Туваан. Тэрээр АХ-ын 93 жилийн ойн үндэсний их баяр наадамд хул шүдлэн айргийн гурав, Дундговь аймагт зохион байгуулагдсан төвийн бүсийн уралдаанд халтар соёолон айргийн тав, хул шүдлэн айргийн дөрөвт, Төв аймгийн Эрдэнэ сумын 90 жилийн ойд халтар соёолон айргийн дөрөвт, мөн Архуст сумын 55 жилийн ойд халтар азарга аман хүзүү, хонгор хязаалан айргийн гурав, хул шүдлэн болон хээр даага түрүүлгэсэн юм.
Шилдэг залуу уяачаар: Баянжаргалан сумын наадам болон Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 90 жилийн ойд саарал шүдлэн аман хүзүү, айргийн дөрвөөр хурдлуулсан амжилтаар Пүрэвдоржийн Сугарбат
Шилдэг уралдаанчаар: Соёмбо сургуулийн тавдугаар ангийн сурагч Бямбадоржийн Бэлгүтэй. Тэрээр аав Бямбадоржийн хар даагыг унаж Баянжаргалан сумын наадамд түрүүлж, Төв аймгийн 91 жилийн ойн баяр наадамд айргийн гурав, М.Энхболдын Манлай цолны мялаалга наадамд айргийн тав, Дэлгэрцогт уулын тахилга наадамд айргийн гуравт хурдлуулсан.
Шилдэг азаргаар: Бат-Очирын Дашбаатарын хул. Хул азарга 2014 онд Баянжаргалан сум болон Төв аймгийн 91 жилийн ойн баяр наадамд айргийн дөрвөөр давхижээ.
Шилдэг их насаар: Сумын Алдарт уяач Баасанбатын хар. Энэ хурдан хүлэг Баянжаргалан суманд зохион байгуулагдсан хаврын тэргүүн сарын шинийн гуравны уралдаанд аман хүзүү, Баян сумын 90 жилийн ойд айргийн тав, Үнээ уулын тахилга наадамд айргийн дөрөвт хурдалсан байна.
Цэнгүүний үеэр Ц.Туваан, Б.Дашбаатар, Б.Саранхүү, Д.Баяндүүрэн, Г.Бямбадорж, Б.Мөнхтүвшин, М.Пүрэвдорж, Б.Мөнхпүрэв, Ж.Батсайхан нарын есөн уяачид сумын алдар цол олгосон бөгөөд тус сумын уугуул, аймаг болон улс, бүсийн наадамд уясан хурдан хүлгэдээ айрагдуулсан уяачид хүртсэнээрээ онцлог юм.
Түүнчлэн морин жилийн босгон дээр МУ-ын Манлай уяач цол хүртсэн Галын Баттөмөр, “Нялгын хурд” баримтат киног бүтээсэн “Яндаг фильм” продакшны захирал Я.Болдбаатар, Төв аймгийн Зуунмод сумын “Цэцээ гүний хурд” МСУХ-ноос зохион байгуулсан аймгийн зүүн бүсийн наадмын үеэр Хос морьтон тэмцээнд түрүүлсэн З.Болдбаярын гэр бүл, Дундговь аймагт явагдсан төвийн бүсийн уралдаан болон Төв аймгийн зүүн бүсийн наадамд хүрэн шүдлэнгээ айрагдуулсан Б.Мөнхтүвшин, эцэг өвгөддөө зориулж босгосон “Их бодь” суварганы нэрэмжит дөрвөн насны хурдан морьдын уралдааныг дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулсан Б.Мөнхпүрэв, Б.Мөнхтүвшин, “Нялгын хурд” МСУХ-ны адуучин Р.Баатарцогт, уралдааны үеэр гарааны төхөөрөмжин дээр идэвхтэй ажилладаг Ч.Баяр-Очир, Б.Тэмүүлэн, нутгийн уугуул морины зүтгэлтнүүд болох Ц.Туваан, Б.Саранхүү, Б.Дашбаатар, Б.Мөнхтүвшин, Д.Баяндүүрэн нарын хурдан хүлгүүдийг уяж сойж хурдлуулдаг аймгийн Алдарт уяач Чулуун /Архуст/, Золзаяа /Эрдэнэ/, сумын Алдарт уяач Ш.Баттулга, Энхболд /Баянжаргалан/ нарт нутгийн зөвлөлөөс хүндэтгэл үзүүлж бэлэг дурсгалын зүйлс гардуулав.
Улаанбаатар хотын СУИС, Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн болон суралцаж буй Баянжаргалан сумын оюутан, сурагчид урилгаар оролцож дуу хуурын эгшгээр бэлэг барьсны зэрэгцээ уяачдаа хөгжөөж азтан шалгаруулсан.
Ташуур-залуу уяач Ч.Баян-Очир
Жолоо-сумын Алдарт уяач Б.Батсайхан
Сойз-Н.Болдбаатар
Азарганы баримал-аймгийн Алдарт уяач Д.Баярсайхан
Дөрөө-залуу уяач З.Болдбаяр
Амгай-сумын Алдарт уяач Ш.Баасанбат
Супер шагнал болох “Нялгын хурд” хэмээн монгол бичгийн таталбар бүхий дурсгалын зүйл болон нэмнээ-Б.Мөнх-Пүрэв нар шагналын эзэд болсон юм.
Төв аймгийн Баянжаргалан сумын “Нялгын хурд” МСУХ-ны тэргүүн Г.Бямбадорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
17 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
19 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна