Аймгийн Алдарт уяач М.Баярдаваа: Өвөг эцгийнхээ алаг морийг уяж, долоолуулж явсан бяцхан уяачийн түүх байна


Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Баярдаваагийн ярилцлагыг хүргэж байна.
-Баярдаваа уяачийн хурдан морьтой холбогдсон түүхээс ярилцлагаа эхэлье?
-Миний ээжийн өвөг эцэг Лувсан хурдан хонгор азаргатай уяач, малчин хүн явсан. Өвөө өөрийн нэртэй хурдан хонгор азаргаа “бөмбөг” Молом гэж хүнээс авсан гэсэн. Хонгор даагаа шүдлэнд нь Баянмөнх суманд хол түрүүлгэсэн. Гэвч сүүлдээ хонгор азарга булгидаг, тонгочдог болоод уяж чадахаа больсон. Харин төл хонгор нь их хурдан морь байсан. Манай өвөг эцгээс Өргөн сумын шар Ууна авч хожмоо Ууны хонгор гэж алдаршсан. Ууна аваад, аймгийн Алдарт уяач Хүүхнээ уяа сойлгыг нь тааруулан бригадын наадамд тодорч, Өргөн сумандаа олон удаа түрүүлсэн. Миний хувьд долдугаар ангийн жаахан хүү байхаасаа л мориор “өвчилсөн” нэгэн явлаа. 14 настай мэр сэр морь уядаг байлаа шүү дээ. Өвөг эцгийнхээ алаг морийг уяж долоолуулж явсан бяцхан уяачийн түүх байна. Хүүхэд байхад надад бас нэг хурдан сайхан зээрд даага байлаа. Хожмоо цэрэгт явж ирээд 1991 онд халагдаад, энэ зээрдээ хавчигт нь уяж аман хүзүүдүүлсэн. Энэ зээрд мориороо сайхан наадсан. Түүнээс хойш моринд эргэлт буцалтгүй орсон гэж болно.
-Өөр таны нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлэг байна вэ?
-1996 онд хүргэн ах Чулуунбаатараас хурдан соёолон азарга авч байлаа. Бас л сайхан хурдан буян байгаа юм. 2012 онд аймгийн Алдарт уяач болоход хээр азарганы амжилт нэлээн жин дардаг. Маш сайн угшилтай адуу л даа. Бүр дээшээ ярих юм бол Иххэтийн Пүрэвийн адуу байгаа юм.
Нэг удаа ахдаа “аятайхан угшилтай үрээтэй болмоор байна” гэж хэлбэл хүрээд ир л гэлээ. Очсон “уяан дээр байгаа хээр үрээг үз” гэж байна. Цаана байгаа хоёр гурван үрээгээ ч үзүүллээ. Ингээд 1996 онд битүү соёолон азарга аваад, 1997 онд хавчиг азарга уяж суманд хол түрүүлж яваад суугаад айрагдаагүй. Дараа нь сумандаа түрүүлж, 1998 онд Равжаагийн 195 жилийн ойгоор гуравлаж, түүнээс хойш сумандаа зургаа түрүүлж, зургаа айрагдсан. Одоогоос хэдэн жилийн өмнө морио хөтлөөд л явдаг байлаа шүү дээ. Тийм болохоор жилдээ олон уралдаад байж чадахгүй. Нэг хөтөлж очоод сайхан уралдуулаад л орхичихдог байлаа. 15 нас хүртлээ уралдсан. 2005 онд Улаанбадрах сумын 80 жилийн ойгоор дөрөвлөөд, Замын- Үүдийн 89 жилд гуравлаад, отголсон.
-Одоо төлүүдээс нь хурдалж байна уу?
-Тэгэлгүй яахав. 2005 онд төлүүдээр нь их сайхан наадсан. Замын-Үүдийн 89 жилийн ойд хээр азаргаа гуравлуулдаг тэр жил наадмаар соёолон, хязаалан, даага айрагдуулсан юм. Тэгээд Бадрахын ойгоор азарга, хязаалан дөрөвлүүллээ. 2008 онд аймагтаа хээр азарганы төл алаг морио аман хүзүүдүүллээ. Одоогоор сум орон нутгийн том, жижиг наадмуудад 70-аад морь айрагдуулчихаад байна.
-Адуутай нөхөрлөсөн эр хүний цээжний мухарт олон сайхан наадмын дурсамж бий болов уу?
-Мэдээж олон сайхан наадам байна. Гэхдээ би сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн дээ. Юм гэдэг сонин шүү. Сүмбэрийн овооны наадамд хоёр насны уралдаан болсон юм. Овооны зүүхэн талд манайх байгаа. Тэгсэн овоог тахихад оролцох Хамрын хийдийн лам Дөш гуай төөрч яваад манайд ороод ирсэн юм. Буянтай хүн ирэхэд морь хурдалдаг гэдгийг бодоод үнэхээр их баярлаж билээ. Тэгэхэд морьд ч их хурдан байлаа. Өөрийн эрхгүй онгирмоор санагдаж байсан шүү.
-Залуу хүн яваандаа чансаа өндөр наадмуудад уралдахаар төлөвлөж байгаа биз дээ?
-Тийм ээ, бид гадагшаа гарч уралдах цаг нь болж гэж боддог. Халзан сумын залуучууд зүүн тийшээ Дарьганга руу явж байхдаа “Дорноговийнхон ямар хурдтайг сайн мэдэхгүй юм” гэж байна лээ. Тэгэхэд нь би Дорноговийн адуу ямар байдгийг Халзан, Дарьгангад очиж харуулна даа гэж бодсон. Хойтонгоос очиж уралданаа. Би наймдугаар сарын 28-нд Онгоны төвд болсон Ерөөлтийн халзан морины наадамд очиж үзсэн. Манай Дорноговиос Отгонжаргал нэг түрүү, нэг айраг авсан. Алтанширээ гаралтай адуу л даа. Эндээс гадагшаа уралдаж болохоор санагдсан шүү.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
-Монголын нийт уяачдадаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Өргөнийхөн ямар хурдтай болохыг Монголын нийт ард түмэндээ харуулъя.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна