Аймгийн Алдарт уяач Ж.Бумцэнд: Төвийн бүсэд айрагдсан буурал морь маань намайг Алдарт болгосон


Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 90 жилийн ойд хүрэн морио айрагдуулсан аймгийн Алдарт уяач Ж.Бумцэнд гуай баярын сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм.
-Их насны морь айрагдуулсан танд баяр хүргэе?
-Баярлалаа.Төрөлх сумынхаа 90 жилийн ойгоор хүрэн морио айргийн дөрөвт хурдлуулж сайхан наадлаа. Гурав, дөрвөн аймгийн нийлсэн 180 гаруй хүлгээс хүрэн морь маань айргийн дөрөвт хурдалсанд баяртай байна.Хүрэн морь манай эхнэрийн дүү, аймгийн Алдарт уяач Дорждангийн адуу байгаа юм. Соёолондоо сумынхаа наадамд айрагдаж байсан. Энэ жил хоёр дахь удаагаа айрагдаж байгаа нь энэ.
-Сумын ой гэлтгүй 2014 оны баяр наадмуудад ямархан амжилттай наадсан бэ?
-Орхон сумын наадамд азарга дөрвөөр давхисан. Орхонтуулд бас энэ азарга айрагдсан.Түрүүлж, айрагдаад байгаа адуунууд цөм манай өөрийн адуунууд. Улсын наадамд хоёр удаа айрагдаад байгаа Баясгалангийн Суман хүрэн чинь манай эхнэрийн төрсөн дүү Жаргалсайханы адуу шүү дээ. Сая сумын 90 жилийн ойд айрагддаг хүрэн морь чинь Суман хүрэнгийн төрсөн ахын төл байгаа юм.
-Бумцэндийн буурал гэж алдартай хурдан хүлэг байсан гэдэг. Тэр талаараа манай уншигчдад сонирхуулаач?
-1997 онд Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаан гэж болж их олон аймгийн уяачид ирж, морь ч өтгөн мордсон. Шүдлэнд 320-иод үрээ мордож миний хар үрээ дөрвөөр давхиж байсан юм. Дараа жил нь 1998 онд хязааландаа уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр байгуулагдсаны 20 жилийн ойгоор түрүүлж байсан. Тэр жил аймгийн баяр наадам ГОК-ын ойтой нэг болж байсан юм. Яваандаа хар үрээний маань зүс хувираад буурал болчихсон. Эрдэнэтийн наадмаас олон айраг авсан даа. Ямар сайндаа л “Бумаагийн буурал, Бургалтайн буурал” гэхээр хүмүүс анддаггүй байсан. Наадамд очихоор “Бургалтайн буурал морь ирсэн үү” л гэж асуудаг байлаа шүү дээ./инээв/
-Буурал морь тань хэд хүртлээ уралдсан юм бэ?
-16, 17 хүртлээ уралдсан шүү.Тэр сайхан хүлгийнхээ буянаар ах нь Алдарт уяач болсон хүн дээ. Сая ойгоор айрагдсан хүрэн морь миний буурал морины төрсөн эгчийнх нь хүүхэд байгаа юм.
-Уяаны эрдмийн А үсэг заасан багш тань...?
-Миний төрсөн эцэг аймгийн Алдарт уяач Давгадорж гэж хүн байсан. Баруунбүрэн сумаас төрсөн хамгийн анхны аймгийн Алдарт уяач. Аавын маань саарал адуунууд их хурдалж байсан. Ер нь сумандаа дээгүүрт тооцогдоно шүү. Миний буурал морь гэхэд л аавын гаралтай хар азарганы төл.
-Сэлэнгэчүүд нэгэн үе төрийн наадмын дэвжээг эзэгнэдэг байсан. Улсын наадамд уясан морио хурдлуулж байв уу?
-АХ-ын 79 жилийн ойгоор манай сумынхан нэгдсэн зохион байгуулалттайгаар улсын наадамд очиж уралдаж байсан юм. Түүнээс хойш дахин яваагүй ээ. Харин Пунцагбалжир агсны зохион байгуулсан анхны хаврын бүсийн том уралдаанд очиж буурал морио зургаагаар давхиулж байсан.
-Алдарт залгамж халаа болсон залуу уяачдаа бэлтгэж байгаа биз дээ?
-Би гурван хүүтэй. Банди нар бүгдээрээ морь уяна аа. Одоогоор цол хэргэмд хараахан хүрээгүй ч ирээдүйд нутаг орныхоо нэрийг гарган морьдоо түрүүлгэж, айрагдуулах байлгүй хэмээн бодож явдаг даа.
-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай.
Б.Долзодмаа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна