Аймгийн Алдарт уяач Ц.Даваадорж: Морин жил миний хувьд амжилт бүтээл арвинтай сайхан байлаа


Төрөлх сумынхаа түүхт 90 жилийн ойн баяр наадамд амжилттай наадсан аймгийн Алдарт уяач Ц.Даваадоржийн ярилцлагыг хүргэж байна.
-Сумынхаа 90 жилийн ойн баяр наадамд одтой сайхан наадсан танд баяр хүргэе?
-Баярлалаа. Баруунбүрэн сумын маань 90 жилийн ойн баяр наадам өтгөн сайхан болж, зургаан насны морь уяад их насаа түрүүлгэж, соёолонгоо айрагдууллаа. Бусад нь арав гаргаад давсан. Түрүүлдэг хээр морь маань миний өөрийн унаган адуу. Энэ жил арван настай залуухан морь байгаа юм. Үүнээс өмнө сумандаа хоёр түрүүлж, Эрдэнэт, Булганы наадмуудад айрагдаж байсан адуу. Ер нь уралдсан цагаасаа хойш том, жижиг наадмаас 40 гаруй медаль аваад байгаа.
-Таваар давхисан соёолон үрээ тань хаанахын адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу. Битүү шахуу үрээ л дээ.
-Зөвхөн сумын 90 жилийн ой гэлтгүй морин жилийн уралдаануудад одтой сайхан наадсан гэсэн?
-Тиймээ. Эрдэнэтийн Бүрэнбүсийн овооны наадамд хээр морьтойгоо очиж, дөрвөөр давхиулаад долдугаар сарын 4, 5-нд Сэлэнгэ аймгийн Сант сумын ойд очиж азарганаас бусад таван насны морьд түрүүлгэж, айрагдуулсан. Манай Бүрэнгийн Бүрэнжаргал гэдэг хүний унаган хүрэн халзан морь маань гурваар, Сүхбаатар гаралтай цоохор соёолон хоёроор, миний өөрийн унаган хул хязаалан гурваар давхисан. Мөн хоёр шүдлэн уралдуулж харыг нь түрүүлгэн, хулыг нь дөрвөөр давхиулсан. Бас даага аман хүзүүдсэн юм байна.Түүний дараа Эрдэнэтийн наадамд очиж хээр морио дөрөвлүүлээд, хар шүдлэнгээ долоолуулсан. Тэр үрээ манай эндхийн Пүрэвдорж гэж хүний унаган адуу байгаа юм.
-Амжилт арвинтай сайхан нааджээ. Хэзээнээс хурдан хүлгийн уяа тааруулж байгаа вэ?
-Тиймээ, улиран одож байгаа морин жил миний хувьд амжилт бүтээл арвинтай сайхан жил байлаа. Би уяачийн эрдэмд шамдаад хорин жил болж байна. 1994 оноос эхлэн аавынхаа удирдлаган дор морь уяж байгаад сүүлдээ бие даасан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд аймаг, сумын чанартай наадмуудад бишгүй сайхан наадаж, 2014 онд аймгийн Алдарт уяач цолоо авсан. Эрдэнэт, Булганаар голдуу нааддаг.
-Эрдэнэтийнхэн эртнээс адуугаа сайжруулсан.Тэдэнтэй уралдахын тулд жишгийг нь дагах хэрэгтэй болдог байх. Шинэ цагийн адуутай юу?
-Ганц нэг эрлийз гүү бий. Голдуу нутгийн унаган адуугаар нааддаг. Манай Баруунбүрэн сум дээр үеэсээ хурдтай. Намираа хулын угшил их тархсан. Дээр нь манай аав Цэнд-Аюуш уяач хүн. Би багадаа аавынхаа уясан морийг унаж өссөн.
-Удам дамжсан уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Б.Долзодмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна