"Адуу" амьтай дарга

2015 оны 1-р сарын 15 -нд

Дорноговийн зүүн хойд талдаа Дэлгэрэх сум хурдтай, бөхтэй, баруун урд талдаа Улаанбадрах сум хурдтай, бөхтэй байсан нэгэн үе бий. Г.Жамбалдоржийн бага залуу нас энэ нутгуудад өнгөрсөн юм билээ. Бас идэр насандаа Иххэт суманд ажиллаж байсан гэдэг. Хэдийгээр дарга алба залгуулж, Засаг төрдөө зүтгэж амжилт гаргахын зэрэгцээ “Адуу” амьтай, хурдан моринд хорхойтой араншин нь түүний өвөрмөц төрх юм. Ерөөс монгол хүн бүрт байдаг морио дээдэлдэг, цусаар нь гүйх удамшил нь бас түүнд нөлөөлсөн буй заа. Түүний тухай зохиолчид янз янзаар бичсэн байдгийн нэг жишээ бол “Морь гэхээр малгайгаа мартаж, наадам дөхөхлөөр нойр нь хулждаг” гэх ч юм уу, эсвэл ард иргэдтэйгээ танилцаж, дотор нь орж, өөрийгөө болон өрөөлийг ойлгоход хурдан морь тус болдгийнх ч юм уу, ямартаа ч энэ тодорхойлолт Жамбалдорж даргад зохих байх аа.
Өргөн сумын “Үүлэн” Жамбал гэхээр нэрт уяач гэж, Өргөний Жамбалдорж гэхээр хурдан хүлэгт дуртай Засаг дарга байсан гэж хэний ч сэтгэлд бууна. Юутай ч Өргөн сумаар овоглосон Жамбалдорж даргын уугуул нутаг Улаанбадрах, энэ эрийн амьдарч, ажилласан газар нь айраг, түрүүгээрээ алдаршсан хурдан буянгуудтай Дэлгэрэх, Иххэт, Өргөн сум юм.
Г.Жамбалдорж дарга 1993 онд Хутагтын 190 жилийн ойгоор Дэлгэрэх сумын Засаг дарга байхдаа сумын уяачдаа зохион байгуулж, ирж оролцон Дэлгэрэх сум 4 түрүү, 10 айраг авч үнэн хурдтайгаа харуулсан сайхан наадам болов. Ойн баярын арга хэмжээ дуусч Жамбаа дарга захиргааны гаднаас 69 машиндаа суух гэж байхад нь миний бие таарахад Дорноговийнхоо довонд доргиож өглөө, дээлэндээ байтугай дэлхийд багтахгүй баяртай байна гэж хэлсэн юм. Тэр үг нь бусад сумын Засаг дарга нарын шарыг хөдөлгөж, яасан их үгтэй юм, их хурдтай газрын даргыг айргаар мялаана гэж сөнтэй айрганд толгойгоор нь дүрсэн гэдэг.
Г.Жамбалдоржийн үе тэнгийнхэн нь ч юм уу, хашир егүзэрүүд хаа таарсан газар цуглаад ярихдаа гол төлөв морины сэдэв рүү өөрийн эрхгүй ороод явчихдаг байсан даа. Арга ч үгүй юм. Цэцэн ханы Галшар хэмээх хурдны алдарт нутаг, Онгон Адилбишийн уяа татсан Иххэт нутаг, Дэлгэрэхийн Дэндэв тайж, Галсан банди адууны удам Түдэвийн будан, Дашнямын хар морьдын нутаг хэзээний танил, ижил дасал болсон байсан даа. Уяа цузагийн дэргэд Онгон Адилбиш, Цагааны Түдэв, хадам эцэг Ц.Дашням, У.Нямбуу, өндөр Нарангэрэл, Огтор Балжинням нартай уулзан учирч уяа сойлго ярьж, тэдний үнэт сургаалыг сонсож явсан нэгэн.
Г.Жамбалдорж дарга 1996 онд Өргөн сумын Засаг даргаар шилжин очсон бөгөөд 1997 оны Дэлгэрэх сумын наадамд түүний “Бэлэвсэн” зээрд морь хол тасархай түрүүлсэн юм. Тэр наадамд МУ-ын Манлай уяач Г.Дамбын хүү аймгийн Алдарт уяач Д.Борхүүгийн зээрд морь аман хүзүүдсэн юм. Тэр жил Хэнтий аймгийн Галшар сум Өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит бүсийн наадмыг хийхээр тов гаргажээ. Энэ наадамд Жамбаа даргын хүү аймгийн Алдарт уяач Ж.Баатарчулуун “Бэлэвсэн” зээрд морио авч явахаар төлөвлөж байтал өвөө МУ-ын Алдарт уяач “Торгон” хэмээх Дашням, “Миний хүү морь чинь залуу байна, аавынхаа ажиллаж, амьдарч байгаа нутагт морийг нь уралдуулах нь зүйтэй” гэсний дагуу Өргөн сумын Сүмбэрийн овооны наадамд очиж уралдаж, МУ-ын Алдарт уяач Нямбуугийн алдарт “Нэгдэл” зээрд морьтой цуг орж буруу зөвөөрөө аман хүзүүнд давхисан гэдэг. Тэр жил Өвгөн ноёны бүсийн наадам болж, дээр дурдсан “Бэлэвсэн” зээрд морийг Дэлгэрэх суманд хол тасархай түрүүлэхэд аман хүзүүнд ирсэн аймгийн Алдарт уяач Д.Борхүүгийн зээрд морь тэр наадамд түрүүлж торгон жолоогоо өргүүлсэн нь Жамбаа даргад нэгийг бодогдуулсан байна. Энэ бодлоо гурван жилийн дараа биелүүлж, 2000 оны улсын Зүүн бүсийн даншиг Хэнтий аймгийн Галшар суманд болсон Өвгөн ноёны наадмыг зорьжээ. Тэр наадамд түүний “Бэлэвсэн” зээрд 700 гаруй хурдан хүлгээс хүүхэдгүй сул морьтой уралдаж гуравт орсон нь Дорноговь аймгийн нэрийг тахалсан уяач, хүлэг морь, хүүхэд гурав байлаа. Түүний хөдөлмөрийг үнэлж 2000 онд аймгийн Алдарт уяач цолыг олгосон бөгөөд тэрээр 300 гаруй сумын Засаг дарга нараас хамгийн анх аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн хийморилог эр юм. Тэрээр хадам эцэг МУ-ын Алдарт уяач “Торгон” хэмээх Дашнямын Галсан банди, Тайж угшлын адууг Сүхбаатар, Хэнтий, Төв, Дорнод зэрэг аймгийн хурдан угшлын адуугаар цус сэлбэж байсан. Одоо түүний үйл хэргийг хүү Ж.Сүхбаатар, Ж.Баатарчулуун /аймгийн Алдарт уяач/ нар залгамжилж улс, бүс аймаг, сумын наадамд амжилттай наадаж байна. Түүний бий болгосон адуунаас 2000 оны зүүн бүсэд орсон “Бэлэвсэн” зээрд морины дүү гүүний төл Замын-Үүд сумын харьяат Г.Амарсайханы сартай хээр шүдлэн үрээ 2011 оны Дорноговь аймгийн 80 жилийн ой зүүн бүсийн хурдад аман хүзүүнд хурдалсан билээ. Ийнхүү хүмүүний амьдралд ирээд буцахдаа түүхийн шаргал хуудаснаа нэрээ мөнхлөн үлдээсэн, очсон газар бүртээ хурд дагуулж, морины төлөө сэтгэл зүрхээ өгч явсан говийн нэгэн хийморилог эр, дотны дүүгийнхээ тухай үзэг, цаас нийлүүлэн суухад бахдалтай байлаа.
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Гимпэлийн Цэдэвдорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна