"Тод магнай" сэтгүүлийн 2015 оны анхны дугаар гарлаа


Айлчлан ирж буй XVII жарны хөхөгчин хонин жилийн хаврын тэргүүн сарын "Тод магнай" сэтгүүлийн шинэхэн дугаарын зочин хойморт Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дуламын Сугар уригдан тухалсан. Түмэн олны итгэлийг өвөртлөн төр түшилцэж явсан энэ эрхэм өдгөө Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж буй. Ном эрдмийн ажилд шамдан буй тэрээр сүүлийн гурван жил од хийморь дүүрэн наадаж, сайн андын сайхан сэтгэлийн бэлэг хул азарга нь Монгол Улсын чансаа өндөр есөн хүлгийн нэгээр гурав дахь удаагаа шалгараад буй юм. Зочин хоймортоо урьж оролцуулах болсон хүндэтгэх шалтгааны нэг нь энэ билээ.
Улс, бүс, “Их хурд” уралдаанаас хоёр түрүү, дөрвөн айраг хүртээд буй хийморилог эрхмийн ярилцлага шинэ санаа, санаачлагыг авчрах болтугай.
Уламжлалт “Уралдаан” булангаар өнгөрсөн жилийн зүүн бүсийн хурдан хүлгүүдийг танилцуулна.Та бүхэн хэний ямар хурдан хүлэг, түрүү айрагт хурдалсаныг мэдэхийг хүсвэл 21-36-р нүүрүүдийг тольдоорой.
Орон нутгаас бэлтгэдэг “Аяны богц” булангийн энэ удаагийн дугаарт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын түүхт 90 жилийн ойн баяр наадмын сурвалжлага багтсан байгаа. Засаг даргынх нь тодорхойлсончлон “сэхээтнүүдийн өлгий нутаг”-ийн түүхт ой ямархан цар хүрээтэйг болсныг та бүхэн “Аяны богц” булангаас уншаарай.
Харин “Холбоод” булангийн зочноор Дорнод аймгийн 2014 оны шилдэг салбар “Баянтүмэнгийн хурд” МСУХ-ны төлөөлөл оролцсон. Монгол Улсын зургаан Алдарт уяач төрөн гарсан тус сумын хурдан хурц хүлгүүд улс, бүс, “Их хурд”-ын дэвжээнээ хэрхэн наадаж байсныг мэдэхийг хүсвэл та хуудсаа бүү алгасаарай.
Сэтгүүлийн уламжлалт булангуудын нэг “Хийморилог зочин”-д Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт Цэрэндоржийн Мөнххуяг уригдан оролцож, бүсийн наадмуудад айрагдсан хурдан хүлгүүдийнхээ талаар хууч дэлгэсэн.
Түүнчлэн энэ удаагийн дугаарт Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Завхан,Булган зэрэг аймгуудын 2014 оны шилдгүүдийн тухай мэдээлэл багтсан байгаа.
"Тод магнай" сэтгүүлийн шинэхэн дугаараа "Интер" номын салбар дэлгүүрүүд болон сонин, сэтгүүл борлуулах цэгээс, мөн редакцийн 94082992, 95092992 дугаарын утсанд холбогдож аваарай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна