Үзээгүй, сонсоогүй зүйл ярьдаг байжээ

2015 оны 1-р сарын 20 -нд

“Ангасай” Банзрагч гуайн нас чацуу ганц найз Баянгаагийн Туваанжанцан нэг удаа уяач Пүүжээ гуайг дагуулаад нутгийн баруун талын булан даасан баян айл гарын Бавуугийнд очжээ. Тэндээс хэдэн адуу хөтлөөд буцах замдаа найз “Ангасай” Банзрагчийнд ирж. Тэд уулзаад сүйд болж, тэндээ хонох болжээ. Авч яваа хэдэн адуугаа авч хонох чөдөр тушаа дутахаар нь Туваанжанцан “Яаж авч хонох вэ, “Ангасай” чи сайн эр явсан хүн байна. Намайг бодвол аргалчихна биз дээ...” гэж явуулж л дээ. Тэгсэн мань хүн “сайн цулбуур гурван адуу аваад хонодог юм даа, цулбуур байгаа биз дээ” гэхэд Туваанжанцан ““Ангасай” ингэх л хүн дээ...” гэж инээлдэж байсан гэдэг.
Шөнө болтол адуу морь ярьж байгаад “өвс идээд хахаж үхсэн адуу гэж дуулдаагүй, “ангасайг” юу гэхий нь сонсъё гэж бодоод яриан дундаа “адуу хахах гэж байдаг юм болов уу” гэхэд тэрээр “адуу хахдаг юм. Би хахаагаад алчихаж байсан” гээд л ярьж л дээ. “Нэг хавар сумын төвд унаж явсан морио тавилгүй гурав хонуулаад өглөө мордоод Ар жаргалант орохоор явж байлаа. Замд өвс их, морь нь тонголзоод идэх гээд байхаар нь идүүлэх гэж тавьчихаад хэвтэж байгаад унтчихсан байж. Тэгтэл пид, пад гээд чимээ гарахаар нь хартал морь нь хажуугаараа унаад тийчилж байна гэнэ. Очоод харсаар байтал нүд нь цэхийгээд үхчихжээ. Эмээлээ аваад, хазаараа авч байтал хойлойнд нь овойгоод байхаар нь гайхаад яраад үзсэн чинь борог хуурай өвс хатуураад бөөгнөрчихсөн байсан байжээ. Энэ нь усгүй байсан адуу тэгж хахаж үхдэг юм билээ... гэж ярьж. Дараа нь “Ангасай” мөн үзээгүй мэдээгүй юм байдаггүй хүн шүү гэцгээн инээлддэг байжээ.
Гүүг цавиар нь олмы нь татчихаар унагалдаггүй юм
Сумын төвөөр “Ангасай” Банзрагч гуай нэгэн хавар унагалах гүү унаж явжээ. Гүү нь унагалах гээд ч байгаа юм шиг байхаар нь бууж байгаад цавиар нь олмы нь чанга татчихаад унаж цогсоор байгаад /6-7 км орчим газар/ гэрийнхээ гадаа очоод буунгуутаа эмээлээ автал пал гээд унага нь ойчиж байжээ. Түүнээс хойш бас нэг хавар тэднийх сумын төвөөс 5-6 км зайд Цацат ухаагийн энгэрт байж. Эхнэр Банзрагч гуай сумын төвийн худгаас ус авахаар тэмээн тэрэг хөтлөөд явах гэтэл “Ангасай” Банзрагч гуай “Чи явган яваад яахав. Үүнийг унаад яв” гээд хээлтэй гүү унуулаад явуулжээ. Усаа авчихаад дэлгүүрийн гадаа тэмээн тэргээ буулгачихаад, дэлгүүрээр ороод гараад иртэл гүү нь хэвтэж байхаар нь очоод хартал унагалчихсан босоод ирлээ гэнэ. Дэргэдүүр нь олон хүн яваад байдаг. Банзрагч гуай залуухан байсан болохоор тэднээс ичээд байж. Нилээд байж байгаад унага нь тэнцээд яваад ирэхээр нь тэмээн тэргээ хөтлөөд, унагатай гүүгээ хөтөлж явсаар гэртээ харьжээ. Эхнэр нь “Ангасай” Банзрагч гуайд уурлан “ёстой үзээгүйгээ үзлээ, олны дотор энэ гүү чинь унагалчихаад яаж ч болохгүй инээдмийн юм боллоо” гээд л гомдоллон хэлж л дээ. Тэгсэн “Ангасай” Банзрагч гуай “өө чи минь уурлаад яах вэ, олмы нь цавиар нь татаад л хүрээд ирэхгүй дээ, унагалдаггүй юм... гэж байсан гэдэг.
Н.Санжаадорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна