“Тод магнай” МСУХ-ны тэргүүн Б.Гасрандорж: Нутгийнхаа уяачдын эрх ашгийн төлөө ажиллах нь их хүндэтгэл юм


Улиран одсон 2014 онд шинэчлэгдсэн зохион байгуулалтанд орсон салбар холбоодын нэг нь Дундговь аймгийн Өлзийт сумын МСУХ юм. Тус холбооны ажил үйлс, амжилтаас хуваалцаж тэргүүн Б.Гасрандоржтой ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
Дуу хуурын өлгий Дундговь аймгийн Өлзийт сумын “Тод магнай” МСУХ 2014 оны ажлаа дүгнэн өнгөрсөн 12 дугаар сарын 20-ны өдөр аймгийн төв Мандалговьд хуралдаж, анхны шинэ жилийн цэнгүүнээ зохион байгуулжээ.
Газрын гарц муу, өвөлжөө тааруугаас уяачид, малчид Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Цагаандэлгэр, Дорноговь аймгийн Даланжаргалан, Өргөн зэрэг суманд отор нүүдэл хийж яваа хэдий ч энэхүү арга хэмжээнд маш идэвхтэй сайн оролцсон байна. Тэд хурлаараа олон асуудлыг шийдсэний дотор холбоогоо хөрөнгийн сантай болгох үүднээс бүх уяачид нэг, нэг үржлийн насны ямаа хандивлах, мөн жил бүр дээд гурван насны уралдааныг зохион байгуулах, жилийн дөрвөн улирлын туршид адуу малаа адгуулж, цаг наргүй хөдөлмөрлөдөг уяачид зөвхөн хурлаа хийгээд тарах бус, шинэ жилийн баяраа уламжлал болгон зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзжээ. Тэр ч утгаараа оны шилдгүүдээ тодруулж,
Шилдэг уяачаар: сумын Алдарт уяач П.Эрдэнэчулуун
Шилдэг уралдаанчаар: Э.Одбямба
Шилдэг азаргаар: Аймгийн Алдарт уяач Б.Шатарын цэгээн азарга
Шилдэг их насаар: Сумын Алдарт уяач Л.Отгоннямын хар тус тус шалгарсан байна. Мөн аймгийн Алдарт уяач цолны болзлыг А.Цогбадрах, Ж.Отгонбаатар нар хангасан бол И.Баатар, Н.Ганболд, Ц.Гүндсамба, Т.Мандах, Ш.Нарандорж нарт сумын Алдарт уяач цол гардуулжээ.
Өлзийт сумын уяачдын холбооны тэргүүнээр “Босоо хүлэг” компанийн захирал Б.Гасрандорж ажилладаг бөгөөд энэхүү албыг аваад нэг жил болж байгаа юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэлээдгүй ажил амжуулсны дотор сумын түүхт 90 жилийн ой тохиосонтой холбогдуулан уяачдын хандив тусламжаар улсын наадамд ашигладаг, оюуны өмчөөр баталгаажуулсан, зохиогчийн эрх бүхий гурван сая төгрөгийн морь гарааны төхөөрөмжийг захиалж авсан байна. Үүний хүчинд ойн баярын уралдаанаа будилаан маргаангүй сайхан зохион байгуулжээ. Мөн анх удаа наадмын морины комисст оролцож, удирдан зохион байгуулж, нутгийн удирдлагуудтай хамтран ажилласан байна. Ер нь цаашид уяачид болон холбоо сумынхаа баяр наадмыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж.
Тэрээр 2015 онд олон ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд нэн тэргүүнд шинэ залуу уяачдадаа зориулан шинэ цагийн уяа, арга заслын талаар сургалтууд зохион байгуулах бодолтой байгаа гэнэ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Наранхүү уяачдын холбоонд эрлийз азарга бэлэглэсэн нь хурдны чиглэлээр адуугаа эрлийзжүүлж, цус сэлбэх боломжийг бүх уяачдад олгосон явдал болжээ.
Б.Гасдандорж тэргүүн хэдийгээр Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг ч төрсөн нутаг орон, уяачдынхаа төлөө моринд дуртай, адууны хийморьт сүсэглэж явдаг эр хүний хувьд сэтгэл зүрхээ зориулан ажиллахдаа сэтгэл ханамжтай, их хүндэтгэл хэмээн ойлгож явдаг нэгэн. Түүний аав, ээж Гасрандоржийг Өлзийт суманд гуравдугаар анги төгсгөөд хотод сургуульд оруулсан ч амралт болонгуут нутагтаа очиж гэртээ ч бараг хонолгүй хөдөө өвөө дээрээ морь уях ажилд нь тусалж, багаасаа л малын захад морь унаж өсчээ.
Дундговь аймгийн Өлзийт сумын аймаг, сумын цолтнууд
Аймгийн Алдарт уяачид:
Дооровын Дашдаваа
Дооровын Дамдинжав
Цэрмаагийн Дондог
Думаагийн Дамбадаржаа
Баавгайн Шатар
Хоролын Даваасамба
Түмэндэлгэрийн Чимэд
Халтарын Бадарчин
Дашдаваагийн Түмэнжаргал
Дашийн Дэмчигцог
Долгорын Дашжамц
Батсүхийн Наранхүү
Дэмчигцоодолын Эрболд
Шатарын Лхагвасүрэн
Сугирдоржийн Баттулга
Дэмчигцоодолын Эрдэнэбулган
Адьяагийн Цогбадрах
Жамсрангийн Отгонбаатар
Сумын алдарт уяачид:
Нямын Цагаан-Өвгөн
Төмөрийн Равдан
Цэрэнгийн Мөнхбаяр
Лхагвын Лодойсамбуу
Чимэдийн Баяраа
Бархасын Мөгхнасан
Цэдэггомбын Адьяа
Бархасын Баярбаатар
Өвөөгийн Мөнхбат
Дашдаваагийн Чинбат
Думармаагийн Гомбодаржаа
Насангийн Оргилбаяр
Цогтбаатарын Чулуун
Донхорын Сумьяасүрэн
Лхагвасүрэнгийн Гэрэлт-Од
Мөнхбаярын Эрдэнэбаяр
Шаравын Зоригтбаатар
Нэрхүүгийн Гомборагчаа
Доохүүгийн Дагвадорж
Өлзийхутагийн Бат
Цэвээмидийн Батжаргал
Буланхүүгийн Насанхүү
Шатарын Жаргалдорж
Жаалын Хатанбаатар
Насангийн Оргилсайхан
Тунгалагийн Дашбалбар
Пунцагийн Эрдэнэчулуун
Тэрбишийн Доржсэмбэ
Лхагвасүрэнгийн Отгонням
Мөнхтөрийн Адьяа
Дэмчигцогийн Очирданзан
Түмэнжаргалын Ууганбаяр
Ичинхоролын Баатар
Цэдэвийн Гүндсамба
Нацагийн Ганболд
Тогтохын Мандах
Шарын Нарандорж
Нутгийн түмэн болон Монголын нийт мянга мянган уяачдын маань
Хийморь нь, хүлэг морьдынхоо тоосонд бадарч,
Голомт нь, хүсэл мөрөөдлийнхөө буянд бадрах болтугай.
У.Энхмаа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна