Аймгийн Алдарт уяач А.Цогбадрах: Морь уяхад Д.Эрдэнэчулуун Манлай их нөлөөлсөн


Дундговь аймгийн морь сонирхогчид аймгийн Алдарт уяач А.Цогбадрахыг хурдан хээр мориор нь мэддэг. Хээр морь түүний унаган адуу бөгөөд анх илгээлтээр гарч Бямба ахаасаа нэгдэл адуу шилжүүлж авахад өмчинд нь хонгор гүү иржээ. Тэр хонгор гүүний төл юм. Анх МУ-ын Манлай уяач Д.Эрдэнэчулуун соёолон морь байхад нь хараад, “энэ хүрэн морь хурдан юм байна, уя” хэмээн зааж, тэр жилээ уяж өвлийн уралдаанд төрийн наадмын түрүү хар морь түрүүлж, хүрэн морь аман хүзүүдэж анхны гараагаа эхэлж байжээ. Ер нь Эрдэнэчулуун Манлай малжиж, адуугаа өсгөхөд нь их нөлөөлж нөмөр нөөлөг болсон гэнэ. Олон жил айл саахалт явж амьдрах ухаан, уяаны эрдмээс нь суралцжээ.
Цогбадрах Алдарт анхны айраг, түрүү хүртэж явсан тухайгаа “2001 онд өвлийн уралдаанд хонгор халзан азарга, халтар морь хоёр уяж хоёр хүрэл медаль авч мөн ч их баярлаж билээ. Гэртээ ирээд медалиа зүүхэд гэр дүүрчихээд байх шиг санагдаж байсан” хэмээн дурсан ярьсан юм.
Алдартын халтар морь нэг үе бас сайн давхиж байжээ. Халтар морийг МУ-ын Алдарт уяач Б.Баярсайхан “Иж планет-5” мотоциклиор авъя гэж хүнээр хэлүүлсэн байхаар нь дуртай өдрөө ирээд ав гэж. Нэг өдөр нөгөө мотоциклио хүнээр өгөөд явуулчихаж. Тэгээд гэрт нь яваад очсон, хурдан буянаа хайрласан дүүдээ хазааранд нь нэг адуу өгнө гээд сайхан саарал гүү өгсөн байна. Тэр саарал гүү их олон болсон аж. Түүнээс гадна хонгор халзан азарга “Тавантолгой транс”ын наадамд хоёр удаа айрагдсан, халтар морь нэг айрагдсан, бага хүрэн морь Энержи ресурсын наадамд нэг айрагдсан, хүрэн морь анхны “Мандалын хурд”-д айрагдаж, сумандаа түрүүлсэн, мөн Мандалын баруун бүс Луус суманд болоход аман хүзүүдэж, бүсийн наадмын сорилгод түрүүлсэн гээд Цогбадрах Алдартын нэрийн хуудас болсон хурдан хүлгүүд нэлээдгүй бий.
Тэрээр адууг их хайрлах хэрэгтэй гэж боддог бөгөөд сүүлийн үед хүрэн морь нь гарын ая даах болоод байгаа гэнэ. Сумынхаа 90 жилийн ойд аман хүзүүдэж, Өмнөговь аймгийн Манлай суманд гуравлаад, төвийн бүсэд аравт хурдалжээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна