Даасан ламаа аргалсан нь

2015 оны 1-р сарын 30 -нд

Галшар сумынхан Бумын Лосол гуайг сайн лам гэж шүтдэг. Лосол гуай “ламын 10”-т яваад ирсэн хүн. Хөөврийн говиор нутагтай “Ангасай” Банзрагч гуайтай нас ойрхон, үеийн найзууд байж. 1971 онд улсын 50 жилд наадамд явахдаа Лосол гуайнхаар дайрч хонож өнжөөд хөдлөхдөө “Ангасай” Банзрагч гуай Лосол гуайд “за чи араас ном уншиж сайн даана шүү, би чамайг гадаад архиар шагнана аа” гэж гэнэ.
Лосол гуай “би ч яахав уншдаг номоо уншина, харин чи хэлсэн архиа л авчирч өгнө шүү” гэхэд Банзрагч гуай “өгөлгүй яах вэ, авчирч өгнө, олигтойхон л даагаарай” гэж хэлээд явжээ. Удалгүй хотын наадмын тухай радиогоор Галшар сумын Дашийн Банзрагчийн саарал азарга түрүүллээ гэж орон даяар цууриатжээ. Наадмаас хойш Лосол гуай “Ангасай ирж байна уу” гээд сураад л байж. Гэтэл “Ангасай аймагт ирж гэнэ. Намар суманд ирж байна” гэж дуулаад ирэх байх гээд хараад байсан нь ирсэнгүй гэнэ. Ингэж хүлээсээр байтал хойтон жилийн сумын наадмын өдөр болжээ. Сумын төвд уяачид, наадамчид буучихсан, “Ангасай” Банзрагч гуай саарал азаргаа уяад дүү агент Галсангийндаа аймгаас ирчихсэн байв. Өглөө эрт азарга мордоход “Ангасай” Банзрагч гуайн саарал азарга аргагүй л түрүүлжээ. Банзрагч гуай саарал азаргаа гишгүүлээд уяа тойроод явж байж. Яг энэ үед Лосол гуай “Ангасайтай очиж уулзана аа” гээд мордоод явжээ. Гэтэл “Ангасай” Банзрагч гуай уяан дээрээсээ Лосол гуайг ирж байхыг хараад хөтөлж явсан азаргаа “май барьж бай” гэж хүнд хөтлүүлчихээд Галсангийн гэрийн үүдэнд морьтойгоо ирээд “Галсаан” гэж дуудаад “чи нэг шил архи аваад аль, цаана чинь Лосол ирж явна...” гэж гэнэ. Галсан гуай агент байсан болохоор хүнсний үйлдвэрийн цагаан архинаасаа аваад л өгч. Өвөртөлж аваад уяан дээрээ сууж байтал Лосол гуай ирж. Мориноосоо буугаад л мэнд мэдэлцэж уулзах үед “за хө өрөө л өгье...” гээд шил архиа өвөрт нь хийчихжээ. Лосол гуай “чи гадаад архи авчирч өгнө гэсэн яасан билээ...” ч гэсэнгүй хоорондоо бие биенээ явуулж байгаад л өнгөрсөн гэнэ.
Ингэж “Ангасай” Банзрагч гуай даасан лам дээрээ очилгүй бүтэн жилийн дараа лам нь өөрөө ирснээр өр цайрчээ. Нэг хонхорынхоны даасан даалгасан, өгөө аваа иймэрхүү л байсан юм байлгүй. Данайсан их юмаар даах гээд байх хэрэг байдаггүй л бололтой.
Өөрөө уяад бай, хүнээр заалгаад сурдаггүй юм
Хардэл жанжин бэйсийн хошууны эрдэмт уяачдын алдрыг залгамжлан мөнхжүүлсэн нэрт уяач “Ангасай” Банзрагч гуай сайхан урт насалсан хүн. Тэднийх аймгийн төвд дүрслэх урлагийн хашаанд байдаг байсан. Хэнтийн морьтнууд тэднийхээр тасрахгүй. “Ангасай” Банзрагч гуай наадам дээр очоод “хамгийн сүүлийн даага ирэхийг харна, дааганы заяа гомдоно...” гээд довон дээр суугаад байдаг хүн байсан гэж одоо ч зарим нь гайхан ярьдаг юм.
Нэрт уяач “Ангасай” Банзрагч гуай уяачийн эрдмийг томчуудаас сонсож, өөрийн биеээр зүтгэн сурч эзэмшжээ. Уяаны нэг гол онцлог нууц нь хурдны гэдэс хийдэгт байдаг. Азарга, морины хурдны гэдсийг зүрхтэй нарийн хийдэг хүн. Хурдны гэдэс гэдэг нь уралдах морийг түрүүлэх, эсвэл эндэхийн ирэн дээр мордуулдаг гэдэс хийдэг гэсэн үг. Тиймээс хурдны гэдсээр түрүүлгэж байсан нь ч олон, алдаад эндээж үхүүлж байсан нь ч цөөнгүй байжээ.
Гэдсийг нь алдлаа гээд гунидаггүй гудиггүй эр хүн байсан нь илэрхий. Яаж сайн уяач болох вэ гэх асуултанд “Өөрөө уяж үзэж байж л сурдаг юм. Өөрөө л уяад бай, хүнээр заалгаад сурдаггүй юм даа...” гэж чин үнэнийг л хэлдэг, захидаг байж. Харин өөрөө бол уяачийн дэг соёлыг дээд зэрэгт сахин хадгалж ирсэн хүн. Хамгийн сүүлд 1983 онд зургаан шарга адуу уяан дээрээ уяж осголсон гэдэг юм. Үнэхээр том уяачийн мөн чанар нь өндөр хүндэтгэл, ёс суртахууныг эрхэмлэж ирсэнд байдаг билээ.
Том уяач болох хүсэлтэй бол том ёс суртахууныг л өвөлж авах хэрэгтэй дээ, шинэ монгол уяачид аа.
Н.Санжаадорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна