Аймгийн Алдарт уяач С.Лхагва:Сумынхаа 70 жилийн ойн баяр наадмын гурван түрүү, зургаан айргийг ганцаараа авсан


Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Лхагватай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
-Уяач хэмээх өнөр айлд бүл нэмсэн үеийн дурсамжаас яриагаа эхэлье?
-16 настайгаасаа эхлээд хурдан морь уясан. Өрх тусгаарлаагүй байсан болохоор морь сайхан эвлээд ирэхийн алдад аав ээж “ажил хийсэнгүй” гэж загнаад морьдыг маань тавиад хөөчихдөг байсан. Тэгээд 1970-1973 онд Бугантын сангийн аж ахуйд цэргийн алба хааж ирчихээд харин санаа амар морь уядаг болсон доо. Эхний хэдэн жил морьд сайн давхиагүй ээ. Харин 1976 онд Санвайгаас авсан бор морь маань сумандаа гурвалж учиргүй их баярлаж билээ. Улсын наадамд морь түрүүлгэсэн хүн шиг л баярлаж баярын нулимсаа барьж дийлэхгүй байсан. Тэр бор морь маань дараа нь Тосонцэнгэл сумандаа дөрвөн удаа айрагдсан.
-Амжилтын буухиаг үргэлжлүүлсэн аргамаг хүлгүүд цөөнгүй байсан биз. Тэднээсээ танилцуулаач?
-Мал сайн малласан гэж нэгдлээс нэг морь авах эрхээр шагнадаг байсан юм. Түүнийгээ авах гээд нэгдлийн адуун дээр очсон нэг хээр үрээ намайг дагаад салдаггүй. Сайн адуу эзнээ хайж явдаг юм гэнэ лээ гэж бодоод өнөөхийг чинь аваад азарга тавьчихлаа. Тэгсэн үнэхээр эр төл болгон нь хурдалсан шүү. Анхны төл нь Бөндөн хээр морь даагандаа айрагдаад, соёолондоо түрүүлээд, нас нийлээд ахиад айрагдсан. Дараахан нь Хөвсгөлийн Галт сумын панз Пүрэвжав гэдэг хүн аваад явсан чинь тэнд очоод бас их олон түрүүлсэн байна лээ. Бөндөн хээрийг залгаж Лхагваагийн Цагаан сүүлт, Цүүцэн гэж сайн хоёр хээр морь гарч ирсэн. Цүүцэн нь даага, шүдлэндээ суманд түрүүлээд, Тосонцэнгэлийн 70 жилээр Цагаан сүүлт нь түрүүлж, Цүүцэн нь аман хүзүүдэж, халтар үрээ нь гурвалж байлаа. Бас хязааланд шар халтар үрээ маань түрүүлж, сартай хүрэн үрээ аман хүзүүдсэн.
-Амжилт арвинтай сайхан нааджээ дээ?
-Гурван шүдлэн мордуулсан чинь бор нь түрүүлж, хээр нь аман хүзүүдээд, алаг нь гурвалсан. Сумынхаа ойд их морь мордуулмаар байдаг. Тэгсэн их нас байдаггүй. Сайн морь сураглаж байгаад Тэлмэний Пагамын Лхагвасүрэнгээс мөрийний хээр морийг нь 20 мянган төгрөгөөр худалдаад авчихсан. Тэгсэн нутгийн хөгшчүүл “адгуус тэгтэл нь өндөр үнээр авлаа” гээд л загнаж билээ.
-Тэгээд сумын ойд хэдээр давхисан бэ?
-Дөрөвт давхиж, би дангаараа сумынхаа 70 жилийн ойн наадмын гурван түрүү, зургаан айргийг авч байлаа.
-Ийм наадам ч олон биш шүү. Уяачийн хийморь асч, морины уяа таарч дээ?
-Тэгсэн байхаа. Хаа очиж миний адуунууд ер нь давхиад байдаг юм шүү. Баяндорж гэдэг хүнээс даага, шүдлэндээ түрүүлсэн хул морийг нь 3500 төгрөгөөр аваад уясан хол тасарч гарч ирчихээд хадуураад болохгүй болохоор нь Яруу сумын Цангиа гэдэг хүнд зарчихсан. Тэр хүнд очоод олон жил түрүүлж, айрагдсан гэнэ лээ. Мөн Түдэвтэйгээс авсан хүрэн морио Сар хайрханы наадамд айрагдуулж байлаа. Тэр хүрэн морь Тосонцэнгэл суманд гурав айрагдсан адуу. 2004 онд шиг санагдана. Хул, хээр хоёр морьтой Галт, Шинэ-Идэр сумын наадамд очиж нэг түрүү, гурван айраг авч байлаа. 2000 онд Тосонцэнгэл сумын сургуулийн 40 жилийн ойгоор гурван нас уралдахад гурвуулангийнх нь түрүүг авч байлаа.
-Сумын 70 жилийн ойд түрүүлдэг хээр, бор хоёр чинь дараа нь яаж давхисан бэ?
-Хээр нь соёолондоо дахиж нэг түрүүлээд, хоёр ч айрагдаад байхад нь Чулуунд зарчихсан юм. Гурвалдаг сартай хүрнээр нь азарга тавьж хоёр жил дараалан түрүүлгээд хулгайд алдчихсан. Харин бор нь соёолондоо нэг түрүүлээд, хавчиг азарга Их-Уул сумын гурван түмэн үхрийн баярт таваар давхиад хойтон жил нь хулгайд алдчихсан.
-Сүүлгүй боохой их юмаа даа?
-Урьд орой нь морьдоо үсэргэж тавьчихаад өглөө хайгаад олоогүй. Энэ хавиараа 15 хоног хайсныхаа дараа л буруу гараар орчихлоо гэж мэдсэн. Тэгээд Хөвсгөлийн урд талын бүх сумаар самнаад сүүлд нь Хатгалд явж байсан далайгаас ачигдах гэж байгаа адуун дунд нэг морь их танил харагдаад болдоггүй. Яваад очсон биш юм шиг, тамгыг нь үзсэн чинь мөн байсан. Тийм үед хүн үг хэлж чаддаггүй юм билээ. Дэмий л нулимс урсаад байсан. 6-10 сар хүртэл хайгаад хурдан хэдийгээ олж чадаагүй арваад адуу л олж авсан. Бусад нь далайгаар ачигдаад гараад явсан сураг байна лээ.
-Харамсалтай юм. Гэсэн ч хоёулаа ярилцлагаа сайхан дурсамжаар өндөрлөе. Сэтгэлд хоногшсон сайхан наадмын дурсамжаас хуваалцаач?
-Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд болсон уралдаан санаанаас гардаггүй юм. Тэгэхэд би Цүүцэн, Цагаан сүүлт хоёртойгоо очсон байсан. Морьд эргээд ил гараад ирэхээр нь дурандсан миний хоёр хээр эхний арван хэд дотор явна. Тэгтэл Цүүцэнгийн хүүхэд унаад, морь нь замаасаа гарчихлаа. Санаа зовоод харж байсан, Цагаан сүүлтийнх нь хүүхэд Цүүцэнгээ оруулах гээд хойноос нь хөөгөөд явчихдаг юм. Нөгөө морьд нь шулуун явсаар барианд орохын алдад Цагаан сүүлтийн хүүхэд гэнэтхэн эргээд мориндоо ташуур өгсөн. Тэгсэн ёстой нөгөө тоосноосоо сугарна гэгч болж юу юугүй эхний хэдэн морьд дээр ирж түрүү морины ташааг дэрлээд аман хүзүүдэж байлаа. Нэг уяаны морь нь эргэхээр Цүүцэн ч гэсэн араас нь дагасаар барианд орчихсон. Тэр их сайхан дурсамжтай наадам.
"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна