Аймгийн Алдарт уяач Н.Оросоо: Би ер нь нэгдэл адуугаар гайгүй наадсан хүн


Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Наваанцэндийн Оросоо бол Баянхутаг сумын хамгийн өндөр настай уяач юм. Нас сүүдэр ная гарч яваа хэдий ч үе үе морь унаад хүүгийнхээрээ зочилчихдог буурал уяач Донир адууны талаар сонирхолтой яриа дэлгэнэ лээ.
-Алдартын бага нас, хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье дээ?
-Би 1932 онд Мөрөн сумын нутаг Өндөр дов хэмээх төрсөн.
-Мөрөн сумын хүн юм уу?
-Миний аав, ээж хоёр хоёулаа Баянхутагийн улс. Эцэг хамаатнуудаа бараадаад Мөрөн сум руу нүүсэн юм шиг байгаа юм. Тэгээд тэнд очсон хойно нь би төрсөн. Миний эцэг маань лам байсан хэдий ч морь уядаг байсан юм билээ. Миний мэдэхийн сум, аймагтаа түрүүлсэн хурдан шар хээр морьтой байсан. 1944 оны мичин жилийн зудны дараахан хөл нь муудлаа гэж хатгаад тэрнээс хойш уралдахаа байсан юм. Бас нэг хурдан цавьдар азаргатай байсан юм гэнэ билээ. Сүүлд Өмнөдэлгэр рүү гараад үр төл нь сайн давхиж байгаа дуулддаг юм.
-Та хэдий үеэс хурдан морь уясан бэ?
-Би 1954, 1955 оны үеэс л эхэлж морь уяад, 1964 оны аймгийн наадамд шарга, хонгор халзан хоёр хязаалан дараагаар нь оруулж нэг нь түрүүлж, нөгөө нь аман хүзүүдэж байсан. Тэр миний анхны айраг. Түүний дараа хойтон жил нь нөгөө хоёрыгоо соёолон үрээ бас аймагт дараагаар нь оруулж байлаа. Тэгэхэд хонгор халзан нь түрүүлж, шарга нь аман хүзүүдэж байсан. Хонгор халзан нь манай эцгийн адууны угшилтай, шарга нь Балдандагва гэж манай нутгийн сайн уяачийн адууны үрээ. Нэгдэлд өгсөн эмнэг гүүнийх нь төл байгаа юм.
-Хоёр жил дараалан аймагтаа түрүүлгэж, айрагдуулж. Түүнээс хойш яаж давхисан бэ?
-Хавчиг адууг манай нутагт уялгүй өнжөөдөг юм. Тэр жишгээр нөгөө хоёрыгоо 1966 онд өнжөөгөөд, халиун даагаа гуравлуулж байсан. Тэр халиун даага бол нэгдлийн хурдан ногоон азарганы төл байгаа юм. Би ер нь нэгдэл адуугаар гайгүй наадсан хүн. 1970 онд нэгдлийн нэртэй хээр даага аймгийн наадамд аман хүзүүдүүлж байлаа.
-Нэгдлийн адуу маллаж байсан юм уу?
-Дөчөөд жил нэгдлийн адуу малласан. Нэг хүн мянга гаруй адуу хариуцна шүү дээ. Өвөлдөө туслуулахаар нэг хүн, зундаа болохоор найм, есдүгээр ангийн нэг хүүхэд өгнө. Бусад үед нь ганцаараа л үзэж тарна шүү дээ. Олон адуу хариулахын хажуугаар гүү саана, айргаа тушаана, төлөвлөгөө нормоо биелүүлж, хөөвөр ноос, дэл, сүүлийг авна гээд ажил ихтэй. Тэгсэн хэр нь нэг унага дутахад тавин төгрөгөөр тооцож төлбөр авдаг. Бэрх цаг байлаа шүү дээ.
-Илүү гарвал урамшуулал өгөх үү?
-Төлнө өө, унага илүү авбал нэг тутамд нь тавин төгрөг өгнө. Нэг адууг өдрийн дөчин мөнгөөр тооцож цалин бодно. Өглөө нар гараагүй үүр дөнгөж хаяарч байхад л адуундаа яваад, өдөржин давхисаар үдийн алдад ирж, ганц аяаг хүйтэн юм уучихаад, адуугаа усалж, мориныхоо ажлыг хийнэ. Залуу байсан болохоор л амжуулдаг байсан байх даа.
-Наадамд явахдаа тэр олон адууг хэнд захиж үлдээхэв?
-Наадмаас хоёр хоногийн өмнө сунгаа хийчихээд нэгдлийн даргаас зөвшөөрөл авна. Тэгэхгүй бол наадамд явуулахгүй. Хаа очиж манай сум аймагтай ойрхон, олон хоногоор явдаггүй болохоор нэгдлээс зөвшөөрөл өгнө.
-Түрүүн таныг хүмүүс гүү унадаг гээд байсан. Тоглоом уу?
-Үнээн, үнэн. Нэгдлийн адуу хариулж байхдаа гүү их унасан даа. Зун сувай гүү унах зүгээр ш дээ. Өвөл тарган хээлтэй гүүг зөөлөн унахад гэмгүй дээ.
-Аймгийн баяр наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Би ер нь аймаг, сум нийлсэн найман түрүү, 15-16 айрагтай. Үүнээс аймгийн наадмын хоёр түрүү, дөрвөн айрагтай. Энэ амжилтаараа 2004 онд Алдарт цолоо авсан. Уг нь нэлээд дээр үед авах байсан ч багийн дарга намайг тодорхойлохгүй байсаар тэр хүрчихсэн юм. Тэгэхээр нь би “гуйж цол авахгүй, гуядаж авах хүн. Хэнтий аймагт хоёр жил дараалан хоёр адуу дараагаар нь оруулсан хүн надаас өөр байхгүй” гэж зөрүүдлээд сүүлд Цолмон даргын үед цолоо авсан.
-Алдартын нэрийг дуурсгасан аргамаг хүлгүүдээсээ танилцуулаач?
-Би нэг их олон адуугаар наадаагүй ээ. Түрүүн ярьдаг шарга, хонгор халзан хоёроос гадна Донир угшилтай Мөнгөн гээд нэг халзан морь байсан. Хязаалан үрээ сумандаа гуравлахад нь би авч, соёолонд нь сумандаа түрүүлээд, есөн настай морь аман хүзүүдүүлж, Дорноговь аймгийн Иххэт суманд очиж түрүүлгэж байлаа.
-Нэгэн цаг үед түрүү, айргаа булаацалдан уяачийн эрдэм ухаанаа шалгаж байсан буурлуудын талаар хуваалцаач?
-Миний үеийн уяачдаас үлдээгүй ээ. Манай суманд ная гарсан дөрөвхөн хүн бий. Тэднээс ганцхан морь уядаг нь би. Ер нь манай сум чинь эрт дээр үеэсээ хурдтай, уяачид нь сайн гэгддэг байлаа. Дээхнэ үед Мангал туслагч гэж морь сайн уядаг, хурдан адуутай хүн байж. Тэр хүний морийг миний ээж унадаг байсан гэдэг юм. Хурдан бор азарга нь эрэгтэй хүүхэд унахаар булгиад хаячихдаг болохоор миний ээж унадаг байсан юм билээ. Мөн сая улс яриад байсан даа. Уртын Дамдинжав гэж.
-Тийм?
-Би тэр хүнийг сайн мэднэ. Дарьгангаас нүүж ирсэн олон хүүхэдтэй айл байгаа юм. Эцэг нь Урт Лувсан гэдэг өндөр шар өвгөн байсан юм. Гомбожав, Дугаржав, Гонгор, Дамдинжав, Агваандорж нарын хүүхдүүдтэй. Тэднээс Гонгор, Дамдинжав хоёр нь морь уяна. Хамгийн бага хүү Агваандоржийгоо Донирын Дэмбэрэлийн "Бүлтгэр" Лувсандорж гээд бүлтгэр нүдтэй цоохор царайтай өвгөнд өргүүлсэн. Тэгээд өргөмөл эх эцэг нь өөд болж ганцаар үлдээд эргэж гэртээ ирэхдээ Донир адууг нь авчирч, ах Гонгор, Дамдинжав нар нь уяхгүй юу. Тэгээд тэднийх Донир адуутай болсон. Тэрнээс Агваандорж чинь өөрөө уядаггүй. Хотод байдаг, насаараа төмөр замд ажилласан хүн.
-Донирын Дэмбэрэл гэж хүний талаар хэр мэдэх вэ?
-Донирын Дэмбэрэл гэдгийнх чинь их баян айл л даа. Адууг нь “солгой” Сорив хүн уядаг байсан юм гэнэ лээ. Дэмбэрэл гуайнх ганц хүүтэй. Тэр нь “Бүлтгэр” Лувсандорж байгаа юм. Би тэр Лувсандорж гэдэг хүний морийг унаж есөн настайдаа Мөрөнгийн өвлийн наадамд түрүүлгэж байлаа.
-Уяачийн эрдэм ухаанаа хэндээ өвлүүлэв.Залгамжлагчдын морь хэр хурдалж байна?
-Би нэг хүү, нэг охинтой. Хүү маань морь уяна. Нэг гэм нь морь нь жаахан давхихаар л зарчихаад байх юм. Өнгөрсөн жил гэхэд л улсын наадамд дөрвөн адуутай яваад хоёрыг нь алдчихаад, хоёрыг нь зарчихаад ирсэн байсан. Манайхаас хол байдаг болохоор тэр бүр би очиж чадахгүй ээ. Зун л номхон морьунаад ганц нэг очно.
-Одоо хэр нь морь унаад л байна уу?
-Морь унана аа. Номхон юм уналгүй яахав. Манай хүргэн бас морь уяна.
-Хурдан тууртын босоо цагаан хийморь, таныг танай үр хүүхдүүдийг өнө мөнх ивээх болтугай. Ярилцсанл баярлалаа.
-Та нарт ч бас баярлалаа. Хөгшин бидний үгийг дуулах гээд энэ хүртэл хүрээд ирсэнд явдалд тань.
Б.Долзодмаа


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
11 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
13 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
16 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
17 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
18 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
11 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
17 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
18 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
16 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
13 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна