Дархан мэргэн Ч.Мөнхцэцэг

2015 оны 2-р сарын 09 -нд

Ардын хувьсгалын 57 /1978 он/ жилийн ойн баяр наадмын эмэгтэйчүүдийн харваанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул Чойжинсүрэнгийн Мөнхцэцэг хоёрдугаар байрт шалгарсан явдал түүний үндэсний сур харвааны оргилд хүрэх гарааны эхлэл байлаа.
Залуу харваач Ч.Мөнхцэцэг 1982 оны улсын баян наадмын харваанд Дорнод аймгийн Баян-Уул сумын харваач Балдангийн Цэндбазартай оноо тэнцэн, товхоо авч, лусын наадамд анх удаа түрүүлэн, Монгол Улсын Мэргэн цол хүртсэн түүхтэй. Түүнээс хойш 1985 онд Хошой мэргэн, 1993 онд Гоц мэргэн, 1994 онд Гарамгай мэргэн, 1997 онд Даяар дуурсах мэргэн, 1999 онд Дархан мэргэн цол хүртэж, улсын наадамд зургаан удаа түрүүлсэн амжилтаараа дээд амжилт тогтоожээ. Тэрээр улсын баяр наадмын харваанд 1978, 1992, 1995, 1996 онд хоёрдугаар байр, 1980, 1986, 1988, 2000 онд гуравдугаар байр эзлэн, зургаан удаа түрүүлж, найман удаа айрагдахдаа нэг ч удаа дөрөв, тавдугаар байрт шалгарч байсангүй. Энэ амжилт нь Дархан мэргэн Ч.Мөнхцэцэгийн ямаршуухан чансааны харваач болохыг харуулж байгаа бодит түүх юм.
Халх харвааны арга техникийг гарамгай эзэмшсэн харваачийн нэг бол яахын аргагүй Ч.Мөнхцэцэг мэргэн байсан.
Ч.Мөнхцэцэг мэргэн хавар, зун, намартаа сурын талбайдаа цэц мэргээ уралдуулж, өвлийн улиралд мөсөн талбайд тэшүүрээр гулган, Монгол Улсын тэшүүрийн найман удаагийн аварга болж байсан мэргэн харваач, гарамгай тэшүүрчин байсан бөгөөд одоогоор сур, тэшүүр хорыг хослуулсан эмэгтэй харваач тодорч гараагүй байна. Харин эрэгтэй харваачдаас спортын мастер Д.Санжаасүрэн, Б.Жалбаа хоёр л сур, тэшүүр хоёрыг хослуулсан байгаа байх.
Улсын баяр наадмын харваанд таван удаа түрүүлсэн Ч.Мөнхцэцэг мэргэнд 1998 онд харваачид дундаасаа анхны Монгол Улсын гавьяат тамирчин гэдэг эрхэм цол хэргэм хүртэл хувь тавилан оногдсон билээ. Ч.Мөнхцэцэг мэргэн гавьяат цол хүртсэнийхээ хойтон жил буюу 1999 онд улсын баяр наадмын харваанд зургаа дахиа түрүүлж, хэр зэргийн харваач болохоо ард түмэндээ харуулсан юм.
Аливаа спортын төрөл тамирчин хүнээс асар их тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг. Ч.Мөнхцэцэг мэргэн хүүхэд төрүүлээд нялх биетэй байхдаа ч, ээж нь хүнд өвчтэй үхэл амьдралын зааг дээр байх үед ч наадмын харваандаа оролцож, өндөр амжилт үзүүлж байсныг олон ахмад харваачид мэднэ.
Дархан мэргэн Ч.Мөнхцэцэгийн аав Р.Чойжсүрэн хошой мэргэн, эгч Ч.Мөнхтуяа, ах Ч.Мэндбаяр, нөхөр Б.Энхбаатар нар спортын мастер цолтой харваачид билээ.
Ч.Мөнхцэцэг мэргэний амжилтанд хүрэх, дээд амжилтыг өөрчлөн тогтоох хүсэл мөрөөдөл олон харваачийн сэтгэл зүрхэнд хадаастай яваа. Түүний амжилтанд ойрхон яваа харваачид гэвэл Ц.Хүдэрчулуун, Ш.Даваахүү, Л.Отгонбаяр, Х.Даваажаргал, Х.Оюунчимэг нар төдийгүй олон харваачид Л.Отгонбаяр, Х.Оюунчимэг нарт илүүтэй найдлага тавьж байгаа болов уу гэсэн бодол миний сэтгэл зүрхэнд хааяахан орж ирдэг юм.
Дараачийн Дархан мэргэн цолтой харваачаар тодрох хүн эрэгтэй харваач уу, эмэгтэй харваач уу гэдэг нь оньсого мэт таавар тээсээр байна.
МУ-ын Мэргэн П.Гарамдорж

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна