Аймгийн Алдарт уяач О.Нямсүрэн: Магсарын хээр манайд ирж, би хүн болсон гэдэг юм


Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач О.Нямсүрэнтэй ярилцсанаа уншигч танаа хүргэж байна.
-Нутгийн түмэндээ хүндлэгдсэн аавын тань дурсамжаар яриагаа эхэлье. Танд ч гэсэн энэ талаар ярих сонирхол бий байх?
-Байлгүй яахав. Манай аав малын эмч мэргэжилтэй, морь сайн хатгадаг нутаг орондоо хүндлэгдсэн адуу засалч байсан. Станц хээр гэж өвс хаддаг морь хөлгүй болчихоод, сургуулийн хүүхдийн хоолонд хэрэглэх гэж байхад нь аав авч хатгаад цагааны шар сүүгээр шавшиж хөл оруулаад олон жил сайн давхиулсан. Анх авахад хариугүй туранхай муу адуу байсан гэнэ лээ. Ер нь аавын минь хатгаж хөлд оруулсан морь олон бий.
-Адуунд элэгтэй аавын хүү хэзээнээс морь уях болов?
-Миний дээр гурван хүү гараад хүн болоогүй юм билээ. Тэгээд намайг гэдсэнд байхад аав Балган гэж найзтайгаа жин тээж Улаанбаатар орчихоод эргэж ирэхдээ “Магсарын хээрийгээ надад өгчихөөч хө. Манайд гурван бүстэй хүүхэд гараад тогтсонгүй. Сайн адуу нэгийг авбал тогтож магад” гэж гуйсан юм билээ. Тэгсэн найз нь “нүүрэндээ үстэй буян хурдан сайхан ч гэлээ хүнээс илүү байна гэж юу байхав. Миний найз ав” гээд өгсөн гэсэн. Аавын бодож байсанчлан сайн адуу аваад хүү нь хүн болсон уу ямартаа ч би гэдэг хүн энэ хорвоод мэндэлж, өдий хүртэл амьдран эцэг эхийнхээ элгийг дэвтээсэн. Ах нь айлын ганц хүүхэд байгаа юм.
-Магсарын хээр нь тийм хурдан хүлэг байсан хэрэг үү?
-Хурдан гэдэг нь тодорчихсон адуу байсан гэнэ лээ. Гэхдээ их түрүүлж байгаагүй. Сайн болно гэдгийг хүн бүхэн хэлдэг байсан юм гэнэ лээ. Тэгээд манайд ирээд тойрсон хэдэн сумандаа тувт түрүүлдэг. Нэг үе уралдах адуу олддоггүй байсан гэдэг юм. Идэрт түрүүлгэчихээд шөнөжин хөтөлж ирээд өглөө нь Тосонцэнгэлд дахиад түрүүлгэчихдэг. Ахиад шөнө нь хөтөлж Тэлмэн очоод мөн л түрүүлгэчихэж байсан гэдэг. Шөнөжин яваад өглөө уралдаад гурав дараалан түрүүлнэ гэдэг тэр болгон давтагдах амжилт биш байх шүү. Ер нь уралдсан болгондоо түрүүлдэг адуу байсан даа. Тэлмэн суманд 10 түрүүлсэн байх.
-Нутгийн адуу юм уу?
-Үгүй ээ, Тэсээс ирсэн туувирчнаас хээлтэй гүү аваад түүнээс нь гарсан гэдэг юм. Нэгэн үе Магсарын хээр түрүүлж манай унаган Мухар хошуут гэдэг хээр морь аман хүзүүддэг байсан. Миний хувьд Тэлмэн сумын 30 жилийн ойгоор өөрийн унаган цоохор соёолонгоо их хол түрүүлгэж амжилтынхаа гарааг эхэлж байлаа. Тэр жил миний цоохор үрээ үнэхээр хурдан байсан. Ямар сайндаа намайг хөлсийг нь хатааж байхад арын морьд гарч ирж байхав. Хүмүүс харчихаад “ингэж хол түрүүлсэн морь үзсэнгүй” гээд толгой сэгсэрч байсан юм. Түүний дараа нэгдлийн 800 адуу маллаж байхдаа сайхан халтар үрээ уурганд сургаж, сүүлдээ уяад Нөмрөгийн наадамд таваар давхиулж байлаа. Халтар үрээ маань дараа жил нь Тэлмэн суманд түрүүлж, 1993 онд аймгийн 70 жилийн ойгоор 13-т ирж байсан. Тэрнээс хойш сумандаа гурав түрүүлээд, Сонгино сумын 70 жилийн ойд аман хүзүүдэж байсан. Тэгэхдээ бас их түүхтэй. Увс аймгаас их олон морь ирсэн, дээр нь Завханы ч толгой морьд нэмэгдээд чансаа өндөртэй наадам болсон юм. Тэгээд их морь эргэхэд халтар маань ч түрүүлж гарч ирээд азарганы бариа руу яваад байдаг. Их морины бариа өөрчлөгдчихсөн. Тэгж байтал Туяагийн халиун, нэг хээр морьтой тасраад бариа руу явж байхыг хүүхэд нь харсан юм байлгүй морио эргүүлээд тэрүүхэн зуурт Туяагийн халиуныг дэрлээд аман хүзүүдэж байсан. Бариагаа андуураагүй бол хол түрүүлэхгүй юу.
-Алдартыг олон эрсийн дунд баярлуулсан өөр ямар хүлгүүд байдаг вэ?
-Хурдан хул маань байна. Даагандаа Идэр, Тэлмэн суманд айрагдаад, шүдлэн сумынхаа 70 жилийн ойгоор түрүүлсэн. Хязаалан бас айрагдаад нас нийлээд нэг тавласан. Манай эндхийн Даамайн шар хээр гэдэг морь айрагдахгүй ч сайн давхиад байхаар нь авч уяад тэр жилээ суманд, хэд хэдэн овооны наадамд айрагдуулаад, Нөмрөгт түрүүлгэсэн. Тэсээс бас нэг хонгор азарга авч Тэлмэн болон Тосонцэнгэлийн 70 жилийн ойгоор айрагдуулсан. Тэр хонгорын маань төлүүд их сайн давхисан шүү. Хамгийн сүүлийнх нь Батмагнайн саарал гэж сумандаа гурав айрагдлаа. Бас Яруу сумын Очирын хүрэн байна. Би хүүхдийнх нь даахины үргээлгэнд очоод унагаар мялааж байсан юм. Тэгээд шүдлэн Тэлмэнд түрүүлээд, Тосонцэнгэлд гуравлаад аймагт аман хүзүүдсэн. Бас нэг хул морь дандаа аман хүзүүдсэн. Нэгэн үе манай сумын Мөнхөөгийн Аварга хээр түрүүлж, миний хул аман хүзүүддэг. Дунд нь өөр морь багтдаггүй байлаа.
-Аварга хээр ямар амжилт үзүүлж байсан адуу вэ?
-Шүдлэн, хязаалан суманд түрүүлсэн. Овоо толгойн баярт очоод хүүхэд олдохгүй байхаар нь азарга соёолон хоёртой хязаалан үрээ мордуулаад бас түрүүлж байсан. Соёолон бас сумандаа болон Тосонцэнгэлийн 70 жилийн ойгоор түрүүлсэн. Нас нийлээд ч гэсэн уралдаанд л түрүүлдэг. 2009 онд Тэлмэний даншигт гурваар давхисан шүү дээ.
"Тод магнай" сэтгүүл №54







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна