Морин жилийн улсын шилдэг уяачид


Мориор дамжсан үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч уяачдынхаа амжилт бүтээлийг сар шинийн босгон дээр дүгнэж цэгнэдэг уламжлалтай. Энэ удаа ММСУХ зөвхөн улс бүсийн наадамд амжилт гаргасан уяачдыг бус орон нутгийнхаа наадамд одтой сайхан наадсан хийморилог эрхмүүдийг тодруулж, тэдэнд хүндэтгэл үзүүлсэн нь морин спортыг дэмжигчдээс талархал хүлээсэн юм. Ингээд эрхэм уншигч танаа хурд ирлэн төр түмнээ цэнгүүлэх үйлсдээ амжилт гаргасан Улаанбаатар хот, 21 аймгийн шилдэг уяачдыг танилцуулъя.
1.Шилдгийн шилдэг уяачаар:Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Ононгийн Батбилэг шалгарлаа. Тэрээр үндэсний их баяр наадмаас найман айраг, бүсийн уралдаанаас хоёр түрүү, найман айраг авсан амжилтаар ийнхүү нийт уяачдаа манлайллаа.
2.Шилдэг залуу уяачаар:Төв аймгийн Баянцогт сумын уугуул Мөнхбатын Цэрэнжав шалгарлаа.Тэрээр үндэсний их баяр наадмаас нэг түрүү, нэг айраг, бүсийн уралдаанаас таван айраг авсан юм.
Орон нутгийн шилдэг уяачид
Архангай:Булган сумын уугуул, Хорлоогаравын Бямбадорж үндэсний их баяр наадам , бүсийн уралдаан , аймгийн уралдаанаас гурван түрүү , гурван айраг хүртсэн амжилтаар Архангайн уяачдаа магнайллаа.
Баянхонгор:Баацагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сүрэнжавын Энхтөр шалгарлаа.Тэрээр үндэсний их баяр наадам , бүсийн уралдаан , аймгийн уралдаанаас таван түрүү, гурван айраг хүртэн аймгийнхаа шилдэг уяачаар шалгарчээ.
Баян-Өлгий:Ногооннуур сумын уугуул, аймгийн МСУХ-ны тэргүүн Сайпгалигийн Шарив бүс, аймгийн уралдаанаас нэг түрүү, нэг айраг хүртсэн амжилтаар бусдыгаа хошуучилсан байна.
Булган:Бүрэгхангай сумын уугуул Батхишигийн Дэндэвдорж аймаг, сумын уралдаанаас 11 түрүү, 25 айраг, хүртсэн амжилтаар Булган хангайн уяачдыг тэргүүлсэн байна.
Говь-Алтай:Шарга сумын уугуул, аймгийн Алдалт уяач Рэгзээгийн Лхагвадорж бүсийн уралдаанаас нэг айраг, аймаг сумдын наадмаас нэг түрүү, зургаан айраг хүртэж, улсын хэмжээнд шилдгээр шалгарсан байна.
Говьсүмбэр:Сүмбэр сумын уугуул Цэдэвийн Энхжаргал аймгийн уралдаанаас дөрвөн айраг хүртэж, Говьсүмбэрийн уяачдаа төлөөлөн төрийн ордонд уригджээ.
Дархан: Дархан сумын уугуул Жамбалын Мөнхтөр бүсийн уралдаанаас хоёр айраг хүртэн бусдыгаа хошуучилжээ.
Дорноговь:Хатанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Монхоодойн Жаргалсайханы Даншиг алаг азарга үндэсний их баяр наадамд долоод, бүсийн уралдаанд аман хүзүүдэж, аймгийн уралдаанаас нэг айраг хүртсэн амжилтаар 2014 оны шилдэг уяачаар шалгарсан байна.
Дорнод: Халхгол сумын уугуул, сумын Алдарт уяач Занданбалын Хилийнхүү бүсийн уралдаанаас хоёр айраг , сумын баяр наадмаас хоёр түрүү, нэг айраг хүртсэн амжилтаар ийнхүү Дорнодчуудыг тэргүүлсэн байна.
Дундговь:Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дашдэлэгийн Сүхбаатар шалгарлаа.Тэрээр үндэсний их баяр наадам , бүсийн уралдаанаас нэг түрүү, хоёр айраг хүртсэн юм.
Завхан:Цэцэн-Уул сумын уугуул Доржсүрэнгийн Ганзориг аймаг , сумдын уралдаанаас есөн түрүү,12 айраг хүртсэн амжилтаар аймгийнхаа уяачдыг тэргүүлжээ.
Орхон: Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржийн Баясгалан шалгарлаа.Суман хүрэнгийн эзэн улс , бүсийн наадмаас нэг түрүү, нэг айраг хүртсэн юм.
Өвөрхангай:Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Төмөрпүрэвийн Ганзориг бүсийн уралдаанаас нэг түрүү, хоёр айраг , аймаг , сумын уралдаанаас хоёр түрүү, гурван айраг хүртэн бусдыгаа хошуучилжээ.
Өмнөговь:Хүрмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Шоовдорын Баянбат улсын наадмаас нэг айраг, аймаг , сумдын уралдаанаас нэг түрүү, гурван айраг хүртсэн амжилтаар өмнийн говьчуудаа тэргүүлжээ.
Сүхбаатар:Эрдэнэцагаан сумын уугуул Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ бүсийн уралдаанаас хоёр айраг, аймгийн уралдаанаас нэг түрүү хүртсэн амжилтаар бичигдсэн байна.
Сэлэнгэ: Цагааннуур сумын уугуул МУ-ын Манлай уяач Хуваагийн Эрдэнэгэрэл аймаг, сумын уралдаанаас нэг түрүү,14 айраг хүртсэн амжилтаар шалгарчээ.
Төв:Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дамбийнямын Галбадрах аймаг, сумдын уралдаанаас есөн айраг хүртэн төрийн ордонд уригдсан байна.
Увс: Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батаагийн Дамжин аймаг, сумын уралдаанаас таван түрүү, 13 айраг хүртэн, орон нутгийн уяачдаа тэргүүлсэн байна.
Ховд:Жаргалант сумын уугуул Мөнхсүлдийн Энх-Амгалан бүсийн уралдаанаас дөрвөн айраг, аймаг, сумын уралдаанаас нэг түрүү, хоёр айраг хүртсэн амжилтаар бусдыгаа хошуучилсан байна.
Хөвсгөл:Тосонцэнгэл сумын харъяат Мөнхөөгийн Бат-Очир шалгарлаа.
Хэнтий:Хэрлэн сумын уугуул Бадрахын Батцагаан аймаг, сумдын уралдаанаас гурван түрүү, хоёр айраг хүртэн хурдны өлгий нутгаа хийморилог уяачдаа хошуучилсан байна.
Улаанбаатар:Баянзүрх дүүргийн харъяат, аймгийн Алдарт уяач Үржинбадамын Атарсайхан бүсийн уралдаанаас нэг түрүү, хоёр айраг хүртэн хошуучилсан байна.
А.Тэлмэн





















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
3 цагийн өмнө Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
20 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
23 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
Сэтгэгдэл бичигдээгүй байна