Шинэхэн Манлай цолтнуудын сонихон фото


XVII жарны модон хонь жилийн сар шинийн босгон дээр төрийн хишиг хүртэн Манлай уяач цол хүртсэн эрхмүүдийн фото зургийг хүргэе.
Гончигийн Содном
Монголын хурдны гол цөм булгын эх усны ундарга болсон Хан Хэнтий аймгаас олон жилийн дараа шинэхэн цолтон төрж буй нь Батширээт сумын уугуул Гончигийн Содном юм. 1977 оноос морь уях төрийн хэрэгт шимтэж буй хурдан хүрэнүүдийн эзэн хоёр жилийн өмнө Алтангадас одонгоор энгэрээ мялааж байсан бол хонь жилийн босгон дээр цолоо ахиулж, Хэнтий аймгаас төрсөн хоёр дахь Манлай уяач боллоо.
Туваанжавын Гантөмөр
Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Туваанжавын Гантөмөр морин жилийн уралдаануудад од хийморь дүүрэн наадаж, хоёр түрүү гурван айраг хүртэн Манлай уяач цолны болзлыг дүүрэн хангасан талаар бид өмнө нь мэдээлж байсан.Удам дамжсан уяачдын уухайд түрлэг нэмж аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж буй тэрээр 2013 онд Алдарт уяач болж байсан билээ.
Бичээрэйн Далай
Улс бүсийн наадмаас зургаан түрүү, есөн айраг хүртээд буй Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Монгол Улсын Алдарт Бичээрэйн Далай хонь жилийн сар шинийн босгон дээр Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болж, уугуул нутгийн түмнийхээ магнайг тэнийлгэлээ. Тэрээр өнөө жил төрийн наадам болон төвийн бүсийн уралдаанд хээр даагаа тус тус түрүүлгэсэн билээ.
Буднямын Буяннэмэх
Дараагийн Манлай уяач цолтон бол Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой говийн бүсийн уралдаанд хээр халзан морь айргийн тавд хурдлуулсан Ховд аймгийн Мөст сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Буднямын Буяннэмэх.“Унаган хурд” галын гишүүн хурдан хүлгийн хийморьт сүсэглэснээс хойш улс, бүсийн наадмаас гурван түрүү, арван айраг хүртээд буй юм.
Намдагийн Хүрлээ
Алдарт Яруу саарлын эзэн Өмнөговь аймгийн Булган сумын уугуул Намдагийн Хүрлээ аргамаг хүлгийн уяа тааруулсан арван жилийнхээ ойн босгон дээр Манлай уяач боллоо. “Дорнын унага” галын гишүүн өнгөрсөн арван жилийн хугацаанд улс, бүсийн наадмаас гурван түрүү, арван айраг хүртээд буй юм.
Намжилцэрэнгийн Даш-Өлзий
Хутагт хувилгаадын өлгий Завхан нутгийн унаган хүү жил дараалан цолоо ахиулж, элгэн түмнийхээ магнайг тэнийлгэлээ.2014 оны улс бүсийн наадмуудаас нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн тэрээр 1995 оноос уяачийн гараагаа эхэлсэн бөгөөд өнгөрсөн 20 жилийн хугацаанд улс бүсийн наадмаас гурван түрүү, арван айраг хүртээд буй юм.
Ононгийн Батбилэг
2014 оны амжилтаараа Монголын уяачдыг тэргүүлсэн Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Ононгийн хүү Батбилэг Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн боллоо. 2014 оны баяр наадмуудаас хүний өөрийн нийлсэн хоёр түрүү,есөн айраг хүртсэн тэрээр морь уясан цагаасаа эхлэн дөрвөн түрүү, 18 айраг авчээ.
А.Тэлмэн
































0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
3 цагийн өмнө Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
20 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
23 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
Сэтгэгдэл бичигдээгүй байна