Аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбат: Би Их-Уул сумаас төрсөн хамгийн анхны аймгийн Алдарт уяач


Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбатын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Шаггүй унаач байсан дуулдсан. Тэр талаар эхэлж ярилцвал ямар вэ?
-Би долоон настайгаасаа эхлээд 10 жил тасралтгүй хурдны морь унасан. Дүгэррагчаагийн Туулай хээр гэж морийг Наран суманд унаж хамгийн анх түрүүлгэж байлаа.Ядамсүрэн гэж хүний цэнхэр соёолонг унаж мөн түрүүлгэсэн. Ер нь энэ голын сайн хурдан гэсэн болгоныг унаж түрүүлгэж айрагдуулж байсан байх. Айраггүй уралдсан наадам цөөхөн шүү.
-Хичнээн айраг түрүү авч байв. Барагцаа байх уу?
-Багцаагаар 40-50 морь айрагдуулсан байх шүү.
-Мундаг унаач байжээ?
-Хурдны морь унахаас гадна багаасаа эхлээд эмнэг адуу сургасан.Манай аав цэргийн начин цолтой бөх хүн.Хэнтий аймагт алба хааж байхдаа цэргийн начин болж байсан юм билээ. Манай нутаг бөх сайтай болохоор аавыг нэг дээшээ гарвал дийлдэхгүй гээд гаргадаггүй байсан гэлцдэг юм.Аав маань бие хаа сайтай бөх хүн байсан хэрнээ адуунд их муу. Ямар сайндаа би айлын том хүү гэдгээрээ ээжээрээ бариулж байгаад мордож эмнэгээ сургаж байхав. Түүний хүчээр бас чиг сумын начин цолтой.
-Барилдана, уралдана. Хамгийн анх ямар морь айрагдуулж байв?
-1953 онд Ядамсүрэн гуайн морийг унаж байхдаа ааваасаа нууж хээр даагаа уяад өөрөө унаж айрагдуулж байлаа. Тэр миний уяачийн анхны айраг. Тэр хээр үрээ маань шүдлэндээ өөрийнхөө суманд айрагдаад бас Наран /одоогийн Тосонцэнгэл/суманд айрагдаж байсан. Соёолон бас айрагдаад, бүдүүрснээсээ хойш ам нь дийлдэхээ байсан.
-Алдартын нэрийг цуурайтуулсан хурдан буянгуудынхаа талаар яриач?
-Манай хээр азарга хадмын өгсөн хар гүү хоёрын дундаас эр хар унага гарч даагандаа 1972 онд суманд түрүүлж байсан юм. Хойтон жил нь хар шүдлэн, дүү хар дааганыхаа хамтаар бас түрүүлж байлаа. Тэрний дараа жил ч ялгаагүй хязаалан, шүдлэн хоёулаа түрүүлсэн. 1975 онд ах хар соёолон түрүүлж, дүү хязаалан нь аман хүзүүдсэн. Дараа нь би нэг хүнээс буурал гүү авч хээр азаргандаа хураалгаад, гарсан эр буурал унагыг уясан юм. Буурал үрээ бага гурван насандаа айраг алдаагүй.
-Хээр азарганы төлүүд хурдан байна шүү?
-Тийм. Нэг үе дэрсхэн хэдэн сайн морьтой болж, 1978 оны сумын наадамд хар, буурал хоёр морио түрүү, аман хүзүүнд хурдлуулж байлаа. Түүний дараа Хуягтайн наадамд буурал морио түрүүлгэж, хар морио айрагдуулан сайхан наадсан ч харамсалтай нь буурал морио эндүүлчихсэн юм. Тэгээд тэндээсээ Тосонцэнгэлийн наадамд очиж хар морио айрагдуулж байсан.
-Унаган голдуу адуугаараа нэг үе үнэхээр сайн наадсан юм байна?
-Тэгсээн. Нэг үе үнэхээр сайхан наадаж байлаа. Тэгээд 2000 оны зуднаар адуугаа бараг барчихаад сүүлийн үед хүний голдуу морь уяж байна.Өөрийн гэвэл бор морь маань л байх шив дээ. Жаргалант, Тосонцэнгэл, Их-Уул сумдадаа айрагдаж, овооны наадамд хэд хэдэн удаа түрүүлээд байгаа юм. Энэ жил Засаг даргаас цавьдар үрээ авсан. Туранхай болохоор нь өнжөөчихлөө.
-Хэдэн оны Алдарт уяач вэ?
-Би Их-Уул сумаас төрсөн хамгийн анхны аймгийн Алдарт уяач.
-Хамгийн сайхан наадмын дурсамжаас хуваалцаач гэвэл?
-Архангай аймгийн Цахир суманд болсон Буур Жамъян аваргын 100 насны ойд намайг урьсан юм. Би тэр наадамд хар морь, шар хээр, халтар хоёр үрээтэй очиж уралдаад хар морь наймлуулж нөгөө хоёрыг нь айрагдуулж байлаа. Тэгэхэд их сайхан санагдсан.
-Та морь уяхдаа юуг илүүтэй анхаардаг вэ?
-Морь, бөх хоёр их эмзэг гортохдоо амархан гэдэг. Жишээлбэл холоос ирсэн хүн гар хүрэх, малын голоор оруулах зэрэгт л гортдог. Тиймээс дээрх цээрийг чандалж ир нь орсон морийг өвдөгнөөс дээш усаар туулуулахгүй байх хэрэгтэй. Мөн хавар эрт уяж шар үснийх нь нүхийг онгойлгох хэрэгтэй. Би эдгээрийг илүү чухалчилдаг. Бидний үед ахмадынхаа сургаалийг сонсч тэдний арга барилаар морио уядаг байсан бол сүүлийн үед морины уяа өөрчлөгдөж бид хүүхдүүдээсээ асуух хэрэг гараад байна шүү. Тэгэхээр морь уях гэдэг насаараа суралцдаг ажил гэдэг нь үнэн байгаа биз.
-Шинэ цагийн уяанд суралцахад тань амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна