Улсын шилдэг уралдаанч хүүхдүүд


ММСУХ 2014 оноос эхлэн орон нутгийн шилдэг уяач, уралдаанч хүүхдүүдийг шалгаруулдаг уламжлалыг тогтоогоод байгаа. Уясан морио түрүүлгэж, айрагдуулан наадамчин олноо цэнгүүлсэн 2014 оны шилдэг уралдаанч хүүхдүүдийг эрхэм уншигч танаа танилцуулъя.
Архангай: Булган сумын уугуул Энхтайваны Энхтамир аймгийнхаа шилдэг уралдаанчаар шалгарлаа. Тэрээр улс, бүс, аймгийн баяр наадмаас гурван түрүү, гурван айраг хүртжээ.
Булган: Хангал сумын уугуул Тайваны Сэргэлэн нь бүсийн наадмаас нэг түрүү, аймаг, сумдын наадмаас хоёр түрүү, есөн айраг хүртжээ.
Баянхонгор:Баянцагаан сумын уугуул Сүрэнжавын Энхтөр хүү шалгарчээ.Тэрээр бүсийн наадмаас нэг түрүү, аймаг сумдын наадмаас дөрвөн түрүү, гурван айраг хүртсэн байна.
Баян-Өлгий:Буянт сумын уугуул Даваадоржийн Батзаяа хүү аймгийн наадмаас нэг түрүү,нэг айраг хүртсэн амжилтаараа бусдыгаа хошуучилжээ.
Говь-Алтай: Есөнбулаг сумын уугуул Батмөнхийн Сарангэрэл бүсийн уралдаанаас хоёр айраг, аймаг сумын наадмаас нэг түрүү, дөрвөн айраг хүртсэн амжилтаараа Алтай нутгийн шилдэг уралдаанчаар шалгарчээ.
Говьсүмбэр: Сүмбэр сумын уугуул Баярсайханы Ганбаяр аймаг, сумын уралдаанаас найман айраг хүртэн шилдгээр тодорсон байна.
Дархан-Уул: Дархан сумын уугуул Хашчулууны Чинбат хүү аймаг, сумын уралдаанаас дөрвөн түрүү 10 айраг хүртэн улсын шилдэг уралдаанчаар шалгарсан байна.
Дорноговь: Сайншанд сумын уугуул Ням-Эрдэнийн Чинбат хүү АХ-ын 93 жилийн ойн баяр наадам болон бүсийн уралдаанаас долоон түрүү, аймаг, сумын уралдаанаас хоёр түрүү, дөрвөн айраг хүртэн бусдыгаа хошуучилсан байна.
Дорнод: Халхгол сумын уугуул Хилийнчулууны Учрал оны шилдэг уралдаанчаар шалгарлаа. Энэ бяцхан охин зүүн бүсийн уралдаанаас хоёр айраг хүртэн, сумын наадмаас хоёр түрүү, нэг айраг авчээ.
Дундговь: Адаацаг сумын уугуул Сүхбаатарын Батхүү АХ-ын 93 жилийн ой үндэсний их баяр наадам болон бүсийн уралдаанаас нэг түрүү, хоёр айраг, сумын уралдаанаас зургаан айраг хүртэн оны шилдгээр шалгарсан байна. Ийнхүү аав, хүү хоёр нэг дор шилдгүүд боллоо. /Аав Сүхбаатар нь мөн оны шилдэг уяач болсон/
Завхан: Алдархаан сумын уугуул Намсрайн Мягмарсүрэн аймаг, сумдын уралдаанаас есөн түрүү, 12 айраг хүртэн хутагтын нутгийн уралдаанчдыг тэргүүлжээ.
Орхон: Баян-Өндөр сумын уугуул, алдарт Суман хүрэнгийн унаач Долгорсүрэнгийн Мөнх-Отгон АХ-ын 93 жилийн ой үндэсний их баяр наадам болон бүсийн уралдаанаас нэг түрүү, нэг айраг хүртэн шилдгээр шалгарсан байна.
Өвөрхангай: Хайрхандулаан сумын уугуул Мөнхбаярын Төртогтох хүү шалгарчээ. Тэрээр бүсийн уралдаанаас нэг айраг, аймгийн уралдаанаас нэг түрүү, хоёр айраг хүртжээ.
Өмнөговь: Цогтцэций сумын уугуул Буянхүүгийн Цэнгэлбадрах шалгарлаа. Б.Цэнгэлбадрах хүү АХ-ын 93 жилийн ой үндэсний их баяр наадмаас нэг айраг, аймаг, сумдын уралдаанаас нэг түрүү, гурван айраг хүртжээ.
Сүхбаатар: Сүхбаатар сумын уугуул Батхуягийн Энхболд хүү улс, бүсийн наадмаас хоёр айраг, аймаг, сумын уралдаанаас нэг түрүү, гурван айраг хүртжээ.
Сэлэнгэ: Цагааннуур сумын уугуул Эрдэнэгэрэлийн Бат-Эрдэнэ хүү аймаг, сумын уралдаанаас нэг түрүү 14 айраг хүртэн бусдыгаа хошуучилсан байна.
Төв: Зуунмод сумын уугуул Номин-Эрдэнийн Ган-Эрдэнэ аймгийн баяр наадмаас нэг түрүү, хоёр айраг хүртсэн амжилтаараа шилдгээр шалгарчээ.
Увс: Өндөрхангай сумын уугуул Рэгзэдмаагийн Эрдэнэбат хүү аймаг, сумын уралдаанаас таван түрүү, 18 айраг хүртэн бусдыгаа хошуучилжээ.
Ховд: Дөргөн сумын уугуул Баттогтохын Мөнх-Оргил хүү бүсийн уралдаанаас дөрвөн айраг, аймаг, сумын уралдаанаас нэг түрүү, хоёр айраг хүртэн тэргүүлсэн байна.
Хөвсгөл: Мөрөн сумын харъяат Батжаргалын Ганхүү улс, бүсийн наадмаас хоёр айраг, аймгийн чанартай уралдаанаас нэг түрүү хүртэн хоймор нутгийн уралдаанчдыг тэргүүлжээ.
Хэнтий: Хэрлэн сумын уугуул Нямдаваагийн Отгонбаатар хүү бүсийн уралдаанаас нэг айраг, аймаг, сумын уралдаанаас гурван түрүү,нэг айраг хүртэн бусдыгаа хошуучилжээ.
Улаанбаатар: Баянзүрх дүүргийн харьяат Хөхөөгийн Мөнгөнхүлэг хүү бүсийн уралдаанаас нэг түрүү, хоёр айраг хүртэн улсын шилдэг уралдаанчаар шалгарсан байна.
Шилдгээр шалгарсан нийт уралдаанч хүүхдэдээ дараа дараагийнх нь уралдаануудад амжилт хүсье.
А.Тэлмэн


























0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
19 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
21 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна