“Хангайн овоо”-ны хоёр цагаан адуу


Гайхамшигт монгол адууны тухай үзүүлсэн ид шид, аварч нигүүлссэн, баярлуулж бахдуулсан, хүндэлж бишрүүлсэн гээд самсаа шархируулам яриа монголчуудын дунд дүүрэн. Харин яг одоо ид шидийн илэрхийлэл “хангайн овооны эзэн савдаг” гэмээр хоёр цагаан морины тухай өгүүлэх болно. Монгол Улсын эртний нийслэл Хар хорин хот, ариун буяны орон Эрдэнэ зуу хийд бол зуун зуун дамжин монголчууд бидний дээдийн шүтээн байсаар ирсэн билээ. Буяны энэ хот суурин Орхон түшээ гүний урд хөндийд гэрэлтэж байдаг бол Орхон түшээ гүний араар “Хангай” хайрхан сүндэрлэн ханхайж байдаг. Энэ талаас нь харах юм бол “Хангай” хайрханы ивээл дор бурхны орон “Эрдэнэ зуу” өнөөгийн “Хар хорин” сум байдаг юм байна ч гэж бодогдож болно. Яагаад гэвэл тэд бүгд “Хангай” хайрханд л тахил шүтээнийхээ дээжийг өргөж, бүхийл юмаа даатгасаар ирсэн билээ. Тиймээс нутгийн хүмүүсийн хамгийн дээд шүтээн бол “Хангай” хайрхан юм байна ч гэж бодогддог юм.
Жилийн дөрвөн улирлын аль ч цагт “Хангай” хайрханыг дурандахад түүний энгэр, оройгоор хоёр цагаан адуу харагдана. Дэргэд нь очоод харах юм бол унжмал дэлтэй, шингэвтэр сүүлтэй, том биерхүү сайхан цагаан морь, нөгөөдөх нь арай балтгардуу биетэй хөхөвтөр дэл сүүлтэй. Ийм хоёр цагаан морь байдаг юм. Ямар ч цастай, хүйтэн өвөл байсан хайрханы “Хангайн овоо”-г тойроод л өвөлжчихдөг онцлогтой. Энэ хоёр цагаан морийг чоно, хулгайч хоёр хайрлаж халамжлаад арав гаруй жил болсон байж магадгүй ч итгэх боломжгүй.
Хоёр цагаан морины эзэн нь Хар хорин хотод оршин суугаа “хурандаа цолтой, хурдан морьтой” Д.Батсүх гэх тохины шар хар хүн бий. Үнэндээ Д.Батсүх л хоёр цагаан мориор Хангай ууландаа өргөл барьсан хүн.
1998 онд Хар хоринд анхны “Их хурд” уралдаан болох үед уяач Батсүхэд хурдны өлгий Галшараас шүдлэн цагаан бор үрээ бэлгэнд ирсэн байдаг. Их хүлэгч, Манлай уяач Х.Сүрэнхор гуай үзээд “хурдан адуу болно” гэж шинжсэн юм билээ. Хоёр жилийн дараа бор үрээгээрээ азарга тавиад хэдэн гүү хураалгаад Орхоны эрэг дээр гүүг нь бариад зусав.
Тэгсэн байнга л “Хангай хайрхан” өөд хэдэн адуугаа, гүүгээ туугаад аваад явчихдаг болж. Наанаас нь явахаар цааш нь хөөгөөд бүр алга болчихдог. Уулын орой дээр гарчихаад наашаа харж зогсчихоод хэдэн гүүгээ тэндээ ээрээд явуулахгүй. Гүүг нь бариад унагыг нь уячихаар, унагануудыг нь уяатай нь орхиод л эхүүдийг нь хөөгөөд яваад өгдөг байв. Тэгтэл Батсүхийн аав өндөр настан Даваахүү гуай олон хоног гайхаж ажиглаж байснаа хүүдээ “за хүү минь, энэ бор азаргыг хойд хайрханы “Хангайн овооны” эзэн савдаг авчихсан юм байна. Ингэж хориод яагаад ч нэмэргүй. Хангайд нь явуулчих” гэж учирлажээ.
Батсүх “гүүтэй нь явуулчихаар адуугаа яах билээ” гэж бодож байгаад бор азаргаа агтлаад хангай хайрханд нь тавиад явуулчихжээ. Бор морь ч ганцаараа “хангайн овоо”-нд гараад ирэхээ байж. Овоон дээр ганц цагаан юм л харагдаад байдаг байв.
Нэг өдөр Батсүхийн аав Даваахүү гуай гэрийн гаднаа хойд хангайгаа дурандаж байснаа санаашран гэртээ орж ирээд “тэр бор морь зайлуул энэ хангайн овоон дээр ганцаараа л байгаад байх юм. Хөөрхий амьтанг ганцааранг байлгаад яах вэ? Би борлог морио хамт тавьчихъя. Ханиараа явж байг, зайлуул” гэж өрөвдөж хайрласан сэтгэлээр хүүдээ хэлжээ. Ингэж өвгөдийнхөө адуугаа хайрладаг монгол ухааныг шүтэн бишрэхээс аргагүй. Батсүх ч аавынхаа саналыг ёсоор болгож аавынхаа унаган төрмөл, өөрөө унадаг хайртай борлог морийг нь Батсүх хөтөлж аваачаад бор морьтой нийлүүлээд тавьчихжээ. Түүнээс хойш тэр хоёр морь хамт ижилсчихсэн нөгөө шүтлэгтэй ”хангай овоо”-н дээр л байдаг болж. Өвөл адуу, үхэр мал гардаг жимээр Орхоны гол дээгүүр гараад ирнэ. Жуулчны баазын тэнд хужир асгаад өгчихнө. Зун болохоор хоёулаа Орхоны голыг гүүрээр ч хамаагүй, голоор ч хамаагүй гараад л ирнэ. Цагаан морь нь түрүүлээд борлог нь дагаад л явж байдаг. Зуны халуун өдөр жуулчны бааз дамжаад бүр зүүн тийшээ зам дээгүүр, далан даваад Батсүхийн хашааны сүүдэрт нь зогсч байгаад оройхон уул өөдөө яваад өгөх зэргээр эзнээ ч мэддэг, эрх чөлөөгөө ч эдэлсээр яваа хоёр. Хоёр цагаан морийг тэр хавийнхан андахгүй, хайрлаж шүтнэ, өөрсдийн адуугаа дагаад явж байвал их бэлгэшээдэг байна. Цагаан морь нь одоо хорь хүрч байгаа. Онголуулж уулын эзэн болсоор насны ихэнхийг өнгөрөөжээ. Морьтой хүн очиж ийш тийш нь туух гэвэл сүүлээ агсаад л модон дундуур уул өөд давхиад явчихдаг.
Ер нь Хангайн овооны эзэн нь цагаан морьтой байдаг гэж Эрдэнэ зуугийн лам хуваргууд айлддаг юм байна. Хоёр цагаан морийг анх онголж тавиулсан Даваахүү гуайг өөд болоход нь “алтан хайрцаг”-ийг нь нээлгэхэд “цагаан алаг морь бодож байсан байна” гэж гарч байжээ. Учир холбогдолтой л байсан гэхээс аргагүй. Шинжлэх ухааны үүднээс учир начрыг нь тайлбарлах боломжгүй юм.
Хурандаа цолтой, хурдан морьтой гэгддэг нэр хүнд бүхий хашир эр хүн, уяач Д.Батсүх “энэ хоёр цагаан морийг Хангайн овоондоо онголсноор миний адуу ч өссөн, морь ч хурдалсан даа” гэж бишрэн ярьдаг хүн. Үнэхээр түүнээс хойш л хүрэн морь, хонгор азарга, хүрэн азарга, хонгор морь гээд л олон хурдтай болжээ. Ялангуяа дээд гурван насыг жил дараалан түрүүлгэж байсны зэрэгцээ нэг өдөр азарга, морь, соёолонгийн гурван түрүүг ч авч байж. Соёолонгийн түрүүг гурван жил дараалан авч байсан гэж Хар хорины уяачид ярьдаг юм билээ.
Насаараа цагдаагийн албанд зүтгэж, машин техниктэй идэр насаа өнгөрөөсөн Д.Батсүх түүнээс өмнө хар багаасаа л хурдан морьтой түүний хувь заяа холбогджээ. Анх “Их хурд” уралдаан хийхээр комиссынхон уралдааны зам хайж явах үед нь тохирох замыг нь зааж өгсөн хүн бол Д.Батсүх юм. Өдий хүртэл адуун соёлоо дээдлэн шүтэж, түүний хөгжилд хувь хандиваа оруулсаар яваа монгол эр хүн. Ийнхүү түүний адуун соёлд оруулсан үнэтэй хувь нэмэр, хүчин зүтгэлийг үнэлж Монголын Үндэсний морин уралдааны холбооноос “Манлай хүлэгч” цолоор өргөмжилжээ.
Төрсөн нутаг Түшээ мөрөн Түүүхэнд цуутай бидний нутаг
Буян заяаг тэгшилсэн Бурхдын орон Монголын нутаг хэмээн яруусан бичиж монгол адуу, монгол соёлынхоо төлөө зүтгэж яваа төр, шашныг хослон шүтэгч Батсүх ахайтны хангай хайрхандаа өргөсөн хоёр цагаан адуу, тэдгээрийн хоорондын далд холбоо, увдисыг тайлах аргагүй юм.
Хэрэв та идэр гурван есийн хүйтэнд Хангайн овоон дээр очвол хоёр цагаан морь угтаад л авна. Хар хорин хотод Батсүх ахайтан хашаандаа морио уяад л байж байгаа даа. Чоно, хулгайч хоёр хүртдэггүй Хангайн овооны хоёр цагаан адуу байж л байгаа.
Н.Санжаадорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна