Ардын уламжлалт эмчилгээний аргуудаас...


“Эмч, эмнэлгийн байгууллагын тусламж тэр бүр аваад байж чадахгүй хөдөөгийн малчдад зориулан адууны элдэв эмгэгийг анагаах ардын уламжлалт аргуудаас нийтэлж өгнө үү” гэсэн нэгэн уншигчийнхаа хүсэлтийн дагуу доорх мэдээллийг хүргэж байна. Малч өвөг дээдэс маань мал маллах уламжлалт арга ухаан дээрээ суурилан дээрх эмчилгээний аргуудын хэрэглэж байсан ч шинжлэх ухаан технологи хөгжсөн өнөө цагт эрхэм уяачид, уншигчид та бүхэн мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөг авахыг урьтал болгохыг сануулж байна.
ЭЗНИЙ БУРУУГААС БАГТРАА
Тарган моринд уяа, засал дутуу хийснээс болж бөглөрч унахыг багтраа гэдэг. Ингэж унасан морины мах булчин чичирч, хамрын самсаа нь дотогшоо хумигдан, амьсгал нь цөөн болж, хамраас нь цус гоожиж ч мэдэх талтай. Ийм тохиолдолд тэр даруйд нь мориныхоо ам хамрыг битүүлэн таглаж, гадагшаа амьсгалахыг хааж чадвал аажмаар сэхэл авах нь бий.
ДЭЛСЭЭ БА ДЭЛҮҮТЭХ
Өлсгөлөн адууг услахгүйгээр ширүүн давхих үед ихээр хөлөрч, зүрхний цохилт хүчтэй болж, хөл дээрээ зогсож чадахгүй, хамраас нь дусал байдлаар цус гарч үзэгдэхийг түгшээ буюу дэлсээ болжээ гэдэг. Ийм үед өтгөн хар цай уулгаж, цээж бүдэрхийг нь хүйтэн усаар цохиулан, хөдөлгөх хэрэгтэй. Дэлсээ орсон адууны ороо хар, хааны буюу уушгины судас, хамрын сиймхий, умдагны болон тагнайн судсыг хатгадаг гэж өвгөд ярьдаг.
Хужир мараа дутагдснаас болж адуу шороо долоож, шорвог ус ууснаас дэлүүтэх өвчин тусдаг. Энэ нь адууны умсны мухарт элс шороо бөөгнөрч, хий үүсгэн, гэдэс дүүргэх зэргээр илрэх бөгөөд адуу хөлөрч хөрвөөх буюу нүдээ аних нь ихэснэ. Дээрх шинж тэмдэг илэрсэн адууг босоо байхад нь сүвээний гуравдугаар хавирганы урд, нурууны голоос 4-6 хуруу дор урт, үзүүртэй шөвгөөр хатгах хэрэгтэй. Дэлүү олдсон бол шөвөг нар зөв эргэн хөдөлж харагдах учиртай гэнэ. Энэ үед адууны амьсгал намдаж, тайвширч эхэлдэг гэдэг.
АДУУ ЗООГОО АВАХ
Хурдан морь гэнэт эвгүй давхих, гэнэт хүчтэй өшиглөх, шавраас хөлөө ширүүн суга татах зэргээс хойд хөлөө доглохыг зоогоо авах гэдэг. Энэ нь зоо нурууны булчингийн хэсэг сунаж, арьс мах нь хоорондоо зайтай болж булчин агшсаны шинж юм. Ингэж зоогоо авсан адуу хойд хөлөө ондогнон гишгэж, хөлөө сойж зогсдог байна. Ийм үед хий тангаруулах, зоон дээр нь ташуур зэрэг хатуу зүйлээр нухаж, хомоол цохих аргыг хэрэглэдэг ажээ.
ӨЛӨН БӨГЛӨӨ БУЮУ ХЭЛБЭЭ
Уяа эсвэл засал нь таараагүй хурдан морь уралдааны замд амаа ангайн шилээ татаж унахыг өлөн бөглөө гэдэг. Ийм тохиолдолд дээхэн үеийн уяачид нуруу руу нь хүйтэн ус цацаж, хамраар нь тамхи хийх, зуны цагт адууны шар хомоолыг өрөм шар тостой хольж утах зэрэг аргыг хэрэглэдэг байжээ. Өлөн бөглөө гэдэг нь хоол багадсан морины нарийн гэдэс орооцолдож хямрахыг хэлэх бөгөөд үхрийн шингэн баас зуурч уулгах нь тустай хэмээдэг.
АГТАЛСАН АДУУ СОЁНГОТОХ
Бага насны үрээ адууг агталж хөнгөлөх үед цус алдаж, хавдар үүсгэдэг үеийн өвчнийг соёнготох гэдэг. Тухайн адууг хөнгөлөх үед засааны шарханд үс хялгас, ноосны бохир орсноос болж хавддаг байна. Ийм үед засааг нь буцалгаж уулгах, зандангаар утах зэрэг зан үйлийг хийдэг байжээ.
Үргэлжлэл бий...
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.161.101
хэрэгтэй мэдээлэл бна
Reply202.126.89.67
Хэрэгтэй мэдээлэл байлаа
Reply202.126.89.67
.
Reply