Ардын уламжлалт эмчилгээний аргуудаас...


АДУУНЫ СӨДРӨГ ӨВЧИН
Адууны туурайн ирмэгээр идээтэй шарх гарч туурайн хуруу мулзлах өвчнийг сөдрөг гэнэ. Үүнийг ардын аргаар домнож эдгээхдээ: Долоон хар цучил бэлтгэн, харуй бүрийгээр туурайг эргүүлэн түрхэж “Адууны сөдрөг хэзээ шардаг билээ, үдэж домносон нь өглөө хүрдэггүй, өглөө домносон нь үдэш хүрдэггүй....эм дом, эм дом” гэж хэлээд гурван удаа гурван орой бүгд есөн удаа домнодог гэж С.Жамбалдорж “Морин эрдэнэ” гэдэг номондоо өгүүлсэн байна.
АДУУ ТААРАХ ХИЙГЭЭД ТАГНАЙДАХ
Өвлийн хүйтэнд адуу элс шороотой цас, хөлдүү хужир их идсэнээс гэдэс нь дүүрч хатгалгаа тусахыг таарах гэдэг. Ингэсэн адуу гэдсээ өшиглөж, хоёр сугаараа хөлрөх бөгөөд хоёр бөөрний хонхор дүүрч, гэдэс нь хужигнадаг. Ингэж таарсан адууг эмээллэж, мордоод газрын өөд уруу давхиулахад бие нь хөлөрч чацга алдаад зүгээр болдог ажээ.
Өвлийн цагт тэжээл идсэн, тарианы талбайд байсан адууны тагнсй зузаарч хавдсан байдалтай харагддаг. Үүнийг тагнайрах гэдэг. Энэхүү байдал даамжирвал нүдний налих, хамрын нь нүхээр өвчилж оёг суудгийг анхаарууштай. Эмнэх арга нь ханаж цус гаргах.
ХУРДАН МОРИНЫ ХӨЛД ЦУС БУУХ
Хурдан морийг давхиулж ирээд гэнэт зогсоох, хөлстэй морийг халуун бууцан дээр уях, удаан чөдөртэй байлгаж хөлийг нь халаах зэргээс болж хөлд нь цус буудаг. Ийм үедээ морь хөлөө ээлжлэн сойж, удаан зогсож чадахгүй хэвтэх гээд байдаг. Хөтлөөд явах үед толгойгоо доош нь дохигнон тоглож,хатуу газар гишгэхдээ эмзэглэдэг. Доголсон хөлийг нь барьж үзвэл туурайн хана халуу оргиж пэмбэгнэж байх ба дарахад эмзэглэнэ. Мөн мориныхоо эмээлийг гэнэт авахад морины хөлд цус буудаг ч тал бий гэж өвгөчүүл ярьдаг. Ийм гахайг урдаас нь сөхөж, нарийн хануур зүүгээр хатгаж цус гаргасны дараа гахайг буцааж байранд нь оруулах байдлаар эмчилдэг ажээ.
БАГА АДУУ ЦЭЭЖЭЭ АВАХ ГЭЖ ЯРЬДАГ
Том хүн бага адууг унаж ширүүн давхих, газрын уруу огцом гэнэт хурдлуулах, явдал дунд нь гэнэт эргүүлж зогсоох зэргээс болж адуу цээжээ авдаг. Энэ нь бага адуу цээжээ хавчих буюу зургаан богино хавирга дал хоёрын хоорондох сиймхийд цус хурахыг хэлж байгаа үг юм. Цээжээ авсан морины урд хоёр хөл нь зэрэг бүдчих, хатирч чдахгүй цогих, тойвогнож доголох байдалтай болдог. Цээжээ авсан морийг эмчлэхдээ газар хөлдөж товуутсан үед тодруулж хэлбэл доод цус дээшээ ойх үед ханаж эмчлэх нь чухал. Өөрөөр эмнэх нэг арга бол худгийн хүйтэн усаар далны хөх махыг нэвт норгосны дараа нэг хоног уяж чичрээдэг байна. Ийм аргаар эмчлэгдэхгүй бол ханаж хатгахаас өөр аргагүй. Тэгэхдээ далны хөх махны сиймхийд хатгадаг гэдгийг мартаж болохгүй. Бас сээр хүзүүний сийхий товчлуур судсыг ханаж болно. Ингэж эмчилсний дараа тухайн адуугаа нэг жил унаж эдлэхгүй байхыг хичээгээрэй.
ГОЛХИО ЦОХИХ БУЮУ САМРАХ
Давхиж буй морь хойд хөлөөрөө урд хөлний шөрмөс өсгийг хүчтэй тийрч цохисноос шөрмөс томорч цус хуралдахыг голхио цохих, самрах гэдэг. Ийм үед сагагны үе, шөрмөсөн сиймхийд цус бууж хавдар үүссэнээс морь доголдог.Үүнийг шөрмөсний бороо гэдэг ажээ. Энэ хавдрыг зөөлрүүлэхийн тулд айраг, айрагны өтгөн өнгөр, бүлээн сэвсээр шилбийг ороож, эсгийгээр дугтуй хийж боогоод долоогоос доошгүй хоног ойр байлган эмчлэх ардын дом арга байдаг байна.
ДАЙР ХИЙГЭЭД ДАЛНЫ ӨВЧИН
Удаан хугацаагаар эмээлийг нь авалгүй унаж эдэлсэн морины нуруу улайж эвэршснийг дайр буюу дайртах гэдэг. Ингэж удаан унасан морины нуруу хавдаж урд хөлөө чирч, явах нь мууддаг. Ийм үед нь мориныхоо туурайн урд захын “нүд” болсон судасыг хатгадаг байна. Мөн далны хавдын доод талыг хатгадаг уламжлалт арга байдаг ажээ.
"Тод магнай" сэтгүүл №62

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна