Аймгийн Алдарт уяач Г.Цогт-Эрдэнэ: 40-өөд жилийн дараа анх удаа их насны морь айрагдуулж үзлээ


Сумын Алдарт уяач Гонгорын удмаас хурдан морины уяа сойлго тааруулах уяачид төрсөн нь аймгийн Алдарт уяач Цогт-Эрдэнэ, түүний дүү Цэнгэл нар байлаа. Хүүхэд байхын л хурдны морь унаж өссөн тэрээр бие даан морь уяад 40 шахам жилийн нүүрийг үзэж байгаа гэнэ. Түүний төрсөн дүү өдгөө Орхон аймагт амьдардаг бөгөөд Хөвсгөл аймгийн 70 жилээр ирэхдээ ахдаа нэг даага үлдээгээд явсан нь Түнэлд нэг түрүүлж, аймагт хоёронтоо аман хүзүүдээд байгаа ажээ. Уг даага нь Сүхбаатарын угшилтай бгөөд эцэг нь Цэнгэл Алдартын унаган азарга ажээ.
Харин Цогт-Эрдэнэ уяачийн хувьд анхны айргаа 1972 онд амсаж уяач хүний баяр бахдалыг мэдэрснээ одоо ч дурсах дуртай. Түнэл сумынхаа наадамд буурал үрээгээ түрүүлгэсэн ч цэрэгт мордсоноор хэсэг завсарлаад авчээ. Голдуу сумандаа л нааддаг ч тэр бүр айраг түрүү алдаад байдаггүй түүний нэртэй олон хурдан хүлгүүд бий. Найз Дамбын Бямбажаргалаасаа нэг ааштай даага авсан нь сумандаа тасралтгүй 13 удаа шөвгөрчээ. Хөвсгөл аймгийн Алдарт уяач Гүржавын унаган адуу болох тус дааганы эцэг нь Бямба гэж аймгийн Алдарт уяач өвгөний хүрэн азарга байсан гэдэг. Цогт-Эрдэнэ уяачид ирж хожмоо азарга тавьсан бөгөөд үр төлүүд нь ч хийморь далласан хурдан хүлгүүд. Энд сонирхуулахад, төл нь болох хээр азарга нь Бямба-Очир дүүд нь очсоноор бага дөрвөн насандаа айраг түрүү алдаж үзээгүй гэдэг. Мөн Дэлт хээр нэртэй төл нь соёолондоо сумандаа түрүүлж, аймагт 5-аар орж байсан гээд тогтмол сайн давхидаг 10-аад төл гарсан тухай тэрээр сонирхуулсан. Харин аашит азарга 2010 онд Монголын үндэсний телевизийн “Уран уургач бугуйлчдын тэмцээн”-ий булгиагаар орж дүрсээ дэлгэцнээ мөнхлөөд авчээ. 2012 оны цагаан сар. Тэрээр нийт 40-аад айраг түрүүн амжилтаараа аймгийн Алдарт уяачийн болзлыг хангаж, аймгийн Алдартуудын нэг болсон юм.
-Алдарт аль насны адууны уяа сойлгыг илүү тааруулаад байх шиг байна вэ?
-Би азарганы уяа тааруулахдаа гайгүй шүү. Энэ 40 шахуу жилийн хугацаанд юу эсэхийг үзэхэв. Зургаан насны морь уяхад их нас ерөөсөө айрагдуулж үзээгүй байж байгаад ноднин анх удаа сумынхаа 60 жилийн ойгоор үзлээ. Залгаад Эрдэнэбулган сумын наадамд айрагдуулж, нэг азарга аман хүзүүлж, хязаалан тавлуулаад ирсэн. Ноднин би 4 шөвөг /айраг/ авсан сайхан жил байлаа.
-Гаднаас адуу авч байна уу?
-Манайхан ноднин, уржнангаас хойш ганц нэг адуунд яваад л байх шиг байна. Миний хувьд ноднин дүүтэйгээ явж Сүхбаатарын Мөнххаан, Түмэнцогтоос 17,18 тооны адуу авчирсан. Авчирсан адуунуудаа өөрөө маллаж байгаа. Тэрнээс адууны наймаа бол хийхгүй байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны уясан болгон хурдан байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл №45
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна