Аймгийн Алдарт уяач Д.Жамбал: Хоёр морь дараагаар нь оруулчихаад цоллуулах гээд зогсч байх бас л сайхан шүү


Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Жамбалын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Цэцэг дэлгэрэм өгөөжит цагаар
Цээжний гүнд өнгөрснийг бодогдуулж
Цөнгөө түрж хотлыг ундаалсан
Цэнхэрлэн харагдах Тэлмэн нуураар овоглосон буурал Алдартын намтрын адуутай холбогдсон түүхийг сонирхмоор байна?
-Тэлмэн нуурын хөвөөнөө мэндэлж, нуураа тойрч нутагласаар насыг барж байна даа. Миний нутаг чинь өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг онцлогтой газар. Миний бие 1985 оноос эхлээд энэ нутаг усандаа хурдан морио уяж сойн хурдлуулж байна. Миний аав нэгдлийн адуу олон жил малласан. Сүүлхэн үеэсээ морь мал уядаг болсон юм. Миний мэдэхийн унаган хээр соёолонгоо сумынхаа наадамд түрүүлгэж байлаа. Мөн манай хадам аав Балганжав сайн уяач байсан. Хурдан халиун, хонгор морьдтой, бас бор үрээнүүд нь сумандаа түрүүлж байсан юм. Би анх хадмынхаа унаган хар морийг сумандаа айрагдуулж байлаа. Дэлбэн хээр маань соёолон сумандаа айрагдаж, нас нийлээд дахиад нэг айрагдсан. Сүүлд нь ааш нь дийлдэхээ байхаар нь зарчихсан юм. Тэрний дараа Дүмбэн духт гээд хурдан хээр үрээ гарсан. 1993 онд шүдлэнд нь анх уяад соёолон болтлоо түрүүлсэн. Нийлсэн хойноо ч гэсэн хурдан байж, 1997, 1999 онд түрүүлж, хоёр ч айрагдсан санагдана. Оныг нь санадаггүй ээ. Нэг жил Дүмбэн духт, халтар морь хоёр маань уралдаад Дүмбэн нь түрүүлж, халтар аман хүзүүдэж байлаа. Хоёр морь дараагаар нь оруулчихаад цоллуулах гээд зогсч байх бас л сайхан шүү.
-Бага адууны уяа тааруулахдаа илүү гэх юм билээ. Хэр үнэний ортой вэ?
-Нэг улаан даага сумынхаа баярт их хол түрүүлсэн тэр жил нь чоно идчихсэн. Бас нэг хээр үрээг эсгэлтэй даага түрүүлгэж, шүдлэнд нь айрагдуулаад Баянхайрхан руу зарчихсан.Бас нэг хээр даага Тосонцэнгэлд айрагдаж байсан. Тэс угшилтай улаан шүдлэн Тэлмэнд түрүүлээд, давхар уяагаар Нөмрөг сумын 80 жилийн ойд түрүүлж байлаа. Мөн Увс гаралтай хонгор азарганы төл хоёр даага уяж Тосонцэнгэл суманд болсон Галбадрахын наадамд айрагдуулсан. Энэ мэтчилэн яриад байвал бага адууны амжилт их ээ.
-Хэдэн онд Алдарт уяач цолоо авсан бэ?
-Гурван түрүү, найман айргийн амжилтаар 2010 онд Алдарт уяач болсон. Манай хүү мөн аймгийн Алдарт уяач цолтой. Өвгөнбадарч гэж бий. Хүүгийн маань морьд бас их сайн давхиж байна. Сүүлийн үеийн бидний мэддэгээс өөр болчихоод хүүгийнхээ туслах маягийн л юм болоод байна шүү./инээв/
-Аварга адуучин болж байсан юм билээ. Тэр нь хэзээ вэ?
-1979 онд нэгдлийн адуу авч хоёр удаа 1000 хүргээд тасалж байлаа. Нэгдлийн адуунаас дутаахгүй гэсэндээ чоно ихтэй жил унагалах гүүгээ хашаанд хийж төл хүртэл байлаа шүү дээ. Тэгээд намайг сайн ажилласан гэж үзсэн юм байлгүй. 1987 онд аймгийн Аварга адуучин болгосон. 2010 онд мянгат малчин болж хүнс хөдөө аж ахуйн яамны тэргүүний ажилтан болсон. Ийм шагнал авах шив дээ.
"Тод магнай" сэтгүүл №54


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна