“Түмэн эх” цол бий болсон нь

2015 оны 3-р сарын 31 -нд

Даншиг долоон хошууны наадамд манжийн хаан биеэр морилон ирэх болсонд хаад, ноёд тун их баярлажээ. Түүний зэрэгцээ яавал түүнд бие биенээсээ илүү нүүр тал олох вэ гэдгээ дотроосоо өрсөлдөөн бясалгаж байв. Тэгтэл богд эзэн аль хэдийнээ ухаан сийлж “энэ жилийн наадамд манжийн хааны морийг хүчээр тэргүүн байранд оруулъя.Хэрэв тэгж чадвал найр наадамд хорхойтой манж эзэнтний таалалд нийцэж хагартал баярлах болно” гэж зарлиг буулгажээ. Ингээд ямарч хурдан хүлэг байлаа гэсэн түрүүлж болохгүй заавал аман хүзүүнд ирэх ёстойг сануулсан лүндэнг орон даяар тараажээ. Үүнийг сонссон Сэцэн хан ихэд уурлаж хилэгнэн:
-Юу гэсэн үг вэ? Монгол улс эртнээс нааш хулан гүйцдэг хурдан морьтой гэж үлгэр домогтоо хүртэл магтдаг бус уу. Монгол биднийг ганц бахархал, гайхуулдаг нь хурдан морь шүү дээ. Монгол хүн морин дэл дээр гарахаар мохошгүй болдог өвөг дээдсийн минь нэр хаачив.Сайхан зүстэй хөөрхөн охид хүүхдээ харь манжид богтлон өгч сүй бэлэг бололцон худ ургийн барилдалагатай болов хэмээн долигноно. Бас эрийн гурван наадмын манлай хурдан морины түрүүг манжид өгч орхиод юугаараа бахархана вэ. Энэ ер нь хэтэрсэн бялдуучлал мөн хэмээн уурсаад хүлэг шинжээч Зандан түшмэлээ дуудуулан ирүүлж 50 лангийн ембүү өгөөд “Нисэх мэт хурдан, наадмын тэргүүн мадаггүй болох түмэн эхийг авчир.Танд долоон хоног өгье” хэмээжээ.
Өвгөн түшмэд таван өдөр таван шөнө яваад эзний захисныг олсонгүй харин ч хүн морь хоёр аль аль нь сульджээ.Тэгээд ”миний аз харьжээ.Эзний албыг 30 жил залгуулахдаа өгсөн бүгдийг гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл ганц хурдан морины төлөө нутгийн хурдан удамтай гэсэн олон айлуудыг гүйцээгээд бардам түрүүлэх хүлэг олсонгүй.Зэргэлдээ хошууны нутгийн захаар оръё” хэмээн шогшуулав. Явсаар харь хошууны зах руу ортол уул арласан олон хонь хариулсан хоньчинтой таарч хурд сайтай ямар айл байгааг сураглахаар очтол эрүү өвдөг нь нийлсэн атгир бор өвгөн байв. Мэнд ус мэдэлцсэний дараа түшмэл хэрэг зоригоо хэлээд “танай нутагт онцгой хурдан адуутай айл бий юу” хэмээж. Хариуд нь хоньчин өвгөн “ах нь хонины бэлчээрээс холдож үзээгүй амьтан. Би Пүрэв тойн гэдэг хүний хонийг 50 жил хариулж байна. Одоо нас 80 шахуу. Манай нутгийн Лувсанцэнгэл гэдэг айл бий” хэмээгээд зааж байтал хонины цаахантаа сайн хүлгийн хоёр чих сортос хийх нь тэр.Түшмэлийн нүд сэргэж, “тэр хараач 13 их, 9 урт, 6 бүдүүн, 6 нарийн, 9 агуу, 5 охор, 3 өндөр ийм 51 шинж бүрдсэн үнэхээрийн хурдан ажнай юм. Миний хайж явсан морь лав мөн” хэмээсэнд өвгөн гайхаж,
-Энэ чинь манай Пүрэв тойны унаган морь. Би хонинд унадаг юм. Очиж очиж энэ муу хээрт тийм олон шинж бүрдэх гэж үү? Дүү минь эндүүрээгүй биз хэмээлээ. Зандан:
-Уг нь би хурдан морь таних ганц эрдмээ эцгээс өвлөж үлдсэн гэж боддог. 13 их гэвэл магнай, эрүү, хөмсөг, бүх яс, нуруу, гэдэс, хөх мах, омруу, дөрвөн туурай шүү дээ. Есөн урт гэдэг нь дөрвөн шилбэ, хоншоор, сагалдарга, хэл, хоёр чих эдгээр юм. Харин зургаан бүдүүн гэдэгт хоёр чихний урт, толгойн хэв, хөлийн уг, сүүлний урт, зургаан нарийнд гэтэл өвгөн үгийг нь таслаад:
-Энэ шинжүүдийг ах нь тогтоох биш дээ гэхэд Зандан:
-51 шинж нэг дор бүрдэх нь ховор байдаг. Ах минь та надад хээрийгээ худалдаж хайрла хэмээхэд өвгөн “ээ дээ дүү минь, ядуу өвгөн надад ийм мэдэл хаа байх вэ? Хэрэв намайг энэ морио зарж орхивол эзэн уурлана шүү дээ. Хүндэт түшмэл та эзэнтэй уулзвал дээр. Уг нь өглөгч хүн дээ” хэмээв.Ингээд Зандан түшмэл Пүрэв тойныд очиж, холуур тойруулсаар учир байдлаа хэлбэл Пүрэв тойн:
-Би сайн эцгийн буянд юм үзэж, нүд тайллаа. Миний мянган адуунаас турсан хээр морь таалагдаж байгаа бол худалдаад нэрийн хор, та зүгээр аваад яв гэхэд баярласан түшмэл бурханд нь 50 лангийн мөнгөн ембүүгээ тавиад “Мөнгө тань эзэндээ өлзийтэй, морь тань надад хурдлаг хэмээн ерөөгөөд яаран морджээ.Эрлээ олсон түшмэл ядарч алжаалснаа умартаж хорин тавт шиг хормой дэрвүүлэн цогисоор эзэн хаандаа морио үзүүлж өнөөх олон шинжээ тоочвол, Сэцэн хан ихэд уурлаж,
-Халхын олон адуунаас олдсон нь энэ муу шар үсэндээ хатсан хээр гэнэ. Монголын омголон хурдан хүлгүүд хаачаа вэ?Үс ноосондоо ширэлдэж, үзэх нүд ширгэх ийм адууны биед хурдны шинж бүрдлээ гэж миний толгойг эргүүлэх үү чи, санаатай адарч доромжилж байна. Хурдан сайн морь унаж ч явлаа, халх дөрөв, шавь таван хошууны даншиг наадамд миний нэрийг гутаах нээ наадхаа миний нүдэнд бүү харуул хэмээн зэмлэх тэр.Зандан түшмэд сандран:
-Эзэнтэн минь өршөөн соёрх, мунхаг надад ганц сар дордох хугацаа өгөөч гэж гуйсаар байгаад зөвшөөрүүлсэн болгожээ.Хөөгдсөн түшмэл толгой унжуулан, хээрийгээ хөтөлж хонон өнжин явсаар Төр хурхын ам хэмээх газар ирэв. Тэгээд хээр мориндоо бараан бүсээр халхавч нөмрөг хийж, өглөө үдэшгүй тэжээн тэнхрүүлж өвсний сор, усны тунгалагийг уулган, уяа сойлго тааруулсаар овоо сайхан болгов гэнэ. Уяа сойлго таараад ирэх үед шинж байдал улам тодорч өвгөн түшмэлийн сэтгэл сэргэж урам нь бадарсаар байв. Унаач хүү Доржбатынх нь ч нүд сэргэн хамгийн сүүлчийн сунгалтын дараа,
-Ахаа та бид хоёрын хээр морийг хүн хонины хээр гэхээргүй болжээ. Сунгаанд мөн ч сайхан явж байна шүү, уяа нь таарч байгаа юм уу гэхэд өвгөн ясархаг том цээжээ ганхуулан алхсаар уяан дээр очоод
-За чи нааш ир, энэ хомоолыг үз, шахаад үз шүүс гарахгүй байгаа биз.Уяа нь сайн таарвал баас нь задгай биш нямбай сайн хомоол болно.Бас зогсож байхад нь хээрийг сайн ажигла, сүүжилдэхгүй дөрвөн хөл тэгш зогсож байгаа биз.Энэ бол уяа таарч байгаагийн бас нэг шинж.Би уржигдар богино сунгаанд гарсан мөрийг нь үзсэн, дөрвөн хөлийн мөр нэг шугаманд жирийж байсан даа тэр бас л уяа таарсны шинж мөн. Чи адуутай айлын хүүхэд гэсэндээ овоо юм сонирхож байгаа нь магтууштай гэсээр инээмсэглэв.
Тэнд майхантай сар илүү болсоныхоо дараа Зандан унаач хүүгээ дагуулан хурдан хээрээ шинжүүлэхээр явав. Богдын хүрээ дайрч улмаар баруун хойшоо явсаар Хүйн долоон худаг хэмээх газар иржээ.1778 оноос хойш долоон хошуу наадмыг Богдын хүрээнээс баруун хойш өртөө шахам Хүйн долоо худагт хийдэг болсон агаад халх дөрвөн аймаг, шавь таван хошууны аль хурдан хүлэг морьд шинжээч сонирхогч нар цуглардаг байв. Түшмэлийн хээрийг төдий л олон шинжээч тоож харахгүй, галбир сайтай сайхан морьдыг тойрон хорхойтож байлаа. Харин тэрхүү олон шинжээчдийн дотроос бөгтөр хөх өвгөний нүд хонины хээр дээр тусч, хурдны гадаад дотоод шинж төгс бүрдсэн амьтан байна. Даанч дааганаас нь гамгүй эдлээд, жаахан балласан юм байна гээд өнгөрөв. Зандан түшмэл араас нь дагаж очоод түр зогсоон, учир түүхээ ярьж хээр морио дахин шинжүүлэв. Өвгөн шинжээч тал талаас нь нэлээд тойрч ажигласнаа:
-За хө чи зөв таньсан байна, үйлийн үргүй хурдан сайн аргамаг мөн юм. Гэвч энэ жилийн наадмын түрүүг булаан авч чадахгүй нэгийн дараа л ирнэ гээд явчихав. Зандангийн урам хугарч тэндээ нам цохиулах шиг хачин болсон ч өнөөх морь таньдаг хөх өвгөнийг битүүхэн дагасаар майханг нь мэдэж аваад, орой ганц шил юм өвөртлөн очлоо.
-За өвгөн ах минь, төр төмөр нударгатайг та эс андах вэ? Их үнээр авсан энэ хээр морь энд эс түрүүлвэл, бас “Түмэн эх” цол авахгүй бол би толгойгүй болох учиртай юм. Хэний ямар морь буйг хэлж хайрла гэхэд өвгөн эс зөвшөөрөв. Арга ядаж баахан суув, хоол идэж, хоёр тагш сархад зооглосоны дараа өвгөн шинжээч Богд ордны саравчин дор буй Хөлөнбуйр нутгийн унага, манж хааны хурдан улаан морь урдаа юу ч оруулж үзээгүй, гайхам хүлэг байна лээ хэмээн сэтгэлийн нууцаа алджээ. Зандан:
-үгүй ер даанч дээ, Монгол туургатны заяа буян хайчив.Наадам найрын сор, хурдан мориныхоо түрүүг харь манжид алдах нь ээ гээд асгартал уйлахыг харсан өвгөн их өрөвдөж хэлсэн нь:
-Манжийн тэр бор моринд согогтой ганц тал бий.Багадаа худаг усанд унасан бололтой аймхай санагдсан. Тэр талыг ашиглаж чадвал чиний хэрэг бүтнэ хэмээжээ. Баярласан түшмэл майхны зүг гүйх шахам одов. Удалгүй хүсэн хүлээсэн даншиг наадам эхлэх болж, морьдыг бүртгэн данслаж байв. Харин манжийн улаан морь алга байлаа. Зандан хээрийгээ эмээллэх хооронд цовоо сэргэлэн Доржбат хүүхдээ:
-“За хүү минь манжийн улаан морийг би чамд нууцаар зааж өгснийг санаж байгаа биз. Тэр мориноос бүү хоцор, морь барих хүмүүсийн бараа харагдмагц улаан морины зүг хараад гийнгоолж чанга хашхираад дайраад өгөөрэй. Тэгж чадвал бид хоёр ногоон дээлээ цагаан болтол зүтгэсний ач гарна” хэмээн захив. Их насны морь ирэх дөхөж бариач нар пайзаа барин бэлтгэлээ. Тэгтэл манж эзэнтэн гялалзсан сүйх тэрэгтэй давхин ирж, хүмүүс хага ярагдан зай тавьж мэхийн өнгөрүүлж байв. Морьдын түрүүнд манжийн улаан, түшмэлийн хээр хоёр зуузай холбон айсуй харагдана. Бусдаас онцгой тасарч яваа хоёр морь барианд дөхөж ирэхэд Доржбат хүү маш чангаар гийнгоолж, хээрийгээ гуядахад улаан морь багтран аядаж, хөл нь ээдрэн суларч эхэллээ. Тэр зуур хээр морь тоосны үзүүрт улам зайлсаар илэрхий хол түрүүлж, түмэн ардаа баярлуулах нь тэр.Энэ үед манжийн хаанд тал засах гэсэн хаад ноёд олон болж, “Богд эзний зарлигийг хэн санаатайгаар зөрчив” хэмээн хээр морины эзнийг шийтгэхээр боллоо. Юу ч болсон даншиг наадамд хээр морь нь түрүүлсэн нь үнэн тул “Түмэн эх” цолоо мандуулан гарахад Зандан түшмэлийн нүднээ баярын нулимсан хэлхээ татна.Ийнхүү Сэцэн ханы ядуу түшмэл Занданд 1780 оны долоон хошуу даншиг наадам баяр зовлонгийн аль алиныг нь авчирсан бөгөөд наадмаас хойш гурав хоногийн дараа богдын лүндэнг санаатай зөрчин хорон муу санаа агуулсан хэмээн банздан шийтгэсэн билээ. Гэвч энэхүү үйлдэл нь морио дээдэлдэг Монголчуудын зоригийг мохоож чадаагүй юм.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна