Аймгийн Алдарт уяач Д.Энхбаатар: Тод манлай уяач Б.Жанчивын зээрд азарга миний унаган адуу


Дорнод аймгийн Баянтүмэн сумын хийморилог уяачдын төлөөлөл аймгийн Алдарт уяач Довдондоогийн Энхбаатартай ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1957 онд төржээ.
-Энхбаатар Алдартын унаган хүлгүүдээс гадагшаа гарсан нь улс, бүсэд хурд хүчээ гайхуулж байсан гэсэн.
-“Их хурд-2” шигшмэл морьдын уралдаанд айргийн гуравт хурдалсан Тод манлай уяач Жанчивын зээрд азарга миний адуу. Би дааган цагаас нь уяж шүдлэн үрээ аймагт түрүүлгээд, соёолон болдог жил нь Ононгийн ах Жанчив аваад явсан юм. Тэгээд хавчиг азарга улсад долоолоод, дараа нь Их хурдад айрагдсан нь тэр. Эх нь манай харагч гүү, эцэг нь Баянтүмэнгийн Дамдингийн Алтанхуяг гэдэг хүний хээр азарганы төл. Аймагт давхиулж байсан азарга би хүүхдэд нь өгсөн юм. Мөн “нохой” Ганбатын зээрд гэж Төв аймгийн ойд аман хүзүүдээд, Говьшанхад гуравт давхисан азарга бас л миний адууных. Би энэ хавиараа олон давхиулсаан. Сүүлд Тод манлай уяач Бандгаа Ганхуяг авсан. Төв аймгийн Эрчим хүчний захирал Насанням гэдэг хүнд бас нэг цоохор адуу очсон. Даагандаа аймагт түрүүлсэн байсан сюм. Тэр хүнд очоод соёолондоо баруун бүсийн уралдаанд түрүүлсэн гэсэн. Ахиж дуулдаагүй.
-Танайх бараан голдуу адуутай юмаа даа?
-Тийм. Дээд тал нь цайруу байгаад сүүлдээ бараан болсон. МУ-ын Алдарт уяач Дондов гуай миний уяаны эрдмийн багш, хүүхэд байхын энэ хүнийг дагаж морины дүйтэй болсон доо. Өвгөний адууны бор азаргыг сайн давхиулж, тэрнээс сайн төл гарсан. Энэ зүүн талд МУ-ын Алдарт уяач “жаахан” Сүрэн /Д.Дугарсүрэн/ гэж олон хурдан адуутай хүн бий. Тэр хүний адууны гүүнүүдтэй. Ер нь өөрийнхөө хэдэн адууг чанаржсан гэж үзэж байгаа. Хүн хүний давхиулсан адууны удам надад бий. Баянтайн Доржийн саарал гэж аймагт түрүүлж байсан, Сүхийн Жадамбад олон төл нь хурдалсан азарганы охин адуунууд байна. МУ-ын Алдарт уяач Батмөнхийн Хүрлээгийн адууны ч гүү бий.
-Морины хорхойтнууд зорьж очиж авах нь олонтоо юу. Ер нь сүүлийн үед адууны наймаа хийж байна уу?
-Зарим нь сураг ажгаар, зарим нь өөрсдөө ирж үзээд шохооорхоод л авна. Тод манлай Онон бид хоёр аль эртний, алдар цолтой болоогүй байх үеийн найзууд. Тэгээд цаашаа ам дамжаад явдаг байлгүй.
Сүүлд Эрдэнэт рүү хоёр ч адуу явуулчихав уу даа. Бага насандаа давхиж байсан цоохор морийг 2013 онд аваад явсан юм. 2014 онд бага наадамд гурав орчихлоо гээд зургийг нь явуулсан байна лээ. Бас нэг бага насандаа сумдад хурдалсан ухаа соёолон азарга Эрдэнэт рүү очсон.
-Дондов Алдартын шавь гэсэн. Хэдий үеэс бие даан хурдан хүлгийн уяа эвлүүлсэн юм бэ?
-Ер нь 15, 16-тайгаасаа л моринд орсон. Манай аав морь уяж байгаагүй, жолооч хүн байсан. Харин аавын ах Човдомын Жанцан хүний өөрийн олон морь хурдлуулсан. Тэр үед алдар цол гэж байсан биш. Дорнодын настай улс бүгд мэднэ.
Би цэргээс ирээд Дондов багшийнхаа морь харыг нь барьж тавих, өөрийнхөө ганц хоёр юмыг хажууд нь хэлүүлж уядаг байлаа. Ахынхаа нэг хээр морийг багшаараа заалгаж уяж байсан.
-Тэгээд анхны айраг түрүүгээ хэзээ хүртэж байв?
-1978 онд аймагт улаан хүрэн хязаалан аман хүзүүдүүлж анхны айраг амсаж байсан. Сүүлд Баянтүмэн сумын наадам гэж хийдэг болоход нэг хэсэг их наадсаан. Сумын арваад түрүү, хориод айраг байдаг юм билээ.
-Харин аймгийн...?
-Ах нь зөвхөн аймгийн наадмын зургаан түрүү, есөн айрагтай. Оныг нь санахгүй байна, зээрд, цоохор хоёр даагаа түрүүлгэж байсан. Тод манлай Жанчивын зээрдийг шүдлэн үрээ аймагт түрүүлгэсэн. Бас нэг хүрэн морь их хурдан байсан. Дааган цагаас нь уяж Булган суманд гуравлуулж, аймагт хоёр айрагдуулаад, сүүлд нь Бандгаа Ганхуягийн цолны мялаалга наадамд хавчиг морь дөрвөөр хурдлуулаад дараагаар нь хотоос хүн авъя гэж хэлүүлсэн байхаар нь өгчихсөн.
Булган сумын Ганбаа гэдэг хүүхдэд би нэг үрээ авч өгсөн чинь, “та уяж нэр гаргаж өгөөч” гэхээр нь аймаг болон Баян-Уул сумын ой гэх мэт наадамд нэг жил уралдуулаад тав түрүүлгэсэн юмдаг. Бас “Булганы туг” компанийн захирал Чулуунбаатарын хонгор азаргаа явуулж барахгүй байна, уяж өгөөч гэхэд нь уяад аймагт түрүүлгэчихээд, Баян-Уулын ойд очиж аман хүзүүдүүлж билээ. Намайг голохгүй бол уяад давхиулж байсан адуу олон бий. Булган сумын Самдангийн Итгэлийн уяачаар дөрөв, таван жил явсан. Нэг хавчиг морь хүнээс авчихсан байхад нь уяж түрүүлгэж байлаа. Хан уулын тахилга наадамд хонгор морийг нь түрүүлгэж, Цагаан-Овоод том уралдаан хийхэд хоёр бор адууг нь давхиулж л байсан. Нэг бор даагыг нь аймагт гуравлуулаад, Түмэнцогтод аваачиж аман хүзүүдүүлж, мөн 1000 долларын бооцоот уралдаанд нэг охин даагатай нь очиж 17,18-аар оруулчихаад ирж байсан.
-Улс, бүсийн наадмыг зорьж байв уу. Дорнод аймагт гурван ч удаа Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаан зохион байгуулагдлаа шүү дээ?
-1996 онд улс руу явж соёолон азарга 68-аар оруулж байсан. Үнэмлэх нь надад бий. Төв аймаг түмэн адууны баяраа хийхэд 12-оор давхисан юм. Мөн Өвгөн ноёны наадамд хоёр ч удаа очиж наадсан. Нэг удаад нь хүрэн азаргатайгаа, аймагт хоёр айрагдсан “нохой” Ганбатын зээрдийг шүдлэн үрээ байхад нь бас нэг явж байсан. Тэгэхдээ айрагдуулж байгаагүй, арваадаар оруулчихаад ирсэн.
Харин сая манай аймагт болсон зүүн бүсэд шинэ цагийн хүрэн халзан адуугаа эрлийз дээд ангилалд есөөр хурдлууллаа. Эх нь миний унаган гүү, эцэг нь Итгэлийн Араб азарганы төл байгаа юм. Энэ жил Дүнжингарав руу явах санаа байна.
-Сүүлийн үед морь тэгтлээ шимтэж уяхгүй байгаа гэсэн. Унах хүүхэд олдохгүй байна уу, эсвэл хүн хүч муутай байна уу?
-2014 онд бага адуунуудаа уяад сумандаа л уралдуулсан. Хүн бүр л морь уядаг болчихсон болохоор өөрийн хүүхдээр л унуулахгүй бол санаан зоргоор хүүхэд олдохгүй байна. Ач хүү маань морь унаж сурч байна, энэ жилээс уралдана аа. Бага адуунууд ч нэлээн болчихсон. Би хоёр хүүтэй. Нэг нь надтай хөдөө мал дээрээ, нөгөөдөх нь аймагт ажил хийдэг.
-Аймгийн Алдарт уяач гэдэг орон нутгийн ханасан цол. Энэ эрхэм цолыг хэдэн онд хүртсэн бэ?
-Хэдэн онд билээ дээ, анх л алдаршуулж байх үед авсан.
-Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнхөд ивээгдэх болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №61



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна