“Уртын” хэмээх Дамдинжав уяачийн тухайд...


Хүлэг, эзэн хоёрын “хүйн холбоо”, хийморь цогцолсон бахдалт наадмуудын талаар бичиж байхдаа “Уртын” Дамдинжав гэх нэрийг цөөнгүй дуулж байлаа. Ардын дуу болтлоо аялагдсан “Толин хул” буюу хул азарга нь гэхэд л энэ хүний унаган адуу. Ерөөс Уртын Дамдинжав гэдэг нэр улсын цол хэргэмтэй зарим нэг уяачдаас илүү танил дотно. Гэхдээ хувь хүнийх нь талаарх мэдээлэл бодож байснаас ч ховор юм.
Ямартаа ч 1932 онд Сүхбаатар аймгийн Асгат сумнаа малчин ард Лувсангийн зургаа дахь хүү болон мэндэлж, 1936 онд эцэг эхийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумнаа шилжин ирж суурьшсан тухай дуулж байлаа. Аж амьдрал, ажил төрлийнх нь талаар сураглаваас 1950 онд цэргээс халагдаж ирээд Дорноговь аймгийн Алтанширээ суманд “Барилгачдын төлөө” бригадын дарга, нэгдлийн малчнаар ажиллаж байгаад, 1965 онд Хэнтий аймгийн Баянхутаг сумнаа эргэн ирж, өндөр насны тэтгэвэрт гартлаа ”Тэмцэл” нэгдэлд мал малласан байна. Түүнчлэн 1981 онд мал сүргээ өсгөн үржүүлэх, төл хүлээн авах ажилд амжилт гарган аймгийн хүндэт жуухаар шагнуулж байсан удаатай аж.
Дорноговь аймагт ажиллаж амьдарч байхдаа гэргий Содномпилжээтэйгээ ханилан найман хүүхдийн ижий аав бололцсон бөгөөд эдүгээ ач, зээ нийлсэн 45 хүн “Уртын” хэмээх ургын овогтой гэнэ лээ.
Л.Дамдинжав уяач 1950 оноос хурдан морь уяж эхэлсэн гэдэг агаад хагас зуун жилийн турш уясан хүлгүүд нь түрүү, айрагт багтан түмэн эхээ дуудуулсан нь олонтаа.
Донир адуугаар наадагч буурал уяачийн уясан хүлэг, гаргасан амжилтын талаар ярихын өмнө эхлээд овог нь болсон “Урт” хэмээх нэрийн тухайд, урмыг тэтгэсэн “Донир” угшлын хүлгүүдтэйгээ хэрхэн учирсан талаар товч өгүүлэх нь зүйтэй бизээ.
Донир гэдэг нь бурхны шашины лам хуварга, зүтгэлтнүүдэд хүртээдэг нэгэн зүйл хэргэм агаад өнгөрсөн зууны эхэн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумнаа Донир хэргэмт Жамьян хэмээх лам амьдардаг байж. Ном эрдмийн мөр хөөн сахил санваар хүртэн энэ биеийг элээсэн тэрээр насан эцэслэхийн өмнө өөрийн дүү Дэмбэрэл, Норов нартаа эд хөрөнгө, мал хуйгаа өвлүүлэн үлдээсэн байна.
Ах ламын адуу малыг өвлөн авсан Дэмбэрэл нутгийн бүсгүйтэй ханилан, таван охин төрүүлж, гурав дахь охин Норжмоогоо нэг нутгийн Мангал туслагч буюу Магалжавынд өргүүлжээ. Мангал туслагчийн улаан азарга нь 1906, 1908, 1909, 1910, 1911 оны Сэцэн ханы наадамд түрүүлж, 1907, 1912 онуудад аман хүзүүдсэн хурдан хүлэг.
Нэг жил Мангал туслагч Донирынхонтой ойролцоо өвөлжиж байхуйд эцэнхий шөвгөр хүрэн гүүнээс нь эр бор халзан унага гарч, айл саахалтын улс нь “халзан унагаа хайрла” хэмэн хүсчээ. Туслах дургүй байсан ч “нүүрэндээ үсгүй хүнээ өгөөд байхад, нүүрэндээ үстэй адгуус харамлахгүй байлгүй дээ” гэх үгийг дуулаад аргагүйд зөвшөөрсөн гэдэг. Тэрхүү бор халзан унага бол Мангал туслагчийн Аварга улаан азарганы үр байсан юмсанж. Хожмоо бор халзан азарга 1920, 1921, 1922 оны Хан Хэнтий уулын аймгийн наадамд түрүүлж, 1924 онд аман хүзүүдэн солгой Норовын ”Бор халзан” хэмээх цуут хурдан хүлэг болсон бол үр Дэмбэрэлийн хүрэн азарга нь 1925,1926, 1928 онуудын Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж, Донирынхны адуу хурдтай гэгдэх болжээ. Чухам энэ цагаас Донир адуу хэмээх нэр томъёо гарчээ.
Донир удмын хурдан хүрэн азаргатай Дэмбэрэлийг хүү “бүлтгэр” хэмээх Лувсандорж нь залган морь уяж, хурд ирлэх болж. Удам дамжсан хурдан хүлгүүдээ аймгийнхаа баяр наадамд айрагдуулж сайн адуутай, шаггүй уяач гэгдэж байсан Лувсандорж өөрийн гэсэн үр хүүхэдгүй нэгэн байж. Тиймдээ ч Сүхбаатар аймгийн Баруун-Уртаас Баянхутаг суманд нүүдэллэн ирж суурьшсан Лувсангийнхаас бага хүү Агвандоржийг нь өргөн авчээ. Лувсанг шинэ нутгийнхан нь Баруун-Урт сумаас ирсэн гэдгийг нь тодотгож “Урт” хэмээн дуудсаар сүүлдээ энэ нь хүүхдүүдийнх нь овог шахуу болж “Уртын” Гонгор, “Уртын” Дамдинжав, “Уртын” Мажиг, “Уртын” Гомбожав хэмээх болсон байна.
Хэдэн жилийн дараа “бүлтгэр” Лувсандорж, гэргий хоёр нь хэдхэн хоногийн зайтай бурхны оронд одоцгоож, Агвандорж авга эгч /Лувсандоржийн бага эгч/Цэрэндолгорындоо иржээ.Цэрэндолгор дүүгийнхээ өргөмөл хүүг арав нэлээд гартал нь дэргэдээ байлгаж байгаад хээр халзан азаргатай долоон гүү, арав гаруй адуу гэх зэрэг нэлээдгүй хөрөнгө тасдан том ах Мажигт нь хүргэж өгчээ. Удалгүй Агвандорж сургууль соёлын мөр хөөн хот газар бараадан хэдэн адуугаа ах нартаа үлдээжээ. Ийнхүү Лувсангийн хөвгүүд “Уртын” овогтой Донир удмын адуутай болсон нь энэ билээ.
Сайн хүлэг эзэнтэйгээ ерөөлийн үзүүрт уулздаг гэдэг.Тэр л зөн билгээр Лувсангийн хөвгүүд зуун дамнасан хурдан удмын адуутай болж, Дамдинжав нь Донир угшлын адууны нэрийг өндөрт өргөн монгол даяар таниулсан бизээ.
Л.Дамдинжав уяач анх 1957 онд Алтанширээ сумын баяр наадамд хоёр саарал морио айрагдуулан амжилтаа гараагаа эхэлсэн агаад Дорноговьд амьдарч байх хугацаандаа Иххэт, Алтанширээ сумдын наадмаас хоёр түрүү, 15 айраг хүртсэн байдаг.
Хэнтий аймагтаа ирсэнээс хойш хоёр жил айраг авч чадалгүй өнжөөд 1967 онд Баянхутаг сумын баяр наадмаас нэг дор дөрвөн айраг хүртэн магнай тэнийж байжээ.Түүнчлэн 1982 онд Галшар сумын Цагаан алтны баярт саарал морио түрүүлгэж, хул соёолонгоо гуравт хурдлуулсан нь түүний бахархалт наадмуудын нэг. Хойтон жил нь буюу 1983 онд Хэнтий аймаг байгуулагдсаны 59 жилийн ойн баяр наадамд цагаан морио түрүүлгэж, хээр халзан азаргаа айргийн гуравт хурдлуулсан бол 1987 онд Толин хул азаргаа дааганд нь аймгийн наадамд айргийн тавд давхиулж байжээ. Донир угшлыг нэрийг өргөгч та бидний бахархалт хүлэг унаган эзэн дээрээ уягдаж ийн амжилтын гараагаа эхэлсэн бөгөөд 1993 онд аймгийнхаа 70 жилийн ойгоор айргийн дөрөвт хурдалж байсан юм.
Л.Дамдинжав уяач 1995 онд улсын төрийн наадмыг зорин очиж шарга даагаа есөд давхиулж байсан бөгөөд 1997 онд Хардэл жанжин бэйс Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн наадамд хүрэн морио айргийн тавд хурдлуулан анхны “Их хурд”-ын урилга өвөртөлж байжээ.
Адуу сэтгэлээ зориулсан нэгний магнайг тэнийлгэдэг ачтан.Л.Дамдинжав уяач 2001 онд улсын наадмыг зорин очиж АХ-ын 80 жилийн ойд унаган хонгор шүдлэнгээ айргийн гуравт хурдлуулан, төрийн хишиг хүртэн хөөрч байсан удаатай. Буурал уяачийн ирлэсэн хул хязаалан 2003 онд Сүбаатар аймгийн 60 жилийн ойн баяр наадамд 812 хурдан хүлгээс 12-т хурдлан ирж Донир адууны чансааг дахин баталсан билээ.
Буурал уяачийн хагас зуун жилийн хөдөлмөрийг үнэлэн 2000 онд аймгийн Алдарт уяач цолыг хүртээсэн бөгөөд 2002 онд Монголын морин спорт уяачдын холбооны хүндэт өргөмжлөлийг гардуулжээ.
Өдгөө Уртын Дамдинжавын үргэлжлэл болон үр хүүхэд, ач зээ нар нь уяа эвлүүлж буй бөгөөд хүргэн Ч.Батгүн, Д.Очиржав нар нь аймгийн Алдарт уяач цол хүртжээ.
А.Тэлмэн




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна