Ж.Аюургүнээ: Ононгийн бэлэглэсэн хул үрээ бузгай хурдан адуу байсан


Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ж.Аюургүнээ гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдартын намтрын товчооноос яриагаа эхэлье?
-Аавынхаа тухай эхлээд ярья. Манай аав Жадамба Тайж гэж адуу сайн таньдаг хүн байсан юм гэнэ лээ. Намайг гурван настай байхад өнгөрсөн болохоор би ахынхаа ярьснаар л мэднэ. Ахын ярих нь аав нэг улаан даага уяж сумандаа хол түрүүлгэчихээд “за одоо үүний давхиа нь болчихсон” гээд дахиж уяагүй гэдэг. Мөн тэр үед ид хурдалж байсан нохой Мангалын хар, бөөр Нямжавын улаан гэдэг хоёр морьтой чацуу сайвар алхаатай хулгар хээр үрээ аавд байж л дээ. Тэгээд Нямжавын улаантай уралдаад ганц удаа ард нь ороогүй гэдэг. Тэгэхээр манай аав сайн уяач байсан байгаа биз.
Ах маань ааваас хойш хэдэн өнчин дүү нар хүн болгохын зэрэгцээ морь мал уяж хурдлуулдаг байсан. Би долоон настайгаасаа эхлээд 13 хүртлээ дан даалимбан өмд, цагаан ямбуу цамцтай морь унасан даа. Морь унаж сураад удаагүй байхад Нөмрөг сумын наадам болж би хонгор морио түрүүлгэчихлээ. Тэгсэн нэг танихгүй нөхөр ирээд “даага унаад өг” гэхээр нь “ах мэднэ” л гэсэн. Тэр хүн ахыг таньдаг байж таараад даагыг нь унахаар боллоо. Тэгээд уяан дээр нь очтол нэг сайхан алаг даага, наана нь нэг хээр даага хэвтэж байх юм. Нөгөө алаг даагыг шар дурдан бүстэй, цагаан ямбуу цамцтай хүүхэд унах гэж байна. Хээр дааган дээр нь мордоод явах гэтэл эзэн нь “алаг даагаа дийлнэ гэж байхгүй. Хойно нь залгаа ирэхийг бодоорой” гэж байна. Явдал дунд нөгөө хүүхэд чинь надад ганц хоёр чихэр өгөөд, намайг авч яваа ухааны юм болоод байна л даа. /инээв/ Тэгээд даага эргэсэн чинь борлог үрээ нэгд, алаг хоёрт, миний унасан хээр гуравт явж байна. Хээр даага нь гайгүй сайн юм шиг оргиод байхаар нь тавиадахсан чинь нөгөө хоёроо идээд тасарчихсан. Тэгээд арын адуу хол үед татас гээд, дөхөхөөр нь явуулсаар байгаад түрүүлсэн. Одооны хүүхдүүд тэр анзааны унахгүй байна. Биднийг багад дошон дээгүүр харайлгасан чиг л зэмлүүлдэг. Тэгж зэмлүүлэхгүйн тулд аль болох сайн унадаг байлаа шүү дээ. Тэгэхэд одооны хүүхдүүд хүний үг дуулна аа байхгүй.
-Унаач хасагдаад морь уясан уу?
-Таван жил хөлсгүй мал маллаж байгаад нэгдэлдорж, 15 жил туувар туусан. Нэг үе чинь хурдан морь сонирхохгүй болчихсон улс жороо морь, цагаан, ногоон гаанс, сайхан мөнгөн хазаар л гэдэг байлаа шүү дээ. Би ч гэсэн цаг үеэ дагаад Заграгч ахынхаа хүрэн, цагаан жороо морьдыг унаж гангарч л явлаа.
-Тэгээд ер нь хэдий үеэс морь уях болсон юм бэ?
-20-тойдоо морь анх удаа наадамд морь тавьж байлаа. Одоо би 76 хүрч байна. Тэгэхээр 50 гаруй жил морь уяжээ дээ.
-Тийм байна?
-Миний үед ч юм сайхан болоод хөдөлмөрөө үнэлүүлчихэж. Дээхнэ үеийн уяачид мянган сайн байсан ч үнэлүүлж чадаагүй шүү дээ, хөөрхий. Айхтар хурдан улаан морьтой бөөр Нямжав гэдэг хүн гэхэд л хэдэн жил аймгийн наадамд улаан морио түрүүлгэсэн юм, бүү мэд. Одоогоор бол багадаа аймгийн Алдарт уяач цолтой байгаа. Тэр цаг үед нь уяачийг үнэлдэггүй байснаас болоод “бөөр” гэдгээс өөр алдаргүй үлдлээ шүү дээ. Тэгж бодохоор энэ цаг үед морь уяж байгаа залуус азтай шүү.
-Алдартын магнайг тэнийлгэж, алдрыг нь дуурсгасан ямар хурдан хүлгүүд байв?
-Тэс угшилтай хурдан саарал азаргатай Цэрэнпил гэж хүнээс би Жонон гэдэг бор морийг нь авч 18 хүртэл нь уралдуулж байлаа. Хамгийн сүүлд 18 настай адуу сумандаа түрүүлээд 19-тэй зодог тайлсан. Миний тэр бор морь аймгийн наадамд нэг түрүүлж, хоёр удаалсан /аман хүзүүдсэн/адуу.
-Жонон бор чинь эхэнд дурьдсан саарал азарганы төл үү?
-Тийм. Саарал азарганы тухай сайхан түүх ярьж өгөх үү?
-Дуртайяа сонсъё?
-Цэрэнпил гэдэг хүний ганц хүү. Аав нь хөр Нямжав гэж дээр үед өртөөний алба залгуулж байсан юм билээ. Албанд гүйсээр байгаад морьд нь муудаж. Тэгсэн нэг өвөл Тэсээс нэг хүн Байдасын эхэнд алба залгуулж л дээ. Нутгийн улс нөгөө хүнд тарган морио өгөөд “Тэсийн адуу сайн” гээд үрээ аваад байх юм гэнэ. Нямжав гуай ч нэг үрээ авахаар шийдэн тарган морио өгөөд хавар нь бавайсан цагаан саарал үрээ авч л дээ. Тэгсэн улс амьтан “Тэс адуу нарийхан дэлтэй цагаан саарал байдаг. Нямжав ганц хүүдээ азарга тавьж өгөхөөр авсан адууг нь хар аа” гээд шоолоод байж. Нэг өдөр сайхан морь хөтөлсөн бүдүүн хар хүн Нямжав гуайнд ирээд “манай албыг юм мэдэхгүй хэдэн хүүхэд залгуулж байсан юм. Тэгээд танд зарах учиргүй нэг үрээ өгчихөж. Үнэ өртгийг чинь буцааж өгөөд буцааж авах гэж явна” гэж гэнэ. Тэгэхээр нь Нямжав гуай “дүү минь, би гэрэлтэй цагаан өдөр түм түчигнэж, бум бужигнаж байхад өгдөг өртгөө өгөөд авсан. Хулгай хийж аваагүй”. Тэгсэн нөгөө хүн “таны хэлсэн өртгийг өгөөд авъя” гэж байна гэнэ. Тэр үед Жийжий гэж айхтар панз хамт байж таараад Нямжавыг дуудаж гарган “хаа холоос авах гэж ирснийг бодоход энэ сайн үрээ юм. Цаад хүнийг чинь бичиг сачгаа аваад ир. Хаанахын ямар хулгайч явж байгааг яаж мэддэг юм. Хүлж захиргаанд хүргэж өгнө гээд айлгая” гэж л дээ. Тэгээд хоёр хэнхэлзсэн юм орж ирээд ярьж байснаа хэлтэл нөгөө хүн “тийм дээрээ тулж байгаа бол юу гэхэв. Чи ганц хүүдээ азарга тавьж өгөөрэй. Сайн удамтай адуу. Хурдан юм гарна. Би одоо мордлоо” гээд явах гэхэд нь Нямжав гуай “би үнэндээ ганц хүүтэй хүн. Түүндээ л сайн азарга олж өгөх гэсэн юм. Та хонож өнжөөд яваач” хэмээн урьж сайхан загнаад монгол архи уун сайхан танилцсан юм гэнэ лээ. Тэгээд тэр саарал азарганаас өчнөөн хурдан адуу гарсан. Миний Жонон бор гэхэд л нэг төл нь.
-Саарал азарганы удмын адуунаас одоо давхиж байна уу?
-Надад байгаа нь бузгай давхихгүй л юм. Жононгийн төрсөн дүүгээс гарсан унагаар азарга тавьлаа. Нэг хул морь л гайгүй давхисан. Одоо ч зайлуул өтлөөд 15-16 хүрчихлээ дээ.
-Тэс угшилтай Жонон бороос гадна өөр ямар хурдан хүлгэд байв?
-Хэдэн онд билээ дээ. Би агт тууж яваад Онон Тод манлайтай танилцаж, надад нэг үрээ бэлэглэсэн юм. Тэр нь бас их түүхтэй. Би 15 жил мал туусан гэж хэлсэн шүү дээ.
-За тийм?
-Хамгийн сүүлийн агтаа Төв аймгийн Сэргэлэн суманд аваачиж өгсөн юм. Адуу авахын урьд шөнө гэнэт дэрхийгж үргээд хоёр талаар сад тавиад давхичихлаа. Агт сүрхий шүү дээ. Тэгсэн гуч гаруй адуу алга. Нөгөө хэдийг нь хүлээлгэж өгчихөөд алдсан адууныхаа эрэлд гарах гэсэн Сэргэлэнгийн Онон гэдэг адуучин сайн бий. Тэрнээс асуу гэнэ. Мотоциклиор давхиж яваад долоогоос бусдыг нь оллоо. Цуг явсан нөхөр Ононгийнд хоцроод 15 хонож, би цэрэгт байсан бандийгаа эргэхээр явсан юм. Тэр явдал тэгээд л өнгөрсөн. Олон жилийн дараа Сайхансамбуу манай энд нэг наадам хийгээд.
-2007 онд шүү дээ?
-За тийм байх. Тэгсэн Онон, Цандэлэг хоёр ирж. Танилцсанаас хойш ер уулзаагүй байгаад таарч байгаа нь тэр. Сурагласаар байгаад очтол Ононгийн адуу ачсан машинд хэдэн залуус сууж байна. Ононг асуусан “тэр хар жийпэн дотор байгаа” гэнэ. Таньдаг болов уу, үгүй болов уу гээд хаалгыг сөхөөдөхсөн чинь мөн байна аа. Намайг танихгүй байна. Тэгэхээр нь Пүрэвдорж бид хоёр төдөн онд агт туугаад, адуугаа алдаад, тэгэхэд танайх баруун тийшээ харсан амны эхэнд эндээ гүүгээ барьчихсан, эндээ гэрээ барьчихсан, эндээ Хэнтийгээс авчирсан гээд хар нохой уячихсан айл байсан гээд ярилаа. Тэгсэн чинь, “дөнгөж сая бид хоёр Яруу суманд хоёр хөгшин байх ёстой. Амьд болов уу” гээд ярьж байлаа гэж байна. Тэгээд золгоод, танд ганц гайгүй адуу өгнө. Очиж аваарай гэсэн юм. Ёстой хурдан адуу өгсөн байна лээ. Эмнэг үрээ сургаад уясан хойтон жилээс нь хурдалж Сэнгээгийн гүйцэгддэггүй хул нэртэй адуу болсон доо. Морь гэдэг эрхгүй хүнийг олонтой танилцуулж, сайхан дурсамж үлдээх юм даа.
-Тийм шүү. Бидний урилгыг хүлээн авч ярилцан сайхан түүх хүүрнэсэн танд баярлалаа. Эрүүл энх байж, урт насалж удаан жаргаарай.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна