Наадмын уяа эхлэхээс өмнө анхаарлаа хандуулаарай


Эрхэм уяачид та бүхэн сайхан хаваржицгааж байна уу? Дараа жилийн наадам даанч хол байна даа хэмээн санааширч байсан цаг ард үлдэж, гуравхан сарын дараа дэлхийд ганцхан дэлгэр Монголын минь их цэнгэл айлчлан ирэх нь. Төр түмнийхээ цэнгэлд уясан хүлгээ хурдлуулан урам нэмдэг эрхэм уяачид та бүхэндээ энэ удаа нэг төрлийн өвчний талаар бус харин наадамд уях хурдан морьдынхоо эрүүл мэндэд хэрхэн анхаарал тавих талаар зөвлөхөөр шийдлээ.
Манай ихэнх уяачид морь уях явцад адуунд тохиолдох эмгэгүүдээс хөл, ходоод гэдэс, ил шарх сорви зэрэг цөөн тооны эмгэгт л ач холбогдол өгдөг. Гэтэл амьсгалын болон хоол боловсруулах эрхтэн систем
-Бөөр давсаг
-Мэдрэл
-Дотоод шүүрэл
-Нүд
-Шүд
-Арьс, үс гээд бүхий эрхтний тогтолцоонд ямар нэг байдлаар эмгэг процесс явагдаж байх магадлалтай. Тиймээс энэ бүхнийг тооцон наадамд уях морьдоо барьж сойхоос өмнө буюу өдийд хурдан хүлгийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулан ажиглаад үзээрэй.
Таван сард ногоонд гаргахдаа /Гадна болон дотор паразитын эсрэг бэлдмэлийг уулгах хэрэгтэй/ Ecomeeting, Ecomentic-100, ивомелтыр гэх мэт туулгуудыг уулгаж болно/
Адуунд элбэг тохиолдох дараагийн эмгэг бол амьсгалын замынх:
-Ханиад
-Хатгалгаа
- Мөгөөрсөн хоолойн үрэвсэл
- Уушигний идээт үрэвсэл
- Тэжээлийн тоосонцорын үрэвсэл зэрэг эмгэгүүд байгаа эсэхийг оношлуулж, тохирсон эмчилгээг хийлгэх.
Дараагийн элбэг тохиолддог эмгэг бол хоол боловсруулах эрхтэн тогтолцооны буюу амны хөндийн үрэвсэл, шүд, буйлны үрэвсэл, ходоодны үрэвсэл гэх мэт.
Манай орны нөхцөлд уягдаж байгаа хурдан моринд ходоодны шарх үүсэх магадлал элбэг байдаг. Үүний үндсэн шалтгаан нь :
-Уяж хонох
-Шороо идэх
-Өвс болон тэжээл нь шороотой байх
Хоол боловсруулах замын эмгэгтэй адуунд дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд:
-Нарийсах
-Үс өнгөө алдаж цоохортох
-Тэжээлдээ дургүй болох
-Турах
-Хүндэрсэн тохиолдолд гэдэс, хэвлийгээ өшиглөх гэх мэт.
Мөн хурдны моринд элбэг тохиолдох бөгөөд хамгийн хор уршигтай анхаарах ёстой эрхтэн систем бол зүрх судасны тогтолцоо юм. Уяач таны хурдан хүлэг ямар нэг байдлаар зүрхний эмгэгтэй болсон бол уралдах боломжгүй, уралдлаа ч амжилт үзүүлэх магадлал буурдаг . Тиймээс энэ төрлийн эмгэгийг нэн даруй эмчлүүлэх шаардлагатай. Зүрх, судасны тогтолцоонд эмгэг гарсан үед
-Тогтворгүй болох
-Илт хөлрөх
-Амьсгаадах
-Дэлсэх
-Чичрэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Энэхүү шинж, тэмдгүүд илэрч байгаа бол нэн даруй эмчид хандаж, зохих эмчилгээг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй. Манай ихэнх уяачид наадам дөхсөн үед өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийх нь элбэг бөгөөд энэ нь үр дүн муутай, цаашлаад үлдэх хор нөлөө ихтэй байдаг. Тиймээс эрхэм уяачид та бүхэн энэ цаг үеэс хурдан хүлгийнхээ эрүүл мэндэд санаа тавин эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.
Уяа эвлэг, морь хурдан байх болутгай.
“Жонон” мал эмнэлгийн их эмч М.Мөнхбаатар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна