Аймгийн Алдарт уяач Ш.Даваагэрэл: Аавын маань унаган халиун морь тойргийнхоо сумдад босоо байсан хүлэг


Завхан аймгийн Завханмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Даваагэрэлтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Удам дамжсан уяачдын нэг гэсэн байхаа?
-Тиймээ, миний аав Шагдарсүрэн уяач хүн. Морь уяад гаргасан амжилтаараа аймгийн Алдарт уяач цолны болзол биелүүлсэн ч харамсалтай нь түүнийгээ авч- чадалгүй бурхан болсон. Тэгээд аймгийн МСУХ-ноос аавын маань амжилтыг над дээр тооцон надад аймгийн Алдарт уяач цолыг олгосон. Түүнээс би чинь аймгийн наадмын нэг айрагтай, сумын наадмын хэд хэдэн түрүүтэй л хүн. Хэдийгээр аав минь цолоо авч амжаагүй ч надад түүнийг нь нөхөн олгож байгаад би хувьдаа баяртай байгаа. Аавын маань унаган халиун морь тойргийнхоо сумдад босоо байсан хүлэг.
-Та аавынхаа үлдээсэн унаган адуугаар нааддаг юмаа даа?
-Мэдээж тэгэлгүй яахав. Аавынхаа үлдээсэн хурдан буянг өөрийнхөө хэр хэмжээнд сэлбэж сайжруулан уяж байна. Сантмаргац сумын харьяат Даваахүүгийн Доржоо болон Жигжидсүрэн гэдгийн адуунаас үрээ мал авсан. Түүгээрээ адууныхаа цусыг сэлбэж байна. Мөн би зөвхөн өөрийнхөө гэлтгүй Энхбат, Мөнхзориг гээд дүү нарынхаа морьдыг уядаг. Тэд маань өөр ажил төрөлтэй учраас тэр болгон уяанд оролцож чадахгүй, би л түлхүү оролддог юм. Зоригоо дүүгийн маань нэртэй сартай хээр морь, хүрэн үрээ гээд хурдан хүлгүүд бий.
-Аавыгаа залгамжлаад л уяж байгаа юмаа даа?
-Оюутан болохоосоо өмнө адуугаа маллаж л байсан. 1996 онд “Шонхор” бөхийн дээд сургуульд элсээд 2000 онд төгссөн юм. Тэгээд 2002 оноос хойш хурдан морь уяж байна даа. Энэ дашрамд Идэр сумын харьяат Сүхбаатар ахдаа баярлалаа гэдгээ дуулгамаар байна.
-Сүхбаатар ахдаа юунд талархаж байгаа билээ?
-Тэр хүнээс хүрэн даага авч азарга тавьсан юм. Хүрэн азарга өөрөө хурдлахын сацуу үр төл нь ч гэсэн хурдалж байна. Би хүрэн азаргандаа ааваасаа үлдсэн гүүнүүдээ хураалгасан. Үр төл нь гайгүй дориун адуунууд төрж байна.
-Хүрэн азарга өөрөө яаж давхисан юм бэ?
-Завхан аймгийн 90 жилийн ойд нутгийн нэр тахалж айрагдсан Нарангэрэлийн халтар азаргатай чацуу юм байгаа юм миний хүрэн азарга. Энэ хоёр шүдлэндээ аймгийн наадамд уралдаад, халтар нь гурвалж, хүрэн нь дөрвөлж байсан юм.
-Аймгийн баяр наадмаас нэг айрагтай гэсэн нь энэ байх нь дээ?
-Тиймээ. Миний хүрэн азарга даагандаа л ганц удаа түрүүлж байсан адуу. Түүнээс хойш дан айрагдсан. Одоо ганц алтнаас бусад 23 медаль өлгөөстэй бий.
-Одоо хэдтэй азарга юм бэ?
-Энэ жил нийлж байгаа.
-Ийм залуугаар нь зодог тайлчихаж байгаа хэрэг үү. Эсвэл уралдахгүй байх эрүүл мэндийн шалтгаан байгаа юм уу?
-Азарганыхаа ашгийг бодъё. Үр төлийг нь авъя гэж бодож байгаа юм.Энэ дашрамд танай сэтгүүлээр дамжуулаад хүрэн азарганы эзэн Сүхбаатар ахдаа “Хурдан буянгаа харамгүй хайрласанд баярлалаа. Хүрэн үрээгээр чинь азарга тавьчихсан. Олон жил баярлууллаа. Энэ ачийг тань хариулж нэг даага бэлэглэе” хэмээн дамжуулмаар байна.
-Таны талархлын үгс хаягласан эздэдээ хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
-Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэж сайхан буянаа харамгүй хайрласан ахдаа талархах ёстой гэж бодож байна. Энэ хүртэл зорин ирсэн та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажилд тань амжилт хүсье.
-Баярлалаа. Танд гэсэн амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №54




1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
25 минутын өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
2 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
66.181.161.42
Хайртай шавьдаа буян нь хурдан байхын өлзийтэй ерөөл өргөе
Reply