Сумын Алдарт уяач С.Энхтүвшин: Төрсөн буурин дээрээ морь түрүүлгэх бас л сайхан юм билээ


Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, сумын Алдарт уяач С.Энхтүвшинтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Сумынхаа МСУХ-ны нарийн бичгийн даргаар хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-Үүсгэн байгуулагчдын нэг л дээ. Холбоо үүсгэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэл өдөр тутмын болон томоохон арга хэмжээнд оролцож явна. Сүүлийн үед хаа газрын МСУХ-ны үйл ажиллагаа эрчимжин өдөр тутмын үйл ажиллагаа тогтмолжиж, түүнийгээ даган ажил ихтэй байдаг болсон. Зочид гийчид угтах, үдэхээс эхлээд уралдаан тэмцээний бэлтгэл хангах гээд ер нь ажил ихтэй болсон шүү.
-Уг гарвал Эрдэнэ сум буюу Улаан уулын застав хавийн хүн байна. Яаж яваад Алтанширээгийн “унага” болсон юм бэ?
-Ээжийн төрсөн ах энд хүнд өргөгдөөд, хожмоо ээж маань дүүгээ бараадан манайхан энд ирсэн л дээ. Манай ээж эхээс хоёулхнаа юм. Тэгээд 1971 онд аавын маань бие нь муудаад, ээж минь ганц дүүгээ бараадсан нь тэр. Манай нагац ах эхнэр хүүхэдгүй ганц бие хүн байсан л даа. Энэ нутагт ирэхэд би 13 настай жаахан хүү байлаа.Тэр цагаас эхлээд энэ нутаг усаар овоглох болсон доо.
-Тэгвэл хэзээнээс хурдан морьтой холбогдсон юм бэ?
-Аав маань морь уядаг байсан болохоор би багаасаа хурдан морь унасан. Бас манай ах Эрдэнэбаатар цэргээс халагдаж ирээд Алтанширээ сумын нэгдэлд адуу маллах болж, зуныхаа амралтаар ахыгаа дагаад адуун дээр өнждөг байлаа. Тэгж байгаад 1976 онд цэрэгт яваад 1979 оны долдугаар сарын 20 хэднээр халагдаж ирсэн. Тэгтэл ах маань нэг даага уяж байгаад “Даланжаргаланд түмэн адууны баяр болно. Би тэнд уригдсан. Даага бариад гадаа орхичихсон, чи тэрийг уяж уралдуулна шүү” гэсэн даалгавар өгчихөөд яваад өгдөг байгаа. Шаварт унасан шарын эзэн хүчтэй байдаг юм хойно даагаа уяж сумынхаа наадамд түрүүлгэн морь уях гараагаа эхэлж байлаа.
-Гараа ч сайн эхэлжээ?
-Нэг хэсэг амьдрал хөөж төвд ажилласан. Тэгээд 1990 оны өмч хувьчлалаар хэдэн мал аваад хөдөө гарч, тэр үеэс л морио тууштай уяж эхэлсэн дээ. 1996 онд Лхасүрэн гуайн адууны угшилтай гурван медальтай долоон настай зээрд морийг манай нутгийн Ишзана гуайн хүргэн Ганбат гэж залуугаас авсан. Зээрд морь ирсэн жилээ энд хоёр айрагдаж, хоёр аман хүзүүдэн намайг улам бүр хурцалсан. Надад ирснээсээ хойш 14 медальтай болсон. 1998 онд аймгийн наадамд түрүүлээд, 1999 онд аман хүзүүдээд, 2000 онд очиж таваар давхисан.
-Аймгийн наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан юм байна?
-Суманд мордох болгондоо айрагдсан даа. Би нэг жилд долоо айрагдуулж хүртэл байлаа.
-Энхтүвшин Алдартын нэртэй өөр ямар хурдан хурц хүлгэд байна?
- Аймгийн Алдарт уяач Наваанжамба гэдэг өвгөн манай хүүхдэд Дашравдан гуайн адууны угшилтай сайхан хээр азаргыг өгөөд түүний үр төлүүд бас их сайхан хурдалсан.
-Бахдалт наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-1993 онд хамгийн анх Равжаа хутагтын 90 жилийн ойн наадмыг хийсэн юм. Тэгэхэд миний цавьдар даага аман хүзүүдсэн. Мөн анхны “Хутагтын хурд”-д соёолон азаргатаваар давхиулж байлаа. Ингэж нутгийнхаа хоёр том наадмын эхнийхэд морь айрагдуулсандаа ихэд олзуурхаж явдаг шүү.
-Хутагтын хурдад айрагдсан азаргаа танилцуулаач?
-Эцэг тал нь Нарангэрэл гуайн адууны угшилтай хонгор азарга хойгуур дамжин зарагдсаныг би авсан юм. Харин эх нь миний унаган гүү. Хул алаг азарга манайд ирээд гарсан унага. Тэгэхээр миний унаган адуу болж байгаа биз. Сэтгэлд хоногшсон сайхан наадмын дурсамж гэвэл бас нэг наадмыг ярьж болж байна. Би унаган нутаг руугаа нэг их яваагүй байж байгаад тэр жил явлаа. Улаан уулын зүүн талд яг миний төрсөн бууцны дэргэд овоо тахилга болоод. Зуны эхэн сарын шинийн 15-нд тахилга наадам болно гэсэн хэл ирээд их морь, соёолон хоёр хөтлөөд, хүүхдээ араас машинаар авахаар болоод нэг хүн дагуулаад гарлаа. Зам зуур хээр хоноглож яваад нөгөө тахих уулынхаа наахна очоод унтчихлаа. Нөгөөдөр нь тахилга наадам болж миний их морь, соёолон хоёр хоёулаа түрүүлж, тэгэхэд л их баярласан даа. Төрсөн буурин дээрээ хоёрхон морь хөтөлж очоод түрүүлгэх бас л сайхан юм билээ. Нөгөө өөрийн чинь хэлээд байгаа бахархлыг мэдэрсэн дээ. Манай сум чинь бас хөөрхөн зайтай 170-180 км явж байж очиж байгаа. Морьд ч их ирсэн байсан. Тэр наадмыг л ах нь дурсах дуртай байдаг юм.
-Алтанширээгийн адууг сонирхсон хүмүүс нарийн бичгийн даргад хандана биз? Танай нутгийн адууны дундаж ханш хэдтэй байна?
-Янз янз байх шив дээ. Битүү бага адуу дунджаар хоёр сая хавьцаа. Унагатай гүү хоёр сая гарч байх шиг байна лээ. Манай нутгийн адууг сонирхсон хүмүүс цөөнгүй ирнээ. Ялангуяа Отгоннасан тэргүүтэй Өвөрхангайнхан ирнэ. Гэхдээ би зуучилж сүйд болдоггүй ээ. Харин хувь хүнийхээ хувьд ганц нэг адуу зарсан нь арван хэд айрагдаж, эзнээ малгай өмсгөсөн гэнэ лээ.
-Хүүхэд багачуул уяаны ажилд тусалж байна уу? Таныг залгамжлан хурд ирлэх уяачаар хэн тодроод байна?
-Хоёр хүү маань айл гэр болоодтусдаа гарчихсан ч их тусалнаа. Мөн миний ах аймгийн Алдарт уяач Эрдэнэбаатарын хүүхдүүд нь морь сайн уяна. Тэд маань залгамжлах байлгүй дээ.
-Танай гэр бүлийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээх болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна