Б.Баавгай: Монгол Улсын Алдарт уяач өвөөгийнхөө үргэлжлэл болон хийморь өөдөө яваадаа баярладаг


Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Баавгайтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Удам залгасан уяач юм байна. Алдарт өвөөгийнхөө уяаны эрдмийг үргэлжлүүлж яваадаа баяртай байдаг байх даа?
-Тэгэлгүй яахав. Монгол улсын Алдарт уяач өвөөгийнхөө үргэлжлэл болон хийморь өөдөө яваадаа баяртай явдаг юм. Миний уяаны эрдмийн анхны багш маань байгаа. Өвөөг адуу сайн шинждэг байсан гэж нутгийн хөгшчүүл ярьдаг юм. Гэхдээ намайг морь уяж эхлэх үест өтөлсөн байсан болохоор морь шинжих эрдмээс нь сурч амжаагүй. Одоо өвөөгөөсө өвлөн ирсэн хурдан хүлгэдийн үр төлөөр нь наадаж байна.
- Танай ах, дүү нараас морь унаж, уяж байна уу?
-Манай ах, дүү нар бүгд л моринд дуртай. Багадаа бүгдээрээ хурдан морь унаж өсөцгөөсөн. Энэ дундаас ээжийн дүү Батцэцэг олон жил хурдан морь унасан хүн бий. Нөхөр нь бас морины уяа сойлго тааруулдаг Бадамсүрэн гэж хүн байгаа. Тэдний том хүү Мягмарсүрэн миний сарт ухаа морийг олон жил унаж, олон ч айраг түрүү авчирсан даа. Өвлийн наадмаас гурван түрүү авч, аймагт хоёр удаа айрагдсан.
-Унаач хүүхэд байхдаа ямар ямар амжилт гаргаж байв?
-Анх таван настайдаа багийнхаа наадамд морь унаж байлаа. Тэр үед одоотой адил төхөөрөмж гэж байхгүй. Гараар эргүүлж тавьдаг байсан. Тэгэхэд нь битгий тавиарай гэж өвөө рүүгээ орилоод байсан, морь гараад амыг нь дийлэхгүй давхиж гурваар орж байсан. Харин хойтон жил нь аймгийн наадамд давхиж эхэлснээс хойш аймагтаа гурав, дөрвөн айраг, баг суманд айраг, түрүү алдаж байгаагүй. Өвөөгийн уясан бүх морьдыг л унадаг байлаа. Ингээд моринд томдоод ирэхийн үед анх 13 настайдаа туслах уяачаар өвөө, дүү хоёртойгоо Гурвансайхан уулыг мориор давж Ханхонгор сумын наадамд очиж уралдаж байлаа. Тэнд ухаа морь гуравт орж, соёолон үрээ аман хүзүүдсэн. Тэндээс буцаж ирээд Мандах бригадын ойд өвөө миний унаж явсан морийг нэг хөлс аваад тавьсан чинь аман хүзүүдчихсэн. Тэр чинь найман сард юм даа. Тэгээд л хичээл орох болж, гэртээ очилгүй Ханхонгор сумаас шууд Өмнөговь аймгийнхаа төв рүү хичээлдээ ирж байж билээ.
-Одоо таны хүүхдүүд морь унаж, уяж байна уу?
-Би хоёр хүүтэй. Миний том хүү одоо 16 настай. Багадаа морь унадаг л байлаа. Харин бага нь махлагдуу хүүхэд болохоор унадаггүй юм. Хоёр хүү маань хөдөө морь уяхаар аавдаа туслаад л явна, хөөрхөн дэмтэй. Миний том хүү бас сур харвадаг. Аймагт хоёр гурван удаа хоёр гуравдугаар байранд орсон. Улсын наадмын өсвөрийн харваанд хэд хэдэн удаа оролцож, энэ жил есөд орсон. Ер нь манайхан эрийн гурван наадмаар сайхан наадчихдаг улс. Ээжийн удамд Лувсанцэвээн гэж мундаг бөх барилддаг хүн байсан. Бид ч багадаа хөөрхөн ноцолдчихдог байлаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Танай хамт олонд баярлалаа. Өмнөговьчуудадаа унага болгон нь босоо төрөх болтугай гэсэн сайхан ерөөлийг дэвшүүлье.
"Тод магнай" сэтгүүл №36


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна