Аймгийн Алдарт уяач Б.Нямдорж: Хүрэн морио би надад ирсэн хурдны хишиг гэж боддог


Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Нямдоржтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Хилийн чинадад очиж туршлага судалсан анхны уяачдын нэг болох байх. Тэр тухайгаа хуучлаач?
-1993-1994 оны үед “Монгол адуу” нийгэмлэгийн шугамаар 14 хүн явж Японы адууны фермүүд дээр ажиллаж, нэг жилийн хугацаанд дэлхийн морин спорттой танилцсан юм. Тэр шугамаар Завхан аймгаас дөрвөн хүн явсны нэг нь би. Миний хувьд Хөвсгөлийн нэг залуутай То Хоку бокожэ гэдэг фермд ажилладаг байлаа. Бокожэ гэдэг нь манайхаар жүчээ юм уу даа. Уралдааны морьдын бэлтгэл хангагчаар ажиллаж, уралдах морьдыг унаад 2-3 тойрч бие халаалт хийдэг. Мөн морьдыг уралдааны төхөөрөмжинд орж гарахаас эхлээд олон зүйлд сургаж бэлтгэдэг байлаа. Мөн Японы өөрийн адуунаас гадна Англи, Франц зэрэг морин уралдаан хөгжсөн улс орнуудаас цэвэр цусны хурдан азаргануудыг авчирч үржилд оруулдаг байсан.Тийм газар ажиллаж дэлхийн морин спортын талаар анхан шатны ойлголттой болж байсан.
-Тэнд үзэж дуулснаа амьдрал дээр хэрэгжүүлэх боломж ер нь олдож байна уу?
-Тэр үед Монголд жүчээ гэж байсангүй. Сүүлийн хэдэн жил манайхан чинь хагас суурин маллагаанд морьдоо уяж байна шүү дээ. Биднийг ирэхэд суурин маллагаа битгий хэл морьдоо ч ачдаггүй байсан. Одооноос л хүмүүс морь малаа жүчээнд тэжээн, ачиж зөөдөг, арчилж торддог болж байна шүү дээ.
-Монголдоо ирээд л морь уяж эхэлсэн үү?
-Бараг тэгсэн дээ. Оюутан байсан сургуулиа төгсч ирээд 1995 оноос морь уяж эхэлсэн. Анхандаа ч бага адуу л уядаг байлаа. Тэгж байгаад 1997 онд Тэсийн голын Нямсүрэн гуайн адуунаас хүрэн шүдлэн авч, 1999 онд соёолонд нь долоо түрүүлгэсэн. Бүсийн болон тойргийн сумдын ой гээд долоон баярт хол тасархай түрүүлж тухайн үедээ гайхагдаж л байлаа. Түүнээс хойш л миний морьд сайн давхисан даа.
-Хүрэн үрээ чинь таны өмийг нээж өгсөн юм биш үү?
-Тэгж хэлж болноо.2003 оныг хүртэл бараг уясан болгон маань давхиж байсан юм шүү. Тэр үед би Сантмаргаз сумын Засаг даргаар ажиллаж байлаа. Одоо ч гэсэн цөм адуу маань Сантад бий.
-Нямдорж Алдартын нэрийг дуурсгасан ямар хурдан хүлгүүд байсан бол. Хурдан буянгуудаа танилцуулаач?
-Хүрэн морь маань л байна даа. Миний хамгийн хайртай морь. Хүрэн морио би надад ирсэн хурдны хишиг гэж боддог юм. Соёолондоо их олон түрүүлснийх нь дараа хулгайд алдаад олж чадахгүй байсан өөрөө гүйгээд ирсэн юм. Хаа байсан Увс руу аваад явчихсан байсан юм билээ. Тэгэхэд хөөрхий гүйгээд л ирсэн. Уг нь Тэс адуу шүү дээ. Унаган адуу биш ч гэлээ эндээ нутагшчихсан ухаант хүлэг. 2008 онд дахиж хулгайд алдаад. Манай энүүгээр адууны хулгай ихтэй шүү дээ. Заримдаа бүр хил давуулаад аваад явчихна. Гол харламаар.
-Тэгээд хайртай морио олж чадсан уу?
-Өөрөө гүйгээд ирсэн. Одоо 19 настай морь адуундаа явж байна. Цагааны хүрэн л гэхээр хүмүүс андахгүй ээ. Намайг манай нутгийнхан Цагаан гэдэг юм.
-Алдарт уяач цолонд хүрэхэд буян хишгээ хайрласан өөр ямар хүлгүүд байна?
-Шар хээр, хээр хоёр морь байсан. 2009 онд аймагт түрүүлээд, Говь-Алтайн баруун бүсийн уралдаанд дөрвөөр давхисан. Энэ хавьдаа тав түрүүлсэн хээр адуу бий. Мөн Архангай руу хулгайд алдчихсан сайн эрлийз адуу байсан. Ийм сайхан хурдан хүлгүүдийнхээ буянаар 2009 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Дүү тань мөн аймгийн Алдарт уяач байхаа. Танайханд морь уядаг хүн олон уу?
-Тиймээ. Манай зургаан эрэгтэй бүгдээрээ л морь маланд дуртай. Баяр ёслолоор хийморио сэргээх үүднээс морь уяна. Би төрийн ажил алба хашдаг болохоор Баттулга гээд аймгийн Алдарт уяач дүү маань миний морьдыг уядаг юм.
-Нээрэн таныг шаггүй унаач байсан гэсэн шүү дээ?
-Найман настайгаасаа эхлээд таван жил хурдны морь унасан. Хамгийн анх Ломбын хавчиг хээр морийг унаж сумын наадамд есөөр давхиулж байсан. Дараа нь Ломбын бор даагыг унаад аман хүзүүдүүлж, Гагаа гэдэг хүний хул үрээг сургаж унаад түрүүлгэсэн. Мөн нутгийнхаа Сангажавын Шувуун цагаан гэдэгхурдан морийг унадаг байлаа. Намайг тавдугаар ангид байхад аав маань даага худалдаж аваад уяж сумын наадамд аман хүзүүдүүлж байсан. Аав маань чамгүй сайхан адуу цуглуулж хүүхдүүдээ адуутай болгосон хүн дээ.
-Тэгвэл Алдарт адуугаа сайжруулах тал дээр хэр анхаарч байна?
-Хүмүүсийн жишгийг дагаад зүүн талаас ганц нэг адуу авч л байна. Хоёр жил явж Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дарьганга, Халзан зэрэг сумдаас адуу авчирлаа. Бүсийн наадмын түрүү Шуурган хонгорын төлөөс авчирсан. Тэндээс авчирсан адуу энэ жилээс л овоо нутагшаад давхих янзтай болж байх шиг байна. Шинэ нутагт дасталаа нэг хоёр жил болдог юм шиг байнаа.
-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №54








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
29 минутын өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
2 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна