Хөвсгөлийн шилдэг хүлгүүд тодорлоо


Хөвсгөл аймгийн "Дэлтэй Цэнхэр" МСУХ нь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 22-ны өдрийн 02 тоот тогтоолоор батлагдсан “Шилдэг хүлэг-2015” бага гурван насны хурдан морины уралдааныг амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаан нь холбооны тэргүүн Ц.Даваасүрэнгийн санаачилгаар 2006 онд анх удаа хүүхдийн баярт зориулсан хурдан дааганы уралдаан нэртэйгээр зохион байгуулагдаж байсан бөгөөд 2010 оноос аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн бүсийн уралдааны зэрэглэлтэй болж бага гурван насны морьд уралдахаар болсон билээ. Өнөө жилийн уралдааныг зохион байгуулах болон бай шагналын санг бүрдүүлэхэд "Дэлтэй Цэнхэр" МСУХ-ны тэргүүн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, нарийн бичгийн дарга, АИТХ-ын дарга Т.Болдбаатар, тэргүүлэгч С.Гүншир, Л.Ганбат, Н.Нацагдорж, Б.Галбадрах нар болон "Могойн гол" ХХК, "Хөвсгөл Дулаан" ТӨҮГ-ын удирдлагууд дэмжин оролцсоныг тэмдэглэж нийт уяачид, хурдан морь сонирхогчдын өмнөөс талархал илэрхийлье. Ингээд уралдааны цувааг толилуулья
Хязаалан-64
1. Тосонцэнгэл сумын 4-р багийн харьяат залуу уяач Туваансүрэнгийн Жанчивдоржийн Балар хүрэн. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уяач Мэндбаярын Хуягбаатарын унаган адуу бөгөөд 2014 оны "Шилдэг хүлэг" наадамд аман хүзүүнд хурдалж байсан бол энэ жил ийнхүү тод магнай торгон жолоо өргүүллээ.Уралдаанч хүү Бямбабат.
2. Улаанбаатар хотоос ирж уралдсан зохиолч Цагдаагийн Нүүдлийн хурдан хар үрээ аман хүзүүнд хурдалжээ.Хар үрээг Амарбаяр хүү унаж хурдлуулсан байна.
3. Тариалан сумын уяач Батцогтын Суман буурал. Буурал үрээ энэхүү наадамд дааган цагаасаа уралдаж нэг түрүүлж, хоёр дахь удаагаа айрагдаад байгаа хүлэг юм.Суман буурлыг Т.Мөнх-Эрдэнэ унажээ.
4. Мөрөн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Маналжавын хурдан алаг.Алаг үрээ МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу бөгөөд Батзориг хүү унаж хурдлуулжээ.
5. Мөрөн сумын уяач Отгонбаатарын хүрэн.Хүрэн үрээг Лхагвадорж хүү унасан байна.
6. Цэцэрлэг сумын уяач Б.Ерөөнугын шарга үрээ
7. Цагаан-Уул сумын уяач Д.Мөнх-Эрдэнийн Дөрвөн цагаан. 2013 онд даагандаа 6-д хурдалж, “Ирээдүйн Түмэн Эх” уралдаанд айрагдаж байсан энэхүү хурдан хүлгийг З.Нямсүрэн хүү унажээ.
8. Тариалан сумын уяач П.Бат-Эрдэнийн “Дөл хүрэн”. Хүрэн үрээ шүдлэн насандаа энэхүү уралдаанд түрүүлж байсан бол энэ жил гарсан цагаасаа өнгөлсөөр хараахан айрагдаж чадалгүй наймд хурдаллаа. Дөл хүрэнг Мягмардорж хүү унажээ.
9. Галт сумын уяач Д.Пүрэвдоржийн халиун. Шүдлэн насандаа айрагдаж байсан халиун үрээг Н.Мөнхтөр унасан байна.
10. Тариалан сумын уяач Г.Эрдэнэбаатарын хар. Хар үрээний унаач нь С.Чингүүнжав юм.
Шүдлэн-46
1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Ц.Баттогтохын хүрэн халзан. Тариалан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Бадрахын унаган адуу бөгөөд даагандаа энэхүү уралдаанд айргийн тавд хурдалж байсан юм. Түрүү хүлгийг Дөлгөөн хүү унажээ.
2. Галт сумын уяач Б.Мягмардоржийн хээр.Уралдаанч 12 настай Бумбаяр.
3. Тосонцэнгэл сумын залуу уяач, "Тосон хурд" МСУХ-ны нарийн бичгийн дарга Дашнямын Бат-Оргилын хүрэн. Хүрэн үрээг 10 настай х.Мөнх-Оргил хүү унаж хурдлуулжээ.
4. Тариалан сумын уяач Батцогтын “Дархан халзан”. Даагандаа энэхүү уламжлат уралдаанд айргийн гуравт хурдалж байсан энэ үрээг 14 настай Мөнх-Эрдэнэ унажээ.
5. Галт сумын уяач Н.Пүрэвдоржийн хүрэн. Хүрэн шүдлэнг 13 настай Амгаланбаатар унаж хурдлуулжээ.
6. Мөрөн сумын уяач Д.Батбаярын хээр. Хээр үрээг Батбилэгт унажээ.
7. Тосонцэнгэл сумын уяач Д.Гэндэнсүрэнгийн халтар. Халтар үрээг Б.Мөнгөншагай унаж хурдлуулсан байна.
8. Улаанбаатар хотын харьяат Ц.Нүүдэлийн хүрэн. Уралдаанч Эрхэмбаатар
9. Улаанбаатар хотын харьяат уяач Ц.Нүүдэлийн цавьдар. Уралдаанч Амарбаяр
10. Мөрөн сумын уяач Ц.Чимидбавуугийн “ Жавхлант шарга” Уралдаанч 10 настай Лхагвадорж.
Даага-46
1. Галт сумын уяач Б.Нямренчингийн “Шувуун саарал”. Саарал даага Завхан аймгийн Тэлмэн суманд болсон Завханы баруун бүсийн наадамд айрагдаж байсан бөгөөд 13 настай Мягмарсүрэн хүү унасан байна.
2. Тариалан сумын уяач Г.Батцогтын “Бүжин хүрэн”. Хүрэн үрээг 14 настай Т.Мөнх-Эрдэнэ унажээ.
3. Мөрөн сумын уугуул уяач Т.Хүчитбаатарын цавьдар .Цавьдар даагийг 14 настай Отгондалай хүү унаж хурдлуулжээ.
4. Цагаан-Уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач , аймгийн заан П.Батчулууны хүрэн халзан. Халзан даагыг 11 настай Гал-Эрдэнэ хүү унажээ.
5. Галт сумын уяач Г.Чулуунбатын хүрэн цоохор. Уралдаанч 14 настай М.Мөнхтөр
6. Тосонцэнгэл сумын залуу уяач Ц.Очирпүрэвийн Бөмбөг хээр. Уралдаанч 10 настай Бямба-Очир.
7. Рашаант сумын уяач Ц.Амарсанаагийн “Наран хонгор” . Уралдаанч 13 настай Батзориг.
8. Тариалан сумын уяач П.Бат-Эрдэнийн “Тэргүүн хул”. Уралдаанч 13 настай Сүхбат.
9. Төмөрбулаг сумын уяач Д.Хоролмаагийн хүрэн. Уралдаанч 14 настай Энхбаяр.
10. Тосонцэнгэл сумын уяач Х.Батбаатарын хонгор. Уралдаанч 10 настай Эрмүүн.
Жич. Тус уралдааныг зохион байгуулагчид, МСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар “эрлийз адууг уралдуулахгүй” гэсэн шийдвэрийг гаргаад байсан тул хурдан дааганы уралдаанд түрүүлж айрагдсан 4 дааганы амжилтыг зохион байгуулах комиссын шийдвэр, наадамчин олны хүсэлтээр цуцалсан бол шүдлэн насанд түрүүлсэн саарал халзан үрээгээ аймгийн Алдарт уяач С.Гүншир өөрийн хүсэлтээр амжилтаас нь татгалзлаа. Энэ нь ММСУХ-ны шийдвэрийг хүндэтгэсэн уяач хүний ёс зүйг эрхэмлэсэн явдал боллоо гэж нийт уяачид, морь сонирхогчид талархан хүлээн авч байсныг тэмдэглэе.
Т.Наранхүү


















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна