Аймгийн Алдарт уяач Д.Гантөмөр: Эрийн хийморь морин дэл дээр сэргэдэг юм


Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяа, аймгийн Алдарт уяач Д.Гантөмөртэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдийнээс эхлэн хурдан морины уяа сойлго тааруулах болсон юм бэ?
-Би Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул байгаа юм. Багын хурдан морины унаач хүүхэд байж, олон айраг түрүүн эзэн болж байлаа. Гэхдээ сүүлд сургууль соёлын мөр хөөн нутгаасаа гарч, бизнест хүч үзэх болсон. Тэгтэл 2004 онд Булган аймгийн Орхон сумын уяач Очирболдтой танилцаж, тэр жилээ түүний шүдлэн үрээг Эрдэнэтэд түрүүлгэсэн нь морь руу орохын эхлэл байлаа. Бид ч сайхан найзууд болж, Дорноговийн Их хэт сумаас манай ах дүү нарын өгсөн морьдыг авчирч уяж эхэлсэн дээ. Түүнээс хойш долоон жил өнгөрсөн байна.
-Их хэтээс авчирсан морьд тань ямар амжилт гаргасан бэ?
-Тэр чинь 2005 он шүү дээ. Их хэтээс авчирсан морьдоо гурван сард нь Эрдэнэтэд авчирсан. Тэр жилээ Эрдэнэтэд азарга аман хүзүүдүүлж, шүдлэн үрээ түрүүлгэсэн. Харин Очирболдын маань хязаалан түрүүлж, нэг шүдлэн үрээ нь дөрвөөр давхисан. Өөрөөр хэлбэл анхны жилээ хоёр түрүү, нэг аман хүзүү, нэг айраг хүртэж, тун ч өмтэй наадах нь тэр. Үнэхээр урам хайрласан жил байсан шүү. Морины уяа сойлгыг тааруулж, уяж уралдуулна гэдэг олон зүйлээс хамааралтай. Нэг талаасаа тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө байхад нөгөө талдаа уяачийн нөр их хөдөлмөр, эрдэм билэг, унаач хүүгийн ур чадвар бас дээр нь тухайн өдрийн өнгө хүртэл нөлөөлдөг юм.
-Мэдээж сэтгэлд үлдсэн хамгийн сайхан наадам тэр жилийн байсан уу?
-Тийм шүү, анхны наадам сэтгэлд хамгийн тод үлдсэн байна. Анх удаагаа морь сонирхож тэр жилээ азарга тэр тусмаа эцэг мал аман хүзүүлж, эмнэг үрээ түрүүлгэсэндээ үнэхээр их баярлаж байлаа. Ер нь морины уралдаан, наадам болгон өөр өөр. Зарим үед хүүхэд мориноосоо унах ч юм уу, морь дутуу эргэх ч байдаг юмуу тохиолдоно ш дээ. Гэхдээ томоохон наадмуудад ийм будлиан гарахаа байсан нь хөгжлийн нэг хэлбэр юм даа.
-Уяаны эрдмийн А үсгийг заасан багш гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Монголын ард түмний олон зуун жилийн хөдөлмөр, өв соёл, уламжлалыг хадгалж байгаа спорт бол хурдан морины уралдаан юм шүү дээ. Эр хүн гэдэг сайн хүлэг, сайхан хурдан унаатай байх нь ёстой гэж боддог юм. Эзэн Чингис хаан маань хурдан хүлгийн нуруун дээр салхи дэрвүүлэн Монгол морьтойгоо дэлхийн дайдыг эзэгнэж явлаа. Эрийн хийморь морин дэл дээр сэргэдэг юм. Мориныхоо уяан дээр очоод зогсож байх ай даа мөн ч сайхан даа. Яг одоогоор өөрөө гардан уяхгүй байна. Өөрөөр хэлбэл орчин үеийн жишгээр л явна гэх үү дээ.
-Ямар ямар амжилтуудаараа аймгийн Алдарт уяач болж байв?
-Би ч шинэхэн цолтон байгаа юм. Эрдэнэтийн хэмжээнд авсан 16 айраг түрүүгээрээ энэ жил аймгийн Алдарт уяач болсон. Анхны уралдааныхаа тухай дээр өгүүлсэн дээ. Түүнээс хойш олон айраг түрүү хүртлээ. Шүдлэн үрээ маань Эрдэнэтийн наадамд хоёр удаа аман хүзүү, шүдлэндээ, азаргандаа нэг нэг түрүү авсан. Ноднин Эрдэнэтийн 35 жилийн ойгоор азарга түрүүлгэсэн. Мөн Түвшинбаяр олимпийн аваргын наадамд бас түрүүллээ. Миний нэг алаг морь бий. Дорноговь аймгийн Их хэт сумын уугуул Мөнхбатын унаган адуу байгаа юм.
-Гаднаас хэр их адуу авч байна даа?
-Тува чиглэлийн хэдэн сайн адуу бий. Бас Барга адуу ч байна. Гэхдээ адуугаа эрлийзжүүлээгүй. Монгол талын адуунууд ч байна. Монгол адуу холын зайд уралдах чадвартай, асар их тэсвэр хатуужилтай гээд давуу тал их бий. Тийм учраас Монгол адууны удам угшлыг тодорхой хэмжээгээр авч үлдэхийг хүсдэг. Харин англи, араб чиглэлийн адууг эрлийзжүүлэх сонирхолтой. Үндсэндээ нэг хэсэг нь монгол адуугаараа, нөгөөх нь эрлийз чиглэлийн адуутай байх нь зөв гэж боддог. Тэгж байж монгол морины чанар чансаа дээшилнэ гэж ярьдаг хүмүүстэй санал нэг явдаг л даа. Энд уяач хүний хувьд хэлэхэд энэ нэг, хоёрдугаар эрлийзээр нь ялгаж уралдуулж байгаа нь дутагдалтай санагддаг. Минийхээр эрлийз гэхээсээ илүү цэвэр импортоор орж ирсэн адууг л ялгаж уралдуулмаар байгаа юм. Нэг, хоёр гуравдугаар үеийн адуунд ДНК-ийн шинжилгээ хийхгүй л бол ялгахгүй хэмжээнд хүрчихлээ. Өөрөөр хэлбэл импортоор орж ирсэн адууг нэг, Монгол нутагт төрсөн адуугаа нэг уралдуулах нь зөв гэж бодож байгаа саналаа хэлмээр байгаа юм.
-Тува, барга адуу монгол адуунаас хэр их ялгаатай вэ?
-Монгол адуу бие жижигтэй, тийм учраас эрлийз адуутай уралдуулахын тулд үржил селекци хийх шаардлагатай. Сүхбаатарчууд адууныхаа цусыг сэлбэх ажлыг сайн хийсэн нь өнөөдөр энэ зүгийн адуу хурдтай байхын эхлэл байлаа.
-Ярилцах сайхан байлаа. Баярлалаа.
-Хүний амьдралын өглөө болгон өөр өөр байдаг. Тэр өглөө бүр идээний дээдийг хүртэж, өглөө бүрийг жаргалтай угтаж байх нь амьдралын амт юм шүү. Хурдан морь сонирхдог, моринд хайртай Монголын нийт ард түмэндээ сэтгүүлийн хуудсаар дамжуулан эрүүл энхийг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл №35





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
30 минутын өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.…
-
2 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал…
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
Сэтгэгдэл бичигдээгүй байна