Аймгийн Алдарт уяач Ц.Энхбат: Би дээд нас голдуу айрагдуулдаг


Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Энхбаттай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдартын адуутай холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-Манай эцэг Цэдэндамба удам дамжсан уяач биш ч морь уях дуртай, халиун үрээ, хоёр шарга мориор одтой сайхан нааддаг байсан. Нэг шарга морь нь аймагт хоёр удаа түрүүлж, халиун үрээ нь нэг түрүүлж, хоёр аман хүзүүдэн нийт гурван түрүү, 4-5 айраг хүртсэн хүн. Би аавынхаа тэр сайхан буянгуудыг өвлөн авч 1984 оноос зааврыг нь даган морь уяж байна. Анх ааваараа заалгаж шарга морио уяад аймгийн наадамд дөрөвт давхиулж их урам орсон.Тэгээд 1987 оноос хойш өнөөдрийг хүртэл бие даан морь уяж байна. Анх бие дааж морь уяад нэг үрээ түрүүлгэж, шарга морио айргийн дөрөвт давхиулж байлаа. Шарга морь маань аймгийн наадамд хоёр түрүүлж нэг айрагдсан. Сумандаа бол олон түрүүлж, айрагдсан. Ийм сайхан хурдуудын буянаар гурван жилийн өмнө сумын Алдарт уяач болж, өнгөрсөн жил найман түрүү, зургаан айргийн амжилтаар аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Ааваас өвлөгдсөн адуу хурдан ч цус сэлбэн сайжруулах ёстой. Залуу Алдарт энэ тал дээр хэрхэн санаа тавьдаг вэ?
-Дөрвөлжингөөс шар халтар соёолон азарга авч, тэр жилээ сумандаа аман хүзүүдүүлээд, дараа жил нь түрүүлсэн. Дараа жил нь аймгийн наадамд айргийн таваар хурдлуулсан. Шар халтар азарга маань надад ирсэн цагаасаа хойш аймгийн наадамд хоёр түрүүлж дөрөв айрагдаад байгаа. Манайх адуу цөөтэй учраас хурдан удмын үрээ сонирхож ганц нэг наймаа хийнэ ээ. Ноднин гэхэд л хоёр үрээ авлаа. Улс амьтан Тэсийн голын адуу л гэцгээх болж. Би бас дуурайгаад зүүн талаас хавчиг азарга, шүдлэн үрээ авсан. Цус холдуулж удам таслахгүй санаатай байна.
-Хаагуур голдуу нааддаг вэ?
-Аймагтаа болон ойр хавийн сумдаар л наадаж байна. Сумынхаа сургуулийн 80 жилийн ойгоор нэг үрээ түрүүлгэж, нэг морь айргийн тавд давхиулсан. Цагаанхайрханд болсон аймгийн бүсийн наадмаас мөнгө, хүрэл медаль авлаа. Мөн Ярууд болсон аймгийн чанартай наадмаас хоёр түрүү, гурван айраг хүртсэн. Сумдын наадмаас бол нэлээд хэдэн айраг, түрүүтэй шүү.
-Нутагтаа болсон бүсийн уралдаануудад хэр оролцож байна вэ?
-2009 оны “Очирваанийн хурд”-д нэг үрээ есөөр, бүдүүн морь арван нэгээр давхиулсан. Өнгөрсөн жил Завхан аймгийн 90 жилийн ойд ??? айрагдууллаа. Миний шарга морь хоёр ч удаагийн “Их хурд”-аас урилга авсан. Даанч бүл цөөтэйгээсээ болоод явж чадаагүй.
-Амжилтын цувааг тань харж байхад дээд нас голдуу айрагдуулж. Их морины уяа тааруулахдаа илүү юмаа даа?
-Би голдуу дээд нас айрагдуулдаг. Их нас, азарганы уяаг арай илүү тааруулдаг юм болов уу даа. Одооноос харин бага насны адуугаа сайн уях гээд оролдож байна. Миний морьд багаасаа уягддаг ч нас нийлээд давхидаг юм. Бодвол адууныхаа уяаны арга барилыг мэдэрдэг болчихдог юм байлгүй дээ.
-Сэтгэлийн мухарт хадгалагдан сайхан дурсамжаар төөнөж байдаг бахдалт наадмын түүхээсээ хуваалцаач?
-1989 оны аймгийн наадамд шар халтар азаргаа мордуулж, түрүүлнэ гэдэгт нь ч итгэлтэй байлаа. Хүлээгээд сууж байтал удалгүй ганцаараа гараад ирсэн. Тэгэхээр нь тосоод гүйтэл надтай зэрэгцэж хүүхэдтэйгээ шургаж унаад гурваар орчихсон. Тэр наадам яагаад ч юм сэтгэлээс гардаггүй юм.
-Бахдалт наадмын сайхан түүхүүд олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад тань амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна