Аймгийн Алдарт уяач С.Түмэндэмбэрэл: Хар азарга маань сумынхаа наадамд 11 түрүүлсэн


Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Түмэндэмбэрэлтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Аавыг тань мундаг уяач байсан гэж ярих юм билээ?
-Тэгэлгүй яахав. Миний эцэг Сампил гэж насаараа хурдан морь уясан хүн. Дээр үед цол гуншин гэж байсангүй. Хэрвээ байсан бол хэзээний Алдарт уяач болох байсан байх. Олон ч хурдан морьтой, тэднийгээ дандаа л түрүү шөвөгт давхиулдаг тийм сайхан буурал байлаа. Би найман настайгаасаа эхлээд аавынхаа уясан морийг унаж хэд хэдэн айраг түрүү авсан. Манайх олон морь уядаг байсан болохоор ер нь бүх насны морь унасан даа.
-Олон жил хурдан морь унасан уу?
-Том биетэй хүүхэд байсан болохоор гурван жил унаад л хасагдчихсан. Тэгээд аавыгаа дагаж ойр зуурын ажилд нь тусладаг болсон доо.
-Сампил гуайн нэртэй ямар ямар хурдан хүлгэд байв?
-Хурдан хул морь, улаан морь, хээр азаргатай хүн байсан. Улаан морь нь сумандаа гурван жил дараалан түрүүлчихээд аймгийн наадамд шөвгөрч байсан. Хул морь нь намайг ухаан орохоос өмнө давхиж байсан учраас сайн мэддэггүй юм. Нутагтаа болон Завхан аймгийн Түдэвтэй, Тосонцэнгэл зэрэг сумдын наадмуудад уралдаж байсан гэдэг юм. Хээр азарга сумандаа хоёр түрүүлж, олон удаа айрагдсан адуу. 1975 онд Завхан аймгийн Баянхайрхан сумын 20 жилийн ойд хээр азарга түрүүлж, улаан морь тавлаж байлаа. Тэр үед миний өөрийн нэртэй хар шүдлэн үрээ түрүүлж байсан.
-Уяач аавын удам залгасан хүү хэзээнээс бие даан морь уях болсон бэ?
-1971 онд өрх тусгаарлаад л бие даан морь уяж эхэлсэн дээ. Тэр үед аав маань 65-66 хүрчихсэн байсан. Тэгээд надад улаан морио өгсөн юм. Түүнийг нь би уяж 1972 онд сумынхаа наадамд аман хүзүүдүүлж байлаа. Тэр миний бие дааж морь уяад авсан анхны айраг байсан. Түүний дараа 1973 онд хар даага суманд удаалж, улаан морь, хээр азарга хоёр маань шөвгөрсөн. Түүнээс хойш түрүү, шөвөг тасраагүй дээ. Ах нь Завханы залгаа сумд, Эрдэнэт, өөрийн аймгийн Төмөрбулаг, Цагаан-Уул зэрэг сумдаар нааддаг хүн. 2000 онд Завхан аймгийн Баянтэс суманд “Тэсийн хурд” баруун бүсийн уралдаан болж, түүнд миний хар азарга гурваар давхиж байлаа. 2001 онд АХ-ын 80 жилийн ойгоор хээр азарга маань аймгийн наадамд гурваар давхиж байсан. 1994 онд хар азарга хавчиг соёолон азарга анх сумандаа түрүүлээд тэрнээс хойш 10, нийтдээ 11 түрүүлсэн дээ.
-Таны хар хурдан азарганы талаар яриагаа үргэлжлүүлье. Сумынхаа баяр наадамд тасралтгүй 11 жил түрүүлсэн энэ хурдан буян хаанахын адуу вэ?
-Сумынхаа наадамд дөрөв түрүүлж, нэлээд хэд айрагдсан миний Өвгөн хар азарганы төл байгаа юм. Өвгөн хар азаргаа би 1977 онд хязаалан үрээ сумынхаа Хажийн Хайдав гэдэг хүнээс авч байлаа. Над дээр ирээд 1978 онд соёолондоо сумынхаа наадамд таваар давхиж, хойтон жил нь хавчиг азарга удаалж байсан. Түүний дараа 1980, 1981, 1982, 1985 онуудад түрүүлсэн. Энэ хар азарганы дээд угшлыг хөөвөл Эрдэнэдүүрэгч вангийн хошууны Гандан жасын адууны удамтай. Өөрөөр хэлбэл жинхэнэ Тэсийн голын адуу байгаа юм. Өвгөн харын төл олон хурдан хар морьд гарсан. Нэг нь дээр хэлсэн 1973 онд даагандаа удаалж, соёолон болтлоо сумынхаа наадамд түрүүлсэн хар морь байна. Бага хар морь маань 1989 онд Төмөрбулагийн 50 жилийн ойд түрүүлж байсан.Энэ хоёроос гадна хоёр хурдан хар морь байсан.
-Хурдан хар азарга чинь Өвгөн харын чинь төл үү?
-Ёстой бүр анхны төл нь байгаа юм. Тэр үед олон адуу мал гэж байсангүй. Ганц хар гүүтэй байсан. Түүнээс минь гарсан төл нь миний хурдан хар азарга байгаа юм. 1994 онд хавчиг соёолон азарга анх түрүүлж түүнээс хойш завсаргүй 10 түрүүлсэн адуу.
-Хар азарга сумаасаа гарч уралдаж байсан уу?
-Дээр хэлсэн Тэсийн хурд уралдаанд гурвалсан. 1997 онд Эрдэнэтэд болсон том наадамд хөтөлж очоод 12-оор давхиулж байлаа. Аймгийн наадамд хоёр очсон ч шөвөгт орж чадаагүй. Нэг удаа долоод давхисан. Миний хар азарга 17 хүртлээ уралдаад зодог тайлсан адуу. Одоо түүний төл энэ жил нас нийлж байгаа нэг хар азарга одоо уягдаж байна. Манай суманд 2006 онд болсон даншиг наадамд хар азарганы төл хар үрээ хавчигтаа наймаар давхиж байсан. Харамсалтай нь 2007 оны 11-р сард манай гурван азарга адууг хулгайлаад Тува руу хил давуулчихсан. 78 тооны адуу байсан юм. Харин азаар хөгшин хар азарга маань хоёр гүүтэй тэжээгдэж байсан нь үлдэж, тэрнээс гарсан хоёр төл нь одоо уягдаж байна.
-Цагдаа сэргийлэхэд мэдэгдээгүй юм уу?
-Мэдэгдсээн, мэдэгдэлгүй яахав. Завхан, Хөвсгөл хоёр аймгийн цагдаагийнхан Тува руу яваад олоогүй.
-Харамсалтай хэрэг болжээ. Та аймгийн Алдарт уяач цолоо хэдэн онд хүртсэн бэ?
-1993 онд байхаа. Шүүхийн дарга Галсанпунцаг гардуулж өгч байсан юмдаг.
-Алдарт аавын удмыг залган уяа эвлүүлж буй багачуул бий биз дээ?
-Би гурван хархүүтэй. Гурвуулаа л морь уядаг. Том хүү Т.Жадамбаа сумын Алдарт уяач. Удаах хүү Т.Дамжинрагчаа сум орон нутагтаа сайхан наадна. Сумынхаа уяачдын холбооны дэд тэргүүний албатай. Бага хүү Должинрагчаа одоогоор цол хэргэмд хүрээгүй ч моринд дуртай бас ч үгүй сайхан уяад л байна.
"Тод магнай" сэтгүүл №45
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна