Аймгийн Алдарт уяач Д.Рагчаа: Аавын талын эрчүүд адуунд дуртай, сайн уяачид байдаг


Завхан аймгийн Сонгино сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Рагчаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Харьцангуй залуу Алдарт байна. Аймгийн Алдарт уяач гэдэг орон нутагтаа ханасан цол шүү дээ. Хэдэн онд энэхүү цолны эзэн болж байв?
-2012 онд аймгийн Алдарт уяач болсоон. Ний нуугүй хэлэхэд цолоо авахдаа жаахан санаа зовж байсан шүү.
-Болзол нь биелчихсэн бол авахаас яахав?
-Наймдугаар анги төгсөөд ээжтэйгээ хөдөө гарч мал малласан. Тэр жил сумын 70 жилийн ой тохиож таараад хоёр үрээ уяж уяачийн гараагаа эхэлж байлаа. Түүнээс өмнө хүүхэд байхдаа Догсомжав ахынхаа шарга халзан морийг даага, шүдлэнд нь унаж айрагдуулсан. Мөн сумын Алдарт уяач Цэдэн-Иш гуайн Тэсээс авсан хонгор морийг даага, шүдлэн, хязааланд нь унаж айрагдуулж байлаа.
-Удам дамжсан уяачдын нэг гэж сонссон. Үгүй байх нь ээ?
-Манай өвөө, аав бүгд л морь уядаг байсан улс. Аавын сартай хонгор морь Цэцэн-Уул, Сантмаргаз болон тойргийн хэдэн суманд даага, шүдлэн, хязаалан, соёолон дараалан түрүүлчихээд,нийлсэн хойноо дахиад тав түрүүлсэн. Энэ хавийн дархан хүлгүүдийн нэг л дээ. Мөн нэгдлийн адуунаас хонгор үрээ сургаж уяад хязаалан, соёолон сумандаа түрүүлгэж, Нийгмийн хонгор гэдэг хурдан адуу болгосон юм билээ. Хонгор морийг түрүүлэхэд байнд нь ирсэн хээр даагыг мөн уяж сумандаа айрагдуулж, түрүүлгэж байсан гэж манай ээж, нутгийн ах дүү нар ярьдаг юм. Өвөөгийн дүү, Санараг гэж хүн зүүн аймгаас адуу авчирч адууныхаа угшлыг сайжруулж олон шарга адуутай болсон юм гэнэ лээ. Ер нь манай аавын талынхан адуунд дуртай, сайн уяачид. Намайг зургаан настай байхад аав маань бурхан болсон учраас би сайн мэддэггүй юм. Бид эцэг эхээс есүүлээ. Би айлын отгон хүү. Таван хүүгээс гурав нь хотод байдаг. Догсомжав гэдэг ах маань “Энхтайван” нэгдэл гэж байхад арав гаруй жил адуу малласан. Би араас нь залгаж малчин болж, морь уяж байгаа нь энэ.
-Нийгмийн хонгор, сартай хонгор нэгдлийн адуунууд уу?
-Өвөө, аав хоёр адуугаа нийгэмчлээд 2-3 адуутай л үлдсэн юм гэнэ лээ. Нэг удаа идэшний адууны бичиг цохуулж аваад очтол адуучин нь “тэрийг ав” гээд хээр гүү зааж. Нөгөөхийг нь хүнсэндээ хэрэглэх гэтэл өөрийнх нь адууны гүү байж л дээ. Тэгээд “энэ жил өнжөөчихье” гээд идэлгүй үлдээсэн юм гэсэн. Тэр нь хавар унагалж эр хонгор унага гарч, эх нь хөгшин гүү байсан болохоор намар нь үхчихсэн гэсэн. Тэгэхээр Нийгмийн хонгор, мөрийний хээр “Энхтайван” нэгдлийн адуу ч уг гарлаараа өвөө, аав хоёрын маань нийгэмчилсэн адууных болж таардаг.
-Гурав дахь үеийн уяачийн уясан хүлгэд хэзээнээс давхиж эхэлсэн бэ?
-16-тайгаасаа уяачийн гараагаа эхэлсэн. 2003 онд Цэцэн-Уулын Цэгээн нуурын захад Рэнчин гуай Хөдөлмөрийн баатар болсныхоо мялаалганд зориулж 100 даага уралдуулахад шарга гүүний төл хүрэн үрээгээ уяж дөрвөөр давхиулж байлаа. Гэнэт саналаа, өмнө нь сунгаанд түрүүлээд, сумын баярт зургаалсан байсан юм байна. Түүнээс хойш 11 жил дараалан сум, бүсийн наадамд морьдоо айрагдуулж байна даа. Тэр хүрэн үрээ шүдлэн болдог хавар хоёр хүн ирчихээд зарчих гээд гуйгаад байхаар нь мал төллүүлээд завгүй байсан болохоор өгөөд явуулчихсан. Түдэвтэйд очоод жижиг наадмуудад олон айрагдсан гэнэ лээ. Түүний дараа манай унаган борогч гүүнээс бор унага гарч, даагандаа 2004 онд сумынхаа баярт айрагдаад, Түдэвтэй сумын наадам, бэсрэг наадмуудад уралдаж таван медаль авсан. Тэр бор үрээ соёолон болтлоо хаана ч тавьсан айраг, түрүү алдаагүй. Морин соёолон сумынхаа баяр наадамд аман хүзүүдээд, Шар нуруу багийн мянган адууны баярт түрүүлж, Түдэвтэйн бооцоот уралдаанд гурваар, Баян-Айраг багийн мянган адууны баярт дөрвөөр давхиад, Нөмрөгийн сургуулийн ойд долоогоор орсон. Бүдүүн морь болоод сумынхаа АХ-ын баярт нэг түрүүлээд, Зүүнхангай суманд очиж гурваар давхисан. Тэгээд хөлөнд нь гэм суугаад уяхаа байсан даа. Түүний дараа бас нэг бор үрээ даагандаа тав түрүүлж, шүдлэндээ айрагдаад, одоо арав дотор давхиж байгаа сайхан бор морь болсон.
-Хурдан хонгор азаргатай гэж байсан. Тэр хаанахын адуу вэ?
-Сартай хонгор азарга бий. Удам угшил нь гэвэл бас их түүхтэй. Манай ах нэг намар агт туухаар болж би хоёр морь авчраад зарах гэтэл “Нэгийг нь л авъя. Нөгөөхийг нь юу гэхэв” гээд аваад явсан. Тэгсэн нөгөө морио зүүн аймгаас ирсэн агтны шүдлэн үрээгээр солиод ирэв. Хонгор халзан үрээ намар ирээд өвлийн зуднаар их муудаж, өргөсөөр онд оруулсан юм. Тэгээд зун хязаалан үрээ уяж Баянхайрханы баярт аман хүзүүдүүлээд, сумынхаа сургуулийн ойгоор түрүүлгэсэн. Соёолондоо бооцоот уралдаан, Түдэвтэйн хангайн бүсийн уралдаанд хоёуланд нь түрүүлээд аймгийн баяр наадамд очиж таваар давхисан. Дараа нь сумын наадамд түрүүлэхэд нь хүмүүс хөлсийг нь авах гэж дайрч байгаад хөлийг нь доголгочихсон. Түүнээс хойш уралдаагүй ээ.
-Төлүүд нь уралдаж байна уу?
-Энэ жил хоёр хонгор, нэг хонгор халзан даага сойж байгаа. Хавар овооны тахилгад гурвуулаа цувж ирсэн. 2008-2009 оны үед юм уу даа. Манай ээж ХААН банкны таван сая төгрөгийн азтан болж, сая 800 мянган төгрөгөөр нь Баян-Өлгийн баруун бүсийн даншигт гурван морь айрагдуулсан Шоовдор гэж хүнээс Төв аймгийн гаралтай гүү авч өгсөн юм. Тэр гүүг хонгор азаргандаа хураалгаад энэ жил эр төл гарлаа. Ирэх жилээс уяна даа.
-Аймгийн Алдарт уяач цол авахдаа хичнээн айраг түрүүтэй байсан бэ?
-Аймгийн баяр наадмын нэг түрүү, хоёр айраг. Сумынхтай нийлвэл 40 гаруй айраг, түрүү авсан байна лээ.
"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна