Сумын Алдарт уяач Н.Алтантөгс: Унаган хүлгүүдийнхээ амжилтыг ахиулах бидний гол зорилго


“Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны нарийн бичгийн дарга, сумын Алдарт уяач Н.Алтантөгстэй хийсэн ярилцлага хүргэж байна.
-“Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны өдөр тутмын асуудалд санаа тавьдаг болоод удаж байна уу?
-2013 онд “Сэцэн ханы хүлэг” МСУХ бага хурлаа хуралдуулж удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийхэд нарийн бичгийн даргаар сонгогдсон. Ажлаа авсныхаа дараа л салбар холбоодтойгоо харилцах, мэдээлэл солилцох, уралдааны бэлтгэл гээд ажил ихтэй болохыг мэдэрсэн. Уяачдаас маань өдөр тутам шахуу санал хүсэлт ирдэг. Түүнийг удирдлагууддаа уламжлах, цаашлаад шийдвэрлүүлэх зэрэгт санаа тавих хэрэгтэй болдог. Ер нь морин уралдаан идэвхжсэн өнөө цагт холбооны үйл ажиллагаа өдөр тутмын жигд ачаалалтай байдаг болсон.
-Хэнтий аймагт улсын цолтой уяачид харьцангуй цөөн байдаг. Харин аймаг, сумын цолтой уяачид олон уу?
-Аймгийн Алдарт уяач цолтой 100 гаруй уяач бий. 2013 оноос хойш буюу холбоо удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийснээс хойш 30-аад хүн орон нутгийн дээд цолыг авсан байна лээ. Баяр наадмын тухай хуульд заасан болзлыг хангасан залуу уяачдаас гадна олон жил морь уяж, сум орон нутагтаа өндөр амжилт гаргасан зарим нэг настай уяачдад аймгийн Алдарт уяач цолыг олгосон.
-Сумын Алдарт уяачийн тухайд?
-Сумдын салбар холбоод, орон нутгийн удирдлагууд олгодог учраас яг одоо нарийн тоо хэлэх боломжгүй байна. Ерөнхийдөө манай аймаг алдар цолны асуудал дээр хавтгайруулсан бодлого баримталдаггүй. Та бүхэн сумдад ажиллахдаа үүнийг анзаарсан байх.
-Ерөнхийдөө мэдрэгдэж байна лээ. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн гол томоохон ажлуудаасаа цухас дурдаач?
-Холбоо удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийснээс хойш зохион байгуулагдсан хамгийн том арга хэмжээ бол мэдээж монгол адууг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх түүхэн үйл явдал. Үүнд манай аймгийнхан орон нутгийнхаа удирдлагын дэмжлэгтэйгээр өргөн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцсон. Оролцогчдоос хамгийн ахмад нь Дархан сумын уяач 77 настай Хуяг гуай байсан. 4249 морины уралдаанд Баян-Адарга сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ганпүрэв ахын хар морь бүсдээ дээгүүр ирсэн бол Баянхутаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Э.Дашчирэвийн уясан М.Энхболд Манлайн хүрэн халзан морь баруун бүсдээ айрагдсан.
Ажил авснаас хойших өөр нэг томоохон үйл ажиллагаа бол аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам. Засгийн газрын тогтоолт зүүн бүсийн хурдан морины уралдаан ямар нэг будилаан, элдэв асуудалгүй маш сайхан болсон. Одоо хэр нь хүмүүс сайхан наадам болсон гээд магтаад л байдаг юм. 2016 онд дахин зүүн бүсийн уралдааныг манай аймагт зохион байгуулах байх.
-Хийгдсэн ажлуудын тухайд ийм байж. Тэгвэл хийхээр зорин тэмүүлж буй ажлуудаасаа дурьдаач?
-Холбоо удирдлага зохион байгуулалтын шинэчлэл хийснээс хойш үйл ажиллагаа нь идэвхжиж, жигдэрч байна гэсэн үнэлгээг уяачид маань өгдөг. Тэрхүү итгэлийг нь алдалгүй цаашдаа үйл ажиллагаагаа улам бүр идэвхжүүлэхээр зорьж байна. Мөн уяачдаа улс, бүсийн наадмуудад явах боломж нөхцөлөөр ханган, унаган хүлгүүдийнхээ амжилтыг ахиулах бидний гол зорилго. Хэнтий, Галшарын адуу одоо ч гэсэн хурдан гэдгийг харуулах цаг нь болсон. Уяачид маань ч гэсэн ийн зорьж тэмүүлж байгаа.
-Нарийн бичгийн дарга хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг бололтой?
-Тиймээ. Ухаан орсон цагаасаа мориор өвчилж байгаа хүн дээ./инээв/ Даахиа үргээлгээгүй байхаасаа л морь, морь гээд шулганаад явдаг хүүхэд байсан. Өвөөгөө морьтойгоо ирж байхыг хараад ийнхоо гээд тосоод ирдэг. Тэгсээр байгаад зургаан настайгаасаа эхлээд унаа морь унаж, 7-8 настайгаасаа уралдааны морь унасан. Би айлын ганц хүү байгаа юм. Тийм болохоор өвөө маань морь унуулах тийм дуртай биш. Тэгэхээр нь хүн амьтны морь гуйгаад уначихна.
-Унасан морио түрүүлгэж, айрагдуулж байв уу?
-Бага наадамд бол айрагдуулж л байсан. Тэр үед наадам ч цөөхөн болдог байж дээ. Тэгж явсаар 1990 онд байхаа, унаган хээр даагаа сургаад унаж байсан ойр хавийн уяачид давхил хийгээд болдоггүй. Хүний морь унаж байснаас өөрийнхөө даагыг унамаар санагдаад хүмүүсийн мориндоо хийж байгаа ажлыг дагаж хийгээд, хээр үрээгээ Бэрхийн наадамд өөрөө унаж долоод давхиулж байлаа. Хэдийгээр айрагдаж чадаагүй ч их урам зориг хайрласан. Тэгээд л ер нь морь уяя гэж шийдсэн дээ. Дараа жил нь Бат-Эрдэнэ гээд аавын хуурай дүүг дагаж уяад, шүдлэн маань ахиад арав дотор давхисан. Аймгийн наадамд мордуулаадахсан чинь 20 хэдээр давхисан. Тэр бичиг нь одоо хүртэл надад бий.
-Бага ангийн сурагч байхдаа л уяач болчихсон юм байна шүү дээ?
-1992 онд Чингис хааны мэндэлсний 830 жилийн ой гээд маш том наадам болсон юм. Тэр наадамд хязаалан үрээ өөрөө унах гэсэн арай хүнддээд болдоггүй. Бат-Эрдэнэ ахын хүүхдийг “унах уу” гэсэн чинь “тэгье” гэж байна. Тэгээд Бэрхийн наадамд очиж гуравлуулж анхны айргаа амсаж байлаа. Түүнээс хойш нөгөө муу хээр морио наадам болгонд сойно. Соёолон морь уралдаад, хавчиг морь хоёр жил өнжөөсөн. Наймтай морь өвлийн наадамд нэг айрагдуулсан. Хүүхэд байсан болохоор хүмүүсийг дагаад морь мал уургална. Тэгж байгаад хээр морио наймтай байхад нь хөлийг нь эвгүйтүүлээд дахин уралдуулаагүй дээ. Хээрээсээ хойш нэг хэсэг олон морь уясан ч 2003 оныг хүртэл айрагдуулж чадахгүй л байсан.
-Хээр морь тань ямар угшилтай адуу байсан юм бэ?
-Манай өвөөгийн унаган адуу. Шинийн Лувсанжамц гэдэг хүний хээр азарганы төл. Тэр хээр азарга Уулбаяны Хүүхэн шүүлэнгийн хээрийн угшилтай юм гэсэн. Хүүхэн шүүлэнгийн хээр гэдэг чинь нарийн хөөвөл Галшар адуу. Аргалын ацганд Уулбаян руу очсон адуу юм билээ. Улсын Алдарт уяач Бажаа гуайн улаан азарга Хүүхэн шүүлэнгийн хээрийн угшилтай. Намайг багад манайд нэг хул азарга байсан. Тэр хул азарга мөн Хүүхэн Шүүлэнгийн хээрийн төл. Өвөө үрээнд нь авч байсан гэдэг юм. Хул азарганы төлөөс надад хоёр, гурван адуу үлдсэний нэг нь миний хээр морь байгаа юм.
-Сурагчийн гарын ая даан,олон жил хурдалсан нь ийм учиртай байх нь ээ?
-Адууны удам чухал байлгүй яахав. Өвөөгийн адуу сангийн аж ахуйн Хуягийн хүрэн азарга, Галшарын Салтаа хэмээх Сэдэдийн хонгор халзан азарганы үр гүүнүүдийг авч цус сэлбэсэн.
-Өвөө тань өөрөө морь мал уядаггүй байсан юмуу?
-Залуудаа ч морь уяхаасаа илүүтэй барилдаж ноцолдож явсан гэдэг. Манай өвөө чинь цэргийн начин цолтой. “Дарьгангын дайрдаг хар” гэхээр хүмүүс анддаггүй юм. Эрдэнэцагааны цэргийн ангид бага даргаар ажиллаж байхдаа цэргийн начин болсон юм билээ. Давхар хамаад дайрахдаа ямар ч хүнийг аваад хаячихдаг байсан болохоор нь “Дайрдаг хар” гэж нэрлэсэн гэдэг юм.
-Сумын Алдарт уяач цолтой юм байна. Хэдэн онд хичнээн айраг, түрүүгээр хүртэж байсан бэ?
-2004 оны аймгийн баяр наадмын нэг айраг, сумын наадмын арваад айраг, түрүү хүртсэн амжилтаараа 2008 онд авч байсан. Намайг цэргээс ирэхэд өвгөн хул азарга маань үхчихсэн. Азаргагүй байгаад байсан юм. Тэгсэн 2000 онд тоглоомны мөрийнд хүнээс хүнд дамжсэн улаан азаргыг эзэн нь “гүү хураахгүй байна” гээд голоод байна. Харсан сайхан мундаатай адуу юмаа. Тэгэхээр нь аваад 2001 онд уясан нь олон хүний гар дамжаад эмгэг суусан бололтой байхаар нь больж, төлүүдээс нь уяж эхэлсэн. Төл улаан хязаалан нь 2005 оны аймгийн наадамд айрагдаад, 2006 онд соёолондоо бүсийн наадамд арав дотор давхидаг юм. Уг нь сайн байсан ч тарган азарга уралдуулаад Дэлгэрхааны бүс рүү явах гэж байхдаа хөлийг нь болиочихсон. Тэгээд өнжөөгөөд наймтай азарга дахин уяж аймагт 12-оор давхиулж, естэй азарга уралдуулсан хөл нь эвтгүйтээд дахин уралдаагүй. Харин тэрний төлүүдээс Баянхутаг, Мөрөн сумдаар нэлээн сайн наадаж байна.
-Гадагшаа гарч уралддаг уу?
-Багануур уруу очсон. Зохион байгуулалт тааруу болдог юм билээ. Мөн 1997 онд Өвгөн ноёны наадамд хээр морьтойгоо очиж байсан.Түүнээс өөрөөр яваагүй ээ. Морь, хүн хоёр жаахан туршлагажиж байж уралдах хэрэгтэй юм билээ.Ний нуугүй хэлэхэд холбооны ажил авснаас хойш тэр болгон адуун дээрээ очиж, морь малаа уяж амжихгүй л байна. Уяач гэчихээд морио хүнээр уяулдаг хүмүүсийг дэмждэггүй учраас хүн амьтанд ханддаггүй.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажил үйлст мөн амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна