Улсын морь баригч Баярлхагва: Төрийнхөө наадамд түрүүлж, айрагдсан хурдан буянгуудын алтан жолооноос атгана гэдэг ховорхон тохиох аз завшаан


Төрийн түмэн эхүүдийн алтан жолоог атгадаг хийморилог эрхэмтэй уншигч таныг уулзуулж байна. Түүнийг Цэвэгжавын Баярлхагва гэдэг. Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Хар азаргын нурууны өвөр бэлд эхээс унасан тэрээр өдгөө төрийн наадмын түрүү хүлгүүдийг тосч угтдаг буянт үйл эрхэлдэг юм. Морь ирэх зуур завчилж хөөрөлдсөн бидний яриа ийн эхэллээ.
-Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр болж байна. Төрийн наадмын түрүү хүлгүүдийн алтан жолоог атгасан азтай эрхэмтэй уулзаж байгаадаа баяртай байна.
-Баярлалаа. Монгол наадмаа сурталчилж, морь, уяач хоёрыг алдаршуулж байдаг “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд мөн баярын мэнд дэвшүүлье. Энэ жил бороо хур багатай, байгаль дэлхий гандуу байсан ч уяачид маань хүлэг, морьдынхоо уяа сойлгыг зөв сайхан тааруулж, морьд маань хөлийн хурдтай ирж байна.
-Сүүлийн хэдэн жил түрүү морьдыг барьж байгаа юу?
-Тиймээ. Гэхдээ бид дандаа бариад байхгүй шүү дээ. Залуу халаагаа бэлтгэж, жил бүр нэг хоёр хүн шинээр бэлтгэж байгаа. Та бүхэн анзаарч л байгаа байх. Төрийн наадмын айргийн морьдыг батламжилдаг бидний ажил хариуцлага өндөртэй байхыг шаарддаг. Морь будилаантуулалгүй, зурхай дээр орж ирж байгаа морьдыг зөв сайн барихгүй бол уяачийн бүтэн жилийн хөдөлмөр талаар болж, хүүхдүүдийн минь урам зориг мохно шүү дээ. Тэр утгаараа бариачдаа маш сайн сонгон шалгаруулах хэрэгтэй болдог юм. Сонгосон залуучуудаа эхлээд “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд морь бариулна. Энэ жил гурван сайхан залуу айргийн морьдын алтан жолоог атгасан. Миний хувьд морь бариачдаа ахалдаг болохоор түрүүнд зогсдог юм. Түрүү, аман хүзүү барих бариач арай олон жил ажилласан дадлага туршлагатай хүмүүс байх хэрэгтэй л дээ.
-Айргийн тавын морийг барьж байгаа хүн ч ялгаагүй хариуцлага өндөр байх хэрэгтэй байх?
-Тэгэлгүй яахав. Ялангуяа тавын морин дээр хамгийн сайн бариачаа тавихгүй бол болдоггүй юм. Энэ жилийн хувьд айргийн тавын морийг Улсын морь цоллооч Мягмарбаяр маань барилаа. Дүнжингарав болон бүсийн уралдаануудад морь барьж байсан туршлагатай залуу л даа.
-Хоёр гурван жилийн өмнө шиг санагдана. Унасан морь тань булгиад наадамчдыг сандаргасан шүү дээ. Ер нь та бүхний унах морийг хэрхэн сонгодог юм бэ? Номхон, хөл хөнгөнтэй гээд шалгуур нэлээд байдаг байлгүй?
-Тэгэлгүй яахав. Зүгээр нэг морь бариад уначихгүй шүү дээ. Тэр булгидаг морины тухайд сааданд сургаж байсан спорт сургалтын адуу л даа. Хүүхэд цавь руу нь хөлөө хийгээд, түүнээс болоод булгисан юм. Тэрнээс бол зүгээр үедээ булгихгүй л дээ. Бид унах морьдоо Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн буюу өөрсдийн адуунаас сонгодог.
-Улс, бүсийн наадмын түрүү, айргийн морьдыг барих, батламжлах эрхтэй хичнээн хүн байдаг юм бэ?
-Анх улсын морь баригч гэдэг цолыг долоон хүн авсан. Би анхны долоогийн нэг. Тэр үед Пүрэвдарь, Жаргалзориг, Сүхбаатар, Ганболд, Чимэддорж, Энхбат бид долоо авч байлаа. Одоо бол 16 хүн бий.
-Улсын морь бариачдыг хэрхэн бэлтгэдэг юм бэ?
-Улсын цол зэргийн нэгдсэн ангилалд багтсан норм норматив гэж бий. Түүнийг биелүүлсэн хүнд Улсын морь баригч цолыг өгдөг. Өөрөөр хэлбэл төрийн наадамд тасралтгүй тав буюу түүнээс дээш жил морь барьсан хүнд Улсын морь баригч цолыг олгодог.
-Орон нутагт яахав?
-Аймаг, сумдын наадамд тасралтгүй 20 жил морь барьсан хүнд Улсын морь баригч цолыг олгодог.
-Морьд зэрэг шахуу орох нь цөөнгүй. Тэр үед яах ёстой байдаг вэ?
-Тийм тохиолдол их гарнаа. Бидний гол үүрэг бол зурхай дээр ирж байгаа унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ морьдыг зөв барих явдал юм. Хажуугаар нь хөндлөн дайрч ороод морийг нь үргээж хүүхдээ унагаах вий гэдгээс их болгоомжилдог. Тиймдээ ч зурхайгаас хориод метрийн зайтай зогсдог юм. Үүнээс хол зогсох нь ч бий. Хэт холдчихоор морио гүйцэхгүй тохиолдол бас гардаг учраас 20-иод метрийн зайтай зогсдог болоод байгаа. Хамаагүй ойрхон зогсчихвол хүүхдүүд шахаж орж ирж будилаан хутгадаг тал бас бий. Бас морь хөөсөн хэрэгт орно. Ер нь морь баригч барих мориноосоо зайтай хөндий явж байгаад зурхай дээр ирэхэд нь дөхөж очиж барьдаг. Тэгэхгүй бол барих гэж байгаа морь чинь суугаад, арын хурдтай явсан морь зурхай дээр түрүүлж орж болно шүү дээ. Яг зэрэгцээ орж ирсэн морьдоос зурхай дээр хошуу түрүүлж өлгөсөн нэгийг нь түрүүлж барьдаг. Урьд бол урт хүзүүтэй морь түрүүлж хошуу өлгөнө гээд түрүүлж гишгэснийг барьдаг байлаа.
-Урт хүзүүтэй морио...?
-Одоогийн хэлээр бол эрлийз адуу юмуу даа. Ялгадаггүй байх үед тэгж барьдаг байсан юм.
-Зөв, буруу барилаа гэх маргаан мэтгээн гарна биз?
-Тэгнэ, уяач нар ирээд миний морийг буруу барьчихлаа гэвэл бичлэгийг нь үзүүлнэ. Урьд бичлэг байдаггүй байхад хэцүү л байсан. Одоо бол сайхан болж, гурван талын бичлэг үзүүлээд маргааныг шийдэж байна. Бид ер нь тэгж зөрүүтэй морь барьж байсан удаагүй дээ. Түүнийг уяачид маань ч мэддэг болсон.
-Ингэхэд та хэдий үеэс түрүү, айргийн хүлгүүдийг барьж байгаа юм бэ?
-Би морь бариач болохоосоо өмнө Батлан хамгаалах туслах нийгэмлэг буюу хуучнаар морин тойруулгад шигшээ багийн тамирчин байсан. Тэгээд дараа нь багш дасгалжуулагч болоод тэр үеэсээ морь барьдаг болсон доо.
-Багш дасгалжуулагч болсон нь хэдэн он болох вэ?
-1982 он. Хоёр гурван жил улсын наадмын морь барьж байгаад хэсэг завсарлаж, 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй төрийн наадмын түрүү, айргийн хүлгүүдийг барьж байна даа.
-Морь бариачдын хувцсыг хэн урладаг юм бэ?
-Энэ хувцас 1996 оноос хойш хоёр удаа өөрчлөгдөөд байгаа юм. Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор нэг сольсон. Арван жилийн дараа 90 жилийн ойгоор ахиад нэг сольсон. Ноднин Пүрэвхүү эгч маань /Хөвсгөл аймгийн МСУХ-г үүсгэн байгуулагчдын нэг/бидэнд энэ шаргал хантаазыг хийж өгсөн юм.
-Сүүлийн 20 жилийн хамгийн хурдан адуу таныхаар хэний ямар хүлэг вэ?
-Түрүүлж байгаа морьд чинь дандаа л хурдан хүлгүүд байна шүү дээ. Эдэн дундаас Макс Ганбаатарын даага, хүрэн соёолон хоёр үнэхээрийн хурдтай орж ирсэн. Би өөрөө сайн морьтой тулдаа л зурхай дээр арай гэж гүйцэж байлаа. Мөн Бат-Эрдэнэ Тод манлайн хурдан хээрийг хоёр удаа түрүүлэхэд нь би барьсан. Бас л хурдтай орж ирдэг адуу шүү. /бахархалтайгаар инээв/ Дээхэн үеийн морьдоос гэвэл Яармагийн дэнжинд уралддаг байхад Дуламсүрэнгийн уясан соёолон их хурдтай орж ирсэн. Бас Ононгийн цоохор азаргыг аман хүзүүдэхэд би барьсан. Аргагүй хурдан буянгууд даа.
-Яармагийн дэнжид уралддаг байхад морь их будилдаг байсан гэлцдэг.Тэр үед хүндрэлтэй байв уу?
- Холбоогоор дутуу эргэсэн морьдыг хэлдэг байсан болохоор харьцангуй гайгүй. Гэхдээ ер нь морь будилах хэцүү шүү дээ.
-Төрийн наадмын түрүү, айргийн хүлгүүдийн цолыг дуудагчдыг 20,000 төгрөгөөр урамшуулдаг юм билээ. Та бүхний хувьд?
-Бид өгснийг нь л авдаг. Гэхдээ тэр өгч байгаа мөнгөн урамшууллаас илүү төрийнхөө наадамд түрүүлж, айрагдсан хурдан буянгуудын алтан жолооноос атгана гэдэг ховорхон тохиох аз завшаан шүү дээ. Дуртай болгонд нь тохиох хувь биш. Тийм болохоор бид тэдэн төгрөг өглөө, ингэлээ тэглээ гэдэггүй ээ.
-Уяачид мөн талархлаа илэрхийлнэ биз?
-Илэрхийлэлгүй яахав. Талархлаа илэрхийлээд баяр хүргэнэ. Зарим нэг нь морь мал аваарай л гэдэг. Түүнийг нь авч байсан удаагүй ээ.
-Хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Хүйн долоон худагт болсон анхны наадам их сайхан санагддаг. Эрт дээр цагтаа долоон хошуу даншиг наадам болж байсан нутагт төрийнхөө их баяр цэнгэлийг тэмдэглэдэг болсон нь надад их сайхан санагддаг юм.
-Олон жил морь барилаа.Түрүү, айраг булаалдан ирж яваа хүлгүүдийг хараад догдолно биз?
-Тэгэлгүй яахав, морь Цагаан хөтлөөр даваад наашаа орж ирлээ гэхэд сэтгэл үймрээд хачин болно шүү. /инээв/
-Төрийн хишигт хүлгүүдийн алтан жолоог өргөдөг буянт үйлсэд тань амжилт хүсье. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхний ажилд мөн амжилт хүсье.
А.Энхжил

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
176.188.155.212
minii saihan aaw
Reply