Аймгийн Алдарт уяач С.Арилд: Адууны хийморь, аавынхаа буянд олон жил сайхан наадаж байна


Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын түүхт 90 жилийн ойн баярт нутгийнхаа дэвжээг хамгаалан одтой сайхан наадсан хийморилог уяачтай уншигч таныг уулзуулж байна.
-Сумынхаа түүхт ойд одтой наадсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. Ах нь сумынхаа тэгш ойн баяр наадмуудад айраг алдаагүй ээ. 60,70, 80, 90 жилийн ойд уясан морио айрагдуулж, нутаг орны болоод эцэг эхийнхээ алдрыг өндөрт өргөж явна. Өнөө жил түүхт 90 жилийн ойн баяр наадамдаа азарга, их морь, соёолон, даага мордуулж даагаа гуравт, хонгор морь айргийн дөрөвт хурдлууллаа. Хоёр их насны морь мордуулаад нэг нь хараахан айрагдаж чадалгүй зургаад давхилаа. Азарга 27-д, соёолон 30 гаргаж давхисан.
-Энэ жилийн ойн баяр наадам өмнөх ойнуудаас юугаараа онцлог болов?
-Зохион байгуулалт сайтай, хур бороотой, тоос шороогүй сайхан наадам боллоо.
-Түүхт ойн наадамд айрагдсан хурдан хүлгүүдийнхээ удам, угшлыг танилцуулаач?
-Хонгор морь миний унаган адуу. Эх нь Дорноговийн Алтанширээ гаралтай адуу байгаа юм. Зүүн талын хурдан хонгорууд гэж яригддаг шүү дээ. Тэр угшлын адуу. Харин эцэг тал нь болохоор Дорноговийн Дэлгэрэхийн Түдэвийн будангуудын угшилтай. Хонгор морины ах нар нь зарагдаад энэ хойгуур айраг, түрүү алдахгүй сайхан давхиж байгаа дуулдана лээ.
-Хонгор морь энэ жил хэдтэй адуу вэ? Өмнө нь ямар амжилт үзүүлж байсан билээ?
-Хонгор морь одоо найман настай. Өмнө нь гурав, дөрвөн удаа айрагдсан адуу.
Соёолондоо тахилга наадамд түрүүлж, хавчигтаа өнжөөд, ноднин долоотой морь “Алтан унага”-ны эзэн болсон Төрөөгийн алдрыг тэмдэглэх баярт гуравлаад, Баянхутаг сумын наадамд айрагдсан. Тэгээд энэ өвөл Хэнтий аймгийн урд бүсийн уралдаанд айргийн дөрөвт давхиж, сая Түвшинширээгийн ойд дахиад дөрөвт давхилаа.
-Дааганы тухайд...
-Сумын 80, 90 жилийн ойд аман хүзүүдсэн манай дүү Энх-Амгалангийн шарга азарганы төл байгаа юм.
-Алдарт хэзээнээс хүлгийн хурд ирлэх болсон юм бэ?
-1975 онд цэргээс ирээд л морь уяж байна. Түүнээс өмнө аав Санжаажавтайгаа хамтран морь уяж айраг, түрүү авч л байсан. Адууны хийморь, аавынхаа буянд олон жил одтой наадан аймгийн Алдарт уяач цол хүртээд байна даа.
-Санжаажав гуайн нэртэй ямар ямар хурдан хүлгүүд байв?
-Аавын шарга азарга, Эрх хүрэн морь нь суманд хэд хэдэн удаа түрүүлсэн. Аав маань дааганы уяа сойлгыг илүү сайн тааруулдаг хүн байсан. Мөн адуу малны наймаа хийхдээ шаггүй гэлцдэг байсан.
-Тэгвэл таныг хамгийн олонтоо баярлуулсан нь ямар хүлэг вэ?
-2000 оны Хэнтий аймгийн баяр наадамд азаргаа айргийн гуравт хурдлуулж, гурван даага угсраагаар нь /1,2,3 /оруулж байсан сайхан үе бий. Миний морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь арав гаруй медальтай хурдан хонгор азарга маань байна. Хонгор азарга сум, ойр тойрондоо олон айрагдаж, Дорноговийн бүсэд 15, Хэнтийн Сэцэн ханы бүсэд 14, Сүхбаатар аймгийнхаа бүсэд 15-д ирж байсан. Одоо 12 настай азарга уягдахгүй байгаа.
-Адуу малны наймаа хийдэг л байх. Нэр ус гарган хурдалж байна уу?
-Байлгүй яахав. Баянхонгор аймгийн Хүрээмарал, Бууцагаан сумдад очсон морьд сайхан давхиж байгаа л дуулддаг.
-Алдартын удмыг залгаж уяа эвлүүлэх залуус тодорч байна уу?
-Хэнтий аймгийн Баянхутаг суманд байдаг ач хүүгээ гайгүй уяач болох болов уу гэж боддог шүү. Миний хүүг Оймандахын Гэрэлт –Од гэдэг юм.
-Дээдсийнхээ урмыг хугалахгүй бизээ. Ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнхөд ивээгдэж яваарай.
-За баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна