Ё.Эрдэнэсүх: Хүрэн үрээ маань энэ жил гурав түрүүлж, нэг айрагдаад байна


Төрөлх сумынхаа 90 жилийн ойд шүдлэн түрүүлгэсэн “Оргилон дэлгэрэх ус” ХХК-ийн захирал Ё.Эрдэнэсүхийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Төрөлх сумынхаа түүхт 90 жилийн ойн баяр наадамд шүдлэн түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Ээжийн минь төрсөн нутаг Түвшинширээ сумын түүхт 90 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Олон газрын хурд цугласан энэхүү уралдаанд хүрэн шүдлэнгээ түрүүлгэсэндээ баяртай байгаа. Хүрэн үрээ маань энэ он гарсаар гурав түрүүлж, нэг айрагдаад байгаа юм.
-Хаа хаана наадав?
-Сүхбаатар аймгийн баруун бүсийн уралдаанд түрүүлээд, Түмэнцогт сумын наадамд дөрвөөр давхисан. Түүний дараа Түвшинширээ суманд болсон бооцоот уралдаанд түрүүлээд, сая сумынхаа 90 жилийн ойд дахин өнгөллөө.
-Даагандаа яаж давхисан юм бэ?
-Даагандаа Хэнтий аймгийн баяр наадамд уралдаж, 170 гаруй үрээнээс дөрөв, таваар явж байгаад шахагдчихсан юм. Жаахан хүүхдээр унуулчихсан чинь томчууд нь шахаад гаргачихсан байна лээ. Тэгэхээр нь татуулчихсан.
-Хүүхдээ зөв сонгох нь амжилтын нэгээхэн хэсэг болдог. Сая ямар хүүхэд унасан юм бэ?
-Алдарт Монгол хээрийн эзэн Түвшинширээ сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Пүрэвдорж ахын ач Эрдэнэбаяр гэдэг хүү унасан. Миний энэ хүрэн үрээ Пүрэвдорж ахын адуу шүү дээ. Өнгөрсөн жил би даагатай гүү авсан юм. Тэгээд өөрөөр нь уяулж, ачаар нь унуулаад түрүүлгэлээ.
-Түвшинширээ хэзээнээсээ хурдтай нутаг. Таны өвөг дээдэс хурдан хүлгийн уяа тааруулж байв уу?
-Манай аав Сүхбаатар аймгийн Уулбаян сумын хүн. Ёндон гэж моринд дуртай сайхан хүн байсан юм. Аав маань орон нутагтаа бол сайхан наадчихдаг уяач. Харин миний хувьд морь уяад 10-аад жил болохдоо томоохон наадмаас гурван түрүү, нэг айраг аваад байна.
-Улсад уралдаж байсан уу?
- Улсын баяр наадамд миний морьд 20 гаргаад л модтой давхидаг юм. Энэ жил улсын баяр наадамд соёолон 59-д давхилаа. Бас нэг хязаалан Төв аймгийн Баянчандмань сумын наадамд 32-т орсон. Сумын ойд хоёр шүдлэн мордуулж, хонгор нь 21-ээр давхилаа. Ийм л амжилттай наадаж байна даа.
-Сумынхаа ойд хэдэн насны морь мордуулсан бэ?
- Гурван насны морь уралдуулсан.
-Залуу уяачийн дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-За баярлалаа. Сайхан нутгийн минь түүхт ойн баярын мэдээ мэдээллийг Монгол орон даяар хүргэх гэж байгаа та бүхэнд талархлаа илэрхийлье.
А.Энхжил



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна