Хэмжээгээ мэдсэн уяач


Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт байгаа Бүрэнцогтын уурхайд хэсгийн дарга хийж байсан өндөр настан С.Цэдэнжав одоо Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод бий. Уул нь хаа баруун Ховд аймгийн хүн. Хар багадаа 1963 онд дөнгөж техниккум төгсөөд энэ уурхайд ирээд нутагшжээ. Энд Бүрэнцогтын уурхайнхан сүүлдээ хурдан мориор өвчилсөн гэж болно. Ингэж олон хүний зүрх сэтгэлий нь хөөрөгсөн гол хүн бол уурхайн ажилтан “баадуу” хэмээх Доржыг гэдэг юм. Цэдэнжав хүү бусдын адил морь сонирхоод баадуу Доржын дэлдэн хүрний төл хүрэн үрээ худалдан авчээ. П.Гансүх, морин толгой Дугарсүрэн, Цэдэнжав нар байнгын холбоотой хамт морь уядаг байж. Хүрэн үрээгээ шүдлэнд нь уяж Мөнххаанд очиж уралдаад хөлийг нь дал хавиар нь доголгоод ус бараадуулаад орхичихоод иржээ. Цэдэнжав хүрэн үрээгээ хагас бүтэн сайнд яваад үзээд ирдэг байж .Нэг очиход алга болсон байв. Тэгээд сураг тавиад байтал хойтон хавар нь хүрэн үрээ нь нэгдэл адуунд орчихсон гүү хураагаад адуу үймүүлээд байхаар нь адуучингууд хөнгөлчихсөн явж байжээ. Авчираад үзсэн хөл нь зүгээр болчихсон байв. Ингээд хязааланд нь уяж дөрөвт оруулжээ. Түүнээс хойш хааяа айрагдуулчихаад байдаг байж. 1980 оны Хавар цагаан сарын дараа Бүрэнцогт тэр хавийн уяачид нийлж нэг айл дээр азарга морь уралддаг байв. Цэдэнжав хүү өөрийн нь адууны хүрэн морийг олигтой уяж чадахгүй , муухан давхиулаад байгааг “баадуу” Дорж гуай дотроо мэддэг болохоор нэг уяж өгөх юмсан гэж бодож явдаг байж. Нэг хавар “хар” Дамба гуайн дээр уралдаалга зарлагдтал Дорж гуай “би хүрэн морийг чинь уяж өгөе “ гээд аваад явжээ. Цэдэнжав ч дуртай нь аргагүй өгөөд явуулж. Ингээд наадмын өглөө нь Цэдэнжав мотоцикльтэй давхиад очиж. Хүрэн морь нь адуундаа л байж байна гэнэ. Азарга ч мордлоо гэнэ. Дорж гуай нэг хүүхэд дуудаад “азарга мордоод явсаны дараа хүрэн морийг бариад уячихаарай “ гэж хэлээд л Цэдэнжавын ар дээр суугаад азарга дагаад явав. Их цастай байсан болохоор мотоцикль нь морь гүйцэхтэй үгүйтэй л явсаар алаг азарга нь 4-т иржээ. Ингээд их нас мордуулах болоход Цэдэнжавт “их морь яах вэ? өнөөдөр хоёрхон зээрд морь уралдана даа. Хар дамбын ишгэн цоохорыг өнөөдөр моринд тоолоод яахав . Довдондамбаагийн 7 настай зээрд морь, чиний зээрд морь хоёр л уралдана, өөр уралдах юм байхгүй “ гэж байна гэнэ. --- За та дэмий юм яриад байх юм, яаж тийм юм байдгийн олон л хурдан морьд байна гэхэд --- за яахав чи миний хэлснийг үнэмшихгүй л байна, аяндаа мэднээ гэж гэнэ. Ингээд морьд ч мордлоо. Дагаж явсаар морьд ч газартаа хүрээд эргэх болов. Морьд ч эргэлээ , мотоцикль цасанд явж болохгүй хоцроод араас нь явж байтал Дорж гуай – чи юундаа явж ядаад байгаа юм бэ, хурдан яв хүрэн морь чинь цээжинд яваа хурдан яваад оч гээд салхинд хашгирч байна аа. Хаазалж байгаад арай гэж морьдын үзүүрт иртэл хоёр зээрд морь холбоотой тасарчихсан нэг нь миний хүрэн морь явж байна даа. Тэгтэл Дорж гуай намайг ойрт гэж ойртуулаад хүүхэддээ --- чи морин дээр морь ээрүүлээд явуулахгүй яах гээд байгаа юм бэ? гарга... гэж хашгирлаа. Ер нь урьд нь хүүхэддээ гаргаад явуулаарай гэж хэлсэн байж. Хүүхэд ч гараа хөдлөгтөл сугараад гарахад ... явуулж бай... гээд татуулахүй явуулсаар яах ч аргагүй хол түрүүлэглээ. Урьд өмнө нь морины эзэн Цэдэнжав хүрэн морийг үрээнээс нь хойш уяад л байсан. Уралдах бүрд л хүрэн морь араас нь явсаар хөөсөөр хааяа айрагдчихдаг л байж. Түүнээс эргээд үзүүрт гараад, тасарч түрүүлгэж байсан удаагүй ажээ. Морь уяна гэж чухам юу байдгийг ингэж ухаарч ойлгосон гэдэг юм. Тэгээд Цэдэнжав өөрийгөө “ за даа миний морь уях ч дээ... хэрэггүй юм байна даа” ... гэж хэмжээгээ мэдэж авчээ. Түүнээс хойш өөрийгөө уяач гэхээс ч зовдог болсон гэдэг. Ер нь хэмжээгээ мэдэх нь ухаантайн шинж. Хэмжээнээсээ хэт өндөр цол хэргэм зүүх ч ичмээр л дамшиг даа... шинэ монгол уяачид х ухаарах болтугай.
Намсрайцэрэнгийн Санжаадорж 2015.08.17.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна