МУ-ын Манлай уяач Б.Буяннэмэх: Моринд дуртай нөхдөө баярлуулж байсны буянаар төрийн наадамд их морь түрүүлгэлээ


-Төрийн наадамд их морь түрүүлгэх уяачийн чин хүслээ гүйцээсэн танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-За, маш их баярлалаа. АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамдаа их насны морь түрүүлгэсэндээ маш их баяртай байна. Хүлэг морио эрхэмлэн дээдлэгч хийморилог Монгол түмэндээ “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан баярын мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Хөлсний хашаанд таарахад нэлээд тайван байдалтай байсан. Хэт баярласных уу? Эсвэл хээр морио түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсных уу?
-Итгэж чадахгүй байсан юмаа. Төрийн наадмын түрүү, тэр дундаа их насны морины түрүү гэдэг дуртай аавын хүүд олддог завшаан биш. Тэр утгаараа үнэхээр их баярласан. Түүнийгээ ил гаргаагүй л байх. Зарим үед хүн хэт баярлахаараа тэгдэг шүү дээ.
-Хээр халзан морь сунгаануудад хэдээр давхиж байсан бэ?
-Энэ жил зуншлага тааруу. Тоос, шороо ихтэй морьдын уяа сойлго тааруулахад амаргүй байлаа. Гэхдээ хээр халзан маань сунгаанд ер нь дажгүй байсан шүү. Дунд сунгаанд 12-т ирсэн. Их сунгаанд морьдтой нийлүүлээгүй. Халиунтай нь сунгасан.
-Түрүүлэх морь цаанаа өөр гэлцдэг. Хээр халзангаа хэр ажигласан бэ?
-Манайх хамгийн сүүлд Өлзийтөөс гарсан байх. Өлзийтөөс гарахад л их сайхан формтой болчихсон байсан юм. Урьд жилүүдээ бодвол арай нимгэн байсан л даа. Их морины уяа нэг зөв бол ажил хийх тусам өнгө ороод л байдаг шүү дээ. Хээр халзан морь тийм л байсан.
-Цолоо их морины түрүүгээр мялаахаас илүү бахдал уяачид юу байхав?
-Тэгэлгүй яахав. Монгол Улсын Манлай уяач гэдэг эрхэм цолыг авчихаад, цолоо хамгаалах тухай бодож байсан. Тэр хүсэл маань их насны түрүүгээр биеллээ. Миний хээр халзан бол Монголын эхний 20 хүлэг дотор яригддаг адуу. Одоо энэ цагт хурдалж байгаа 20 сайхан хүлгийн нэг шүү дээ. Аливаа юмны бэлгэ ерөөл гэж бий. Манай уралдаанч хүү дөрвөн номертой мордож, АХ-ын 94 жилийн ойдоо халзан морио түрүүлгэлээ. Дөрөв дугаар надад ер нь их ээлтэй байдаг юм. Аваргын нэртэй бор соёолонгийн чинь хүүхэд мөн дөрөв дугаартай мордож улсад айрагдаж байсан. Бас л Хэнтийн Баян-Адрагын адуу шүү дээ.
-Нээрэн тийм шүү. Төрийн наадамд их морь түрүүлгэсэн хүүгээ аав нь хэрхэн урамшуулсан бол. Эр хүнд аавын магтаал, урмын үгнээс илүү шагнал юу байхав?
-Миний аав миний хамгийн сайн дэмжигч. Өвөл, зун, хавар, намаргүй уяа морьдын маань зургийг авч хадгална. Миний уягддаг бүх морьдын зураг жил бүрээрээ бий дээ. Дээр нь тэтгэвэрийнхээ мөнгөөр хайртай морьддоо витамин, тэжээл, хазаар, ногт авна. Би тэрийг нь хорьж чаддаггүй юм. Ном, сонин, сайтаас өрсөлдөгч морьдынхоо тухай уншиж дуулснаа хуваалцана. Ер нь цаг үргэлж хүүгээ дэмжиж байдаг хүн дээ. Аавынхаа тэр их сайхан сэтгэлийг төрийн наадамд морь түрүүлгэж, айрагдуулан хариулдаг. Хүүгийн хувьд ингэж л баярлуулдаг даа.
-Ганц аавыгаа бус олон хүний магнайг тэнийлгэдэг байх шүү?
-Тэгэлгүй яахав. Андын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэж боддог учраас өөртэйгээ адилхан хүсэл, зорилго тэмүүлэлтэй найзуудаа нэг бус удаа баярлуулж байсаан. Улсад айрагдсан соёолонгоо Дагваа найзынхаа нэр дээр цоллуулж л байлаа. Дүнжингаравын хурдад хонгор халзангаа айрагдахад Баяраагийнхаа нэр дээр цоллуулсан. Мөн ГОК-ийн наадамд айрагдсан бор морио Бат-Энх найзынхаа нэр дээр цоллуулсан. Тамирын хурдад соёолон түрүүлгэчихээд Хадбаасангийн Бат-Эрдэнэ найзынхаа нэр дээр цоллуулсан. Сая улсад долоолсон хээр шүдлэн гэхэд найзынхаа хүүд өгсөн миний унаган үрээ. Энэ мэтчилэн баяраа найз нөхөдтэйгээ хуваалцдаг. Тэр бүрт ганц миний найз нөхөд биш. Нутаг, ус, найз нөхөд, ар гэрийнхэн гээд маш олон хүн давхар баярладаг. Хүн баярлуулах шиг том буян хаана байхав. Өнөөдөр төрийн наадамд их морь түрүүлгэж байгаа нь тийнхүү бусдыг баярлуулж байсны буян шүү дээ.
-Санал нэг байна. Манлай энэ жил хэдэн насны морь мордуулав. Их наснаас бусад нь яаж давхисан бэ?
-Энэ жил “Унаган хурд” гал маань нас болгоны 70-аад морь уясан. Тэгээд цаг үеийн байдлаас болоод улсын наадамд зургаан насны зургаан адуу мордууллаа. Миний унаган хүрэн азарга Дагваа аваргын нэр дээр 68 дугаартай мордож 33-р ирлээ. Цэвэгсүрэнгийн маань шүдлэн 16-д давхисан. Жавхлангийн маань 11 дугаартай Дуурсах хээр шүдлэн долооллоо. Гэрлээгийн бор үрээ эрлийз дээд насанд 20-иодоор давхилаа. Аавын цэвэр монгол даага эрлийзэд уралдаад 34-т орлоо. Ийм амжилттай наадлаа даа.
-Монгол даагаа эрлийз ангилалд уралдуулсан нь ямар шалтгаантай юм бэ?
-Монгол дааганы уралдаанд тэр чигээрээ эрлийз үрээ уралдлаа шүү дээ. Тэгэхээр нь эрлийз ангилалд бүртгүүлчихсэн. Ер нь манай гал холбооноос гаргасан дүрэм журмыг баримталж, морьдоо зохих ангилалд нь уралдуулсан гэдгээрээ бас ялгарах байх.
-Аль бүсийн наадамд явахаар төлөвлөж байгаа вэ?
-Өвөрхангайн наадамд хээр халзангаа, хавчиг сааралтайгаа аваад явна даа. Саарал морь энэ жил тамир муутай байсан болохоор улсад мордуулаагүй юм.
-Бүсийнхээ наадамд амжилттай сайхан наадаарай. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Энэ завшааныг ашиглаад ”Унаган хурд” галынхаа зөвлөх уяач Гэрлээдээ баярлаж, талархаж явдгаа хэлэхийг хүсч байна. Мөн хүлэг морио дээдлэгч Монголынхоо нийт ард түмэнд сайн сайхныг хүсэж, буян нь нэмэгдэж, од гэрэлтэж явахын ерөөлийг өргөе.
"Тод магнай" сэтгүүл №68


1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.169.162
Буяа ах мундаг шүү
Reply