Аймгийн Алдарт уяач Б.Энхбат: Хурдан морь уясан цагаас адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр нэлээд анхаарч байгаа


Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Энхбатын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье?
-Аав маань нэгдлийн адуу хариулдаг байсан болохоор бид багаасаа даага сургах зэргээр ажилд нь тусалдаг байсан нь хожмоо уяач болоход нөлөөлсөн байх. Мөн миний нагац ах аймгийн Алдарт уяач Сүхбат болон сумын Алдарт уяач дүү хоёр маань намайг моринд ороход их нөлөөлсөн. Тэднийгээ айраг, түрүү хүртэх бүрт өөрийн морь давхисан юм шиг л баярлаж, огшдог байлаа. Тэгээд л 1990 оноос л эхлэн морь уяж, 1994 онд эмнэг хул алаг соёолон сумандаа айрагдуулаад их урамшсан. Дараа нь Батбилэг гэдэг залуугаас халиун азарга авч сумандаа айрагдуулаад, үр төлүүдийг нь ч гэсэн сайн давхиулж байна. Зүүн зүгээс ирсэн адуунаас өнгөрсөн зун сумын наадамд нэг үрээ нь түрүүлж, даага аман хүзүүдлээ. Мөн сургуулийн ойд хар үрээ түрүүлсэн. 2012 онд Цагаанхайрханд хээр үрээ түрүүлгэж, хар үрээ аман хүзүүдүүлсэн.
-Зүүн зүгийн адуугаар наадаж байна уу?
-Би ер нь хурдан морь уясан цагаас адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр нэлээд анхаарч байгаа хүн. Сүхбаатарын азарга авчирч Тэс гүү хураалгасан. Одооноос харин унаган голдуу адуугаар наадаж байна. Шарга үрээ, саарал даага, хээр үрээ гээд унаган бага адуу хурдалж байна аа. Ер нь бол манай адууны суурь ааваас минь өвлөгдөж ирсэн. Түүн дээр Тэсээс азарга авч тавин нэг сайн сэлбэсэн. Тэр борлогийн удам одоо ч тасраагүй байна. Дараа нь халиун азаргаараа нэлээд сэлбэсэн. Одоо бол Сүхбаатар аймгаас авчирсан үрээгээрээ азарга тавьсан. Мөн манай эндхийн Мягмаржавын Эрээн хамарт гэж зартай хурдан хээр азарга байсны төл хул азарганы төлүүд ч сайн давхиж байна. Одоо л хүмүүс зүүн зүгийн адуу гэж хошуураад байгаа болохоос биш дээхнэ үед Говь-Алтайн уяачид манайхаас ирээд морь мал авдаг байлаа. Одсэрийн ягаан, Бандгаа Банзрагчийн ягаан, Цамбажавын зээрд, Чинбатын хар, Дэмбэрэлийн хар, Бадарчийн хар гээд сум орон нутгийнхаа наадамд олонтаа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд байсан юм шүү.
-Танаас мал эмнэж засдаг хамаатнуудынх нь талаар асуугаарай хэмээн нэгэн ярилцагч маань зөвлөсөн юм?
-Манай хамаатны Гэндэн гэж сайн уяач байлаа. Тэр хүн морь уяхаас гадна адуу мал ханаж хатган эмчлэхдээ гаргуун. Адуу малыг хараад л эмгэгийг нь хэлнэ.Тэрийгээ ч засаж чадна. Судас алдаж хатгана гэж байхгүй. Малын эмч Энх-Амгаланд нэлээд юм зааж өгсөн байх. Морь танихдаа бас гаргуун. Тойрсон хэдэн сумаас олон морь авсан. Тэр бүгд нь айрагдаж, түрүүлсэн гэхээр аргагүй л мэддэг байсан байгаа биз. Одоо ахын маань хүү сумын Алдарт уяач Дэмбээ гэж залуу морио сайн уяж байна. Бид зундаа нэг гал болж гардаг юм.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна