Д.Пүрэвдорж: Бид ааваасаа өвлөн ирсэн хулан нэмэх, дэлгэрэх, галшар, ононмөрийн угшлын адуугаараа одтой сайхан наадаж яваа улс


Дорноговь аймгийн Айраг сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Пүрэвдоржтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Уяаны эрдэмд гаршсан өвөг дээдсийнхээ тухай бидэнд ярьж өгөөч?
-Тийм ээ, би бол удам залгасан уяач. Миний өвөө Өндөрийн Шагдар гэж сайн уяач явлаа. Өвөөгийн Улам нэмэх гэж 18 уралдахдаа 12 түрүүлж, дөрөв айрагдан, нэг удаа зургаалж, мөн нэг наймд орсон түүхтэй хурдан азарга байлаа. Энэ хурдан хүлгийн тухай яриа морины хорхойтнуудын дунд ам дамжин яригдсаар Улам биш Хулан болсон түүхтэй. Төлүүдээс нь онцлон сонирхуулахад, 2004 оны Алтан Дарь эх овооны наадамд “Нүдэн” багийн иргэн Лхагвасүрэнгийн хээр даага дөрөвлөж байсан удаатай. Харин миний аав аймгийн Алдарт уяач Шагдарын Дэлгэрцогт өвөөгийн уяаны ажлыг үргэлжлүүлэн зуугаад айраг, түрүү хүртсэн байдаг юм. Аавын саарал азарга, зээрд морь гэхчилэн айраг, түрүүнд хурдлах хурдан хурц хүлэг олон бий. Мэдээж бидний бага нас адууны дэргэд л өнгөрлөө. Ингээд аавыгаа бурхан болсноос хойш дүүтэйгээ хамтран морь уяад зургаа, долоон жил болж байна. Одоогоор аймаг, сумын наадмаас 50 гаруй айраг, түрүүтэй. Үүнд аймгийн бүсийн наадмын хоёр гурван айраг байна. Миний дүү сумын Алдарт уяач Пүрэвсүрэн манай адууны гол цөм сүргийн эзэн байгаа юм. Ааваасаа өвлөн ирсэн Хулан нэмэх, Дэлгэрэх, Галшар, Ононмөрөнгийн угшлын адуугаараа бид одтой сайхан наадаж яваа улс.
-Хулан нэмэх азарганы дээд угшил нь хаанахын адуу юм бэ?
-Хулан нэмэхийн эцэг нь Сайхандулаанаас, эх нь Галшараас гаралтай. Хулан нэмэх Дорноговь аймгийн 50 жилээр даагандаа түрүүлж, Улам нэмэх цол авч байлаа.
-Аавын тань нэрийг гаргасан өөр ямар хурдан хурц хүлгэд байна вэ?
-Аав маань Даланжаргалан, Бор-Өндөр, Дархан, Сайншанд, Сайхандулаан, Алтанширээ, Дундговийн Өндөршил гээд очсон болгоноосоо л айрагтай ирдэг сэн. Аавын Улам нэмэхийн угшлын саарал азарга, зээрд морины амжилт нь аймгийн Алдарт уяач болоход нэлээн жин дардаг. Аав маань бас л аатай сайхан нааддаг байж билээ. Саарал азарганы ах хонгор азаргаа шүдлэн үрээ байхад нь Хажуу-Улааны 10 жилийн ойгоор мордуулаад анхны алтан медалийг авч байлаа. Бас 1986 онд Бор-Өндөрийн уурхайн таван жилээр хязаалан, шүдлэн хоёроо түрүүлгэж хоёр алтан медаль, азарга, соёолон хоёрын нэгийг нь дөрвөөр, нөгөөг нь таваар оруулж байлаа. Сүхбаатар, Хэнтийн уяачид ирсэн их өтгөн наадам болсон л доо. Тэр жилээ манай нэгдэл байгуулагдсаны ойн наадмаас хоёр түрүү, нэг айраг авч, нэг жил дөрвөн алтан медалийн эзэн болж байсан гээд хийморьтой наадсан олон наадмыг дурдаж болно.
-Аавтайгаа үзсэн хамгийн сайхан наадмын дурсамжаар яриагаа үргэлжлүүлвэл ямар байна?
-Мэдээж аавтайгаа наадсан наадам бүхэн сайхан. Мөн ч олон наадамд хамт явдаг байлаа. Эндээс хамгийн сайхан том наадам гэвэл Хэрлэнгийн Хөдөө аралд болсон Монголын нууц товчооны 750 жилийн ой байна. Бид Айрагаас 200 км тэмээ, морин тэрэгтэй идэх хонио туугаад, саарал азарга, хул шүдлэнгээ аваад гарч байлаа. Азаргыг нь би, шүдлэнг нь дүү Пүрэвсүрэн маань унаж азарга 57-гоор, шүдлэн 27-гоор ирсэн. Бас л гоё наадмуудын нэг дээ.
-Аав тань улсад очиж байв уу?
-Үгүй ээ. Харин өвөө очиж байсан гэдэг юм байна лээ.
-Танайханд эцэг өвгөдөөс уламжлан ирсэн уяаны нандин “жор” байдаг болов уу?
-Айхтар онцлоод байх юм байхгүй л дээ. Гэхдээ их гоё уядаг сан. Аав маань морины хоол их сайн тааруулдаг байлаа. Морийг дунд тамираар нь л уралдуулна. Үр хүүхдүүд бидэндээ морийг зүдрээхгүй, хөл гарыг нь авахгүй, эмгэг суулгахгүй уяхыг байнга л захиж зөвлөдөг юм.
-Та адууныхаа цусыг сэлбэж наймаа хэр хийж байна вэ?
-Нэгдлийн үед малын тоо хязгаартай шүү дээ. Тийм болохоор аав минь цөөхөн хэдэн адуугаа хонь малдаа унаж, зундаа уяж уралдуулдаг байлаа. Харин хувьчлалаас хойш адуу нэлээн өссөн л дөө. Яг тэр үеэр саарал азарганы охин төлүүд гарч, Дэлгэрэхийн хар Дамба гуайн будангийн төлийг авчирч тавьснаар манай гол хурдууд төрсөн. Мөн Ононмөр, Галшар, Алтанширээгээс азарганууд авч цус сэлбэж байлаа. Сүүлд Даланжаргалангийн Долгорсүрэнгийн Санжаа надад нэг даага бэлэглэсэн нь их хурдан байгаа. Даагандаа долоо уралдахад, дөрөв түрүүлж, гурав айрагдсан. Шүдлэндээ дөрөв уралдаад, нэг түрүүлж, хоёр айрагдсан. Нийт 10 медальтай хурдан буян байна. Төв аймгийн Лүн сумын уугуул, "Агт-Эрдэнэ" галын уяач Б.Баасанбазарын улс, бүсийн наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан Сувдан зээрдтэй нэг угшилтай. Эх нь Говьсүмбэрийн салга Дамдин гэж хүний адуу гэсэн. Одоо хязаалан үрээ, 2013 онд Айраг сумандаа гурвалж, Бор-Өндөрт түрүүлчихээд байна.
-Одоогоор хичнээн айраг, түрүүтэй болоод байна вэ?
-2002 онд сумандаа болсон бооцоот наадамд Өсгий цагаан зээрд азаргаа түрүүлгэж анхны түрүүгээ авч байлаа. 50 мянган төгрөгийн хураамжтай мотоциклийн байтай уралдаан байж билээ. Түүнээс хойш 21 түрүү, 32 айрагтай болоод байна. Аймгаас бол гурав, дөрвөн айрагтай. 2013 онд Данзанравжаагийн 210 жилийн ойгоор нэг айраг авч, Дорноговийн хаврын бүсийн уралдаанаас хоёр, гурван айрагтай. Ер нь аймаг, бүсийн чанартай наадмуудад явахыг бодох юм. Гэвч аймаг, бүсийн чанартай наадмууд аймгийн төвдөө биш суманд болчихоор тэр болгон очиж амжихгүй байх үе гардаг.
Ноднин долоон түрүү, 21 айраг авсан амжилтаараа сумын шилдгийн шилдэг уяачаар шалгарч байлаа. Энэ бүхэн өвөг дээдэс болоод ах дүү, найз нөхөд хурдан тууртын минь буян юм даа.
-Хүүхдүүд бас удам залган морь уяж байна уу?
-Би гурван хүүтэй. Том уяхтайгаа болчихоод л байна. Бага нь одоо 17-той. Нэг хүү маань өнөө хоёроосоо илүү моринд хорхойтой. Дунд сургуулиа төгсөөд ХААИС-д малын эмчээр суралцана гэдэг юм. Багадаа гурвуулаа л хурдан морь унадаг байлаа. Одоо бол дүү нарын хүүхдүүд морь унаж байна. Манай унаачдаас хоёр ч шилдэг унаач бий.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Өвөг дээдсийнхээ буяныг ах дүүсээрээ сайхан эдэлж яваадаа баярладаг юм. Тэд маань ч тэнгэрээс хараад баярлаж байгаа биз ээ гэж боддог юм. Ярианыхаа төгсгөлд нийт Айрагчууддаа болон “Нүдэн” багийнхандаа одтой, өлзийтэй, хийморьтой явахыг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар




2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
202.126.89.46
Би нь хүмүүсийн үр хойч байна би тодорхой тайлбарлы Шагдар гэж миний эмээгийн аав эмээ маань надаа нь түр ийг их ярж өгсөндөө би их дуртайн аргагүй сонсдог байсан манай эмээ 9 хүүхэдтэй 9 хүүхдийнх нь нэг охнихоно том хүү нь байна би таанарт баярлалаа гэж хэлмээр байна хэрвээ нь үгийг уншаж байвал 89244539 гэдэг дугаар луу залгаарай том хүү чинь залгаж мэдээ аваач гэж гууя миний нэрийг П.Соронзонболд гэдэг би 12 настай гууя заавал залгарай
Reply202.126.90.140
Ахдаа уясан хүлэг бүр нь айрагдаж байхын ерөөл өргөе.
Reply