Ц.Дашдаваа: Рагчаасүрэнгийн зээрд үрээг зуучилж, 90 саяар зарж өгсөн


Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, сумын Алдарт уяач Ц.Дашдаваагийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны өвөг дээдсүүд морь уядаг байв уу?
-Тийм ээ, бид удам дагасан уяачид. Миний аав Балжидын Цэрэн, ах Асгат сумын Уяачдын холбооны тэргүүлэгч, аймгийн Алдарт уяач Дашдондог нар уяач хүмүүс. Тиймдээ ч багадаа эднийхээ уясан морьдыг унаж хурдлуулдаг байгаад 1985 онд наймдугаар ангиа төгсөөд аав, ах хоёртойгоо морь уяж эхэлсэн. Би оныг нь сайн мэдэхгүй юм. Хөгшчүүл л ярьдаг юм. Аав 1960-н хэдэн онд нэг жилийн сумын наадмын зургаан насны морьдоос дөрвөн түрүү, нэг аман хүзүүг авч байсан гэж. Их л ховорхон тохиох амжилтын эзэн байгаа юм. Манай өвөө Балжид, аав Цэрэн нарын суманд их насандаа гурав түрүүлсэн хурдан хүрэн морь байлаа. Тэр хүрэн морины амжилтыг саяхан аймгийн Алдарт уяач Дуламрагчаагийн хонгор морь гурав түрүүлж давтлаа. Эжий аав хоёр маань дөрвөн хүү, гурван охинтой айл байсан. Одоо тавуулаа үлдсэн байна. Дашдондог ах, нэг эгч маань бурхан болсон. Талийгч ахын ажлыг дүү маань үргэлжүүлэн одоо Асгат сумын уяачдын холбооны тэргүүн, аймгийн уяачдын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байна. Ахын маань том хүү сумын байгаль орчны байцаагчаар ажилладаг. Одоо ахын хүүхдүүд бүгд морь уяцгаадаг юм.
-Энэ хугацаанд гаргасан амжилтуудаасаа дэлгэрүүлж ярьж өгөөч?
-Аавын хувьд дээр хэлсэн зургаан насны морьдын дөрвөн түрүү, нэг аман хүзүүг авч байсан гэж. Тэр чинь 1960-аад оны үе. Түүнээс нэлээд хэдэн жилийн дараа буюу 1980 онд ах маань Махбуриадын удмын улаан даага хүнээс авч бас л их хурдлуулсан шүү. 1998 онд цагаан өвсний хээр морио улсын наадамд долоогоор оруулж байлаа. Ер нь бид улсын наадамд хэд хэдэн удаа очиж уралдсан. 1998 онд анхны “Их хурд” Хархоринд болоход хоёр үрээтэй очоод 11,12-оор оруулж байлаа. Тэр жилээ Боржигон бүсийн уралдаанд аваачиж оруулсан нь Дундговийн Цэмбэл ахын сартай хээр шүдлэн, манай суманд даагандаа аман хүзүүлсэн хүрэн шүдлэн хоёр байгаа юм. Бид өөрсдийнхөө морийг уяж хурдлуулахаас гадна, манайхаас гарсан морьд ч сайн давхиж байна. “Одкон холдинг” компанийн захирал Мөнхбат гэж хүнийг ах маань анх моринд оруулж байлаа. Асгат сумын харьяат, аймгийн Алдарт уяач, улсын сайн малчин Дуламрагчаагийн адуун соёолон хээр морийг авч, Ардчилсан намын таван жилийн ойд хавчиг морь тавлуулж, тэр жилээ МАХН-ын ойд Сүхбаатар аймагт ирж гуравласан. Би гурван жилийн өмнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, аймгийн Алдарт уяач бандан Батаагаар дамжуулан Цогтцэций сумын харьяат, аймгийн Алдарт уяач Амгалан гэж хүнд хул морио өгч танилцаж байлаа. Хул морь Өмнөговьд очоод олон удаа аман хүзүүнд хурдалсан байна лээ. Амгалан Алдарт надаас олон морь авсан л даа. Бүгд л хурдалж байгаа гэж дуулсан. Амгалан ч намайг моринд дуртай олон хүмүүстэй танилцуулсан. Эдний нэг нь Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Бяруузана байна. Надаас хонгор шүдлэн, хээр хязаалан хоёр авч, ноднин гурван аман хүзүү, гурван айраг авсан байна лээ. Энд сонирхуулахад ноднин намар Өмнөговь аймгийн “Тавантолгой транс” компанийн захирал Түмэнбаяр намайг Дарьгангад явж байхад улсын наадамд орох соёолон олж өгөөч гэж ярьсан юм. Тэгээд би Богд халтрыг ээжийнхээ төрсөн дүүгийн хүүхэд Рагчаасүрэнгээс авч өгч байлаа. Рагчаасүрэн өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн 70 жилийн ойн баяр наадамд зээрд даага түрүүлгэсэн юм шүү дээ. Бас Булган аймгийн Дашинчилэн сумын Буянбаатар гэж хүнд нэг халтар морь өгсөн нь 2013 оны өвөл Булган аймгийн оны шилдэг хүлгээр тодорсон байна лээ. Аймаг, бүсийн наадамд арван хэд орж, нийт 20 гаруй айрагдаж, түрүүлсэн халтар морь маань эзнээ энэ жил аймгийн Алдарт уяач болгосон. МУ-ын Тод манлай уяач Аюуш гуай нэг саарал морь аваад явсан жилээ харамсалтай нь уяж чадалгүй бурхан болсон. Мөн Дарханы Дэндэвээ гэж ахад нэг халтар морь өгсөн. Халтар морь Сэлэнгийн Баруунхараагийн 50 жилийн наадамд 200 гаруй морьдоос айргийн 5-аар орж, Дарханыхаа наадамд аман хүзүүдсэн. Гэвч ноднин морио алдаад олоогүй гэсэн. Энэ мэт надаас гарсан морьд энд тэнд сайн давхиж байгааг дуулах сайхан байдаг юм.
-Таны өөрийн уяж сойсон морь яаж давхиж байна вэ?
-УИХ-ын гишүүн Будын 100 дааганы нэрэмжит уралдаанд нэг үрээ түрүүлгэлээ. Өнгөрсөн жил Асгат сумын наадамд саарал хавчиг азарга түрүүлгэсэн. Саарал азарга нийт тав ороод байгаа адуу. Сүхбаатар сумын наадамд гурав, Дарханхааны их тахилгат аман хүзүүлсэн. Ноднин Сүхбаатар аймагт анх удаа болсон уяачдын холбооны өмнөд бүсийн наадам Дарьгангад болоход тавласан гээд олон амжилт байна. Ноднин Асгатын галын наадамд 200 гаруй шүдлэнгээс миний шүдлэн айргийн хоёр, гурваар ирсэн. Өнгөрсөн өвөл Асгат сумын уяачдын холбооны уралдаанд азарга, их нас таваар, соёолон гурваар орсон. Ийм л амжилттай байна даа.
-Хүүгийн Түмэнбаяр хавар соёолонгоо алдчихаад, гайгүй соёолон хайж яваад Богд халтраа олсон гэж ярьдаг. Богд халтрыг олж өгсөн тухайгаа дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Намайг Дарьгангад л явахад танихгүй дугаараас хоёр гурван удаа залгасан байсан. Тэгээд Рагчаасүрэнгийн ах Мөнхбаярынд байж байсан чинь өнөө дугаар чинь дахиад залгахаар авлаа. “Сайн байна уу? Өмнөговь аймгийн “Тавантолгой транс” компанийн захирал Түмэнбаяр гэж хүн байнаа” гээд хажууд нь Цогтцэцийн Амгалан хамт байгааг хэлээд “улсад орох соёолон олоод өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би надад улсад байтугай суманд ч бүтэлтэй аравт орох соёолон байхгүй гээд үнэнээ л хэллээ. Тэгсэн та ямар ч байсан л олоод өг. Амгаланд сайн адуунууд өгсөн байна лээ” гэнэ. Тэгэхээр би Рагчаатай ч ярьсангүй. Шууд л Дарьгангаас дүүгийнхээ соёолонг аваад өгье гэчихлээ. Үнэхээр сайн адуу бол үнэ хамаагүй л гэж байна. Тэгэхээр нь тав, зургаан медальтай, тэрнээс хоёр айраг, гурван түрүүтэй адуу байна гэсэн чинь 30 сая төгрөг болох уу гэсэн. Би чинь эзэнтэй яриагүй болохоор нь дүүдээ хэлээдэхье л гэсэн. Тэгээд Рагчаасүрэнд чиний халтар соёолонг 30 сая төгрөгөөр авъя гэнээ гэсэн чинь итгэх янзгүй ээ. Тэгэхээр нь ах нь зарчихсан, маргааш өглөө Цогтцэцийгээс Ганболд гэж уяач ирнэ, миний дүү халтар соёолонгоо өгөөд явуулаарай гэсэн. Рагчаасүрэн ч дансаа очоод шалгасан 30 сая төгрөг орчихсон байсан. Ингэж л Хүүгийн Түмэнбаяр Богд халтраа улсын баяр наадамд түрүү магнайд хурдлуулсан юм даа. Бас төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн шүү дээ. Дараа нь Түмэнбаяр захирал Өмнөговьдоо нэрэмжит наадмаа хийж, би урилгаар эхнэр хүүхэдтэйгээ очсон. Тэнд миний хоёр хязаалан уралдаад нэг нь арваар, нөгөө нь зургаалж Цэцэгсүрэн гэж залуу авсан.
-Тэгвэл аймгийн Алдарт уяач Амгаланд өгсөн хул морины наймаа ч бас түүхтэй байх даа?
-Саяхан гавьяат малчин болсон бандан Батаа Өмнөговийн Амгалантай танилцуулсан гэж хэлсэн дээ. Батаа нэг л өглөө хул морийг чинь авъя гээд ороод ирлээ. Би ч өгөхгүй гэвэл Батаа хул морио өгөхгүй бол би явахгүй гээд хойд талын орон дээр гараад хэвтчихлээ. Тэгээд хамт явж байгаа Амгаланг танилцуулаад сайн морь хайж Дарьганга, Эрдэнэцагаан, Халзангаар яваад сэтгэлд таарсан морь олсонгүй гээд учраа хэллээ. Ингээд би бууж өгөөд хоёр саяар өгч, харин бор халзан даага бэлэглэсэн.
-Хул морь тань дээр байхдаа яаж давхиж байсан бэ?
-Би цагаан өвсөөр л уядаг, тэжээж чаддаггүй байсан юм. Соёолондоо суманд нэг л удаа гурваар ороод зарагдсан юм. Ингэж л анх Амгалантай танилцаж байлаа. Ноднин Амгалантай уулзсан бор халзан даагаа хоёр орчихсон гэж байна лээ. Чамаас ирсэн бүх морь хурдалсан гээд Амгалан сүйд болдог юм.
-Рагчаасүрэнгийн Сүхбаатар аймгийн 70 жилийн ойд түрүүлсэн зээрд даага 150 саяд хүрсэн гэдэг байхаа?
-Сая хотод очоод интернэтээр харсан 100 саяас эхлээд 200 хүрчихсэн байна лээ. Үнэндээ 90 саяд зарагдсан адуу л даа. Рагчаасүрэн дүү маань зээрд даагыг олон хүн авъя гэнэ. МУ-ын Тод манлай уяач Агваансамдангийн Батсүх 150 саяар авъя гэж байна гэж ярьсан юм. Би ч бэлэн мөнгөө бариад ирвэл өгчихгүй юу л гэлээ. Түүнээс хойш чимээгүй байхаар нь хаваржаандаа буучихаад залгавал нөгөө хүн аваагүй гэж байна. Тэгсэн гуравдугаар сарын 27-нд Батсүх Тод манлай ирнэ гэнэ. Ахаа хүрээд ирээч гээд залгалаа. Би 28-ных нь өглөө яваад очсон ирээгүй байна. Тэр өдөр Дарьгангад бага гурван насны морьдын уралдаан болж зээрд үрээ холоо түрүүлсэн. Маргааш нь аймаг дээр давхиж явтал утас дуугарлаа. Тэгсэн Рагчаа “та авбал ав” гэнэ. Би 150 сая төгрөгөөр бол авч чадахгүй. 90 сая төгрөгөөр бол авъя гэсэн болно гэж байна. Ингээд зээрд үрээгээ дөнгөж авчихаад байж байтал Амгалан залгаад “хөгшиндөө дүүг нь өгчих” гэнэ. Дүү нь Дарьгангын дааганд долоогоор орсон юм. Уг нь Рагчаа намайг дүүг нь бэлгэнд ав гэсэн ч үр үрээг нь авчихаад хүний даагаар яахав гээд аваагүй. Тэгээд Амгаланг авъя гэхээр нь “дүү нь Рагчаад байгаа. Би зээрдийг 90 сая төгрөгөөр авсан, чи 90-д авах уу” гэсэн яриа өрнөж 90 саяар л авсан юм. Тэгэхэд Рагчаасүрэнгийн ах Мөнхбаяраас Бяруузана гуай нэг ногоон шүдлэн, ухаа даагатай авсан. Тэд энэ гурваа ачаад л явсан юм даа.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Сонирхолтой яриа дэлгэсэн танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатах аймгийн тусгай дугаар, 2013 он


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Ням, 10:35 минут Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
Ням, 07:59 минут Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 09:09 минут Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна